АНУ гурван өдөр төрийнхөө далбааг бөхийлгөнө

2020-05-22 Дэлхийд 0

Коронавирусний цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн дурсгалд зориулж АНУ гурван өдөр төрийн далбааг бөхийлгөнө гэж Цагаан ордны тэргүүн Д.Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

“Халдварын улмаас нас барсан иргэдийн дурсгалыг хүндэтгэж холбооны бүх байгууламжууд, үндэсний түүх дурсгалын газрууд гурван өдрийн турш далбаагаа бөхийлгөнө” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна.

Түүнчлэн ирэх даваа гарагт улс эх орныхоо төлөө амиа золиосолсон Зэвсэгт хүчний албан хаагчдын дурсгалыг хүндэтгэх бөгөөд энэ өдөр мөн төрийн далбааг бөхийлгөнө гэдгийг Д.Трамп цохон тэмдэглэжээ. Сүүлд мэдээлснээр, АНУ-д коронавирусний халдварын нийт 1620902 тохиолдол бүртгэгджээ. Халдварын улмаас тус улсад 96354 хүн нас барсан байна.

Э.Аянзаяа

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой мэдээ

Жо Байден тангараг өргөлөө /зураг/

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байден Капитолын ордны өмнө тангараг өргөж үүрэг ажилдаа орлоо.

2021-01-21

Япон улсын долоон мужид нэмж онц байдал зарлалаа

Япон улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн цар тахлын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа учир тус улсы

2021-01-14

Туркийн Истанбул хот 45 хоногийн усны нөөцтэй болжээ

Турк улсад сүүлийн арван жилд тохиогоогүй ган гачиг болж байгаагаас шалтгаалан томоохон хотууд нь ус

2021-01-14

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...