Дэлхийн дахинд коронавирусээр халдварласан хүний тоо 5 сая давжээ

2020-05-21 Дэлхийд

Дэлхий дахинд коронавирусээр халдварласан нийт тохиолдлын тоо 5 сая давлаа. Сүүлд мэдээлснээр, нийт 5 088 473 хүн коронавирусээр халдварласан бол үүнээс 6 орчим хувь нь буюу 329772 хүн нас баржээ. Халдвар авсан хүний тоо нэг сарын дотор 2 дахин нэмэгдсэн байна.

АНУ-д коронавирусний халдварын хамгийн их тохиолдол бүртгэгджээ. Нийт халдвар авсан хүмүүсийн гуравны нэг нь тус улсад байна. “The New York Times” сонины мэдээлснээр, АНУ-д нийт 1591991 хүн коронавирусний халдвар авсан бол 6 орчим хувь нь буюу 94994 хүн халдварын улмаас нас баржээ.

Халдварын тохиолдлын тоо хамгийн их бүртгэгдсэн жагсаалтын хоёрдугаар ОХУ бичигдэж байна. Тус улсад халдварын 308705 тохиолдол бүртгэгдэж, 0.96 хувь нь буюу 2972 хүн нас баржээ. Араас нь Бразил 293357 тохиолдол бүртгэгдсэнээр гуравдугаарт жагсаж байна. Тус улсад халдварын улмаас 18894 хүн нас баржээ.

Э.Аянзаяа

Эх сурвалж: Монцамэ агентлаг

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өндрийг нь дахин хэмжих Хятадын уулчид Эверестийн оргилд гарчээ

Хятадын уулчдын баг лхагва гаргийн өглөө дэлхийн дээвэр Эверестийн /Жомолунгма/ оргилд гарлаа гэж ту

2020-05-27

Австралийн VOICE шоунд шүүгчдийг алмайруулсан монгол залуу

The voice of Australia шоунд монгол залуу Бөхөөгийн Ганбүргэд оролцож шүүгчдийг уяраажээ. Тэр

2020-05-27

Бээжин хариу арга хэмжээ авна гэж мэдэгджээ

БНХАУ-ын эрх баригчид Хонгконгийн газар нутгийн тухай аюулгүй байдлын хуулийн улмаас Бээжинд хориг н

2020-05-27