“Ажнай” Д.Бат-Эрдэнэ Өмнөговийг бүр мөсөн цөлмөхөөр шийдэв үү?

2020-05-22 Улс төр

АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ аваад байгаа 76 нэр дэвшигчийн 12 нь өнөөдрийн байдлаар албан тушаал, авлига хээл хахууль залилангийн хэрэгт шалгагдаж, сэжигтэн, яллагдагчаар татагдаад байна.

Түүний нэг бол “Ажнай” тодотголтой Д.Бат-Эрдэнэ юм. 

Д.Бат-Эрдэнэ нь Тавантолгой хувьцаат компанийн ТУЗ-д ажиллаж, Тавантолгой ХК-аас гадаадын зах зээлд худалдах нүүрсний үнийг зах зээлийн үнээс зориуд маш доогуур тогтоож ихэнх нүүрсийг Тавантолгой транс ХХК зэрэг цөөхөн компаниудад худалдан авч зах зээлийн өндөр үнээр борлуулж Тавантолгой ХК-ийг их наядаас доошгүй төгрөгөөр хохироосон.

Тэрбээр Тавантолгой ХК-ний нүүрсний үнийг гурван янзаар тогтоож, сайн чанарын нүүрсийг хямд үнэтэй сул коксжих нүүрсний үнээр 1 тонныг дунджаар ердөө 13 доллараар цөөн компаниудад худалдан авч хилээр өндөр үнээр борлуулсан.

Улмаар Тавантолгой ХК-иас хулгайн замаар нүүрс авч хилээр 390 мянган тонн нүүрс гаргасан зэрэг асуудлаар АТГ-т шалгагдаж, дэд захирал Дагвын хамт сэжигтэн яллагдагчаар татагдаад байна.

Гэвч тэрбээр энэхүү хэргээ умартан Ардчилсан намынхаа нөмөр нөөлөг дор Өмнөговь аймагт сонгуульд нэр дэвших эрхээ аваад буй. Харин тэр ямар нүүрээрээ Өмнөговьчуудыг төлөөлөх гээд байгаа нь эргэлзээтэй…

Тодруулбал, “Тавантолгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд 2009-2016 онуудад ажилласан хүмүүс бүлэглэн, орон нутгийн төрийн өмчит Тавантолгой компанийн ашиг орлогыг зориуд бууруулж, “Тавантолгой транс” ХХК болон бусад цөөн компани, хүмүүс их хэмжээний мөнгө завшсан арга хэлбэр, үйлдлүүд нь төрийн байгууллагуудын хийсэн шалгалтаар илэрч байв.

Дээрх компанийн ТУЗ-ийн гишүүнээр Тавантолгой ХК-ий 20 хувийн хувьцаа эзэмшигч Д.Бат-Эрдэнийг орон нутгийн төрийн өмчийн төрийн төлөөллөөр томилуулснаас ашиг сонирхлын зөрчил үүсч Тавантолгой ХК-ний ТУЗ, Хувьцаа эзэмшигчдийн хурлаас Д.Бат-Эрдэнэ ганцаараа хүссэнээрээ шийдвэр гаргуулан их хэмжээний мөнгө хууль бусаар завшсан байдаг. Энэ нөхцлийг тухайн үеийн удирдлагууд болох аймгийн Засаг дарга Бадраа нар зориуд бүрдүүлсэн гэж хэлж болно.

Энэ нь монголчуудын тэр дундаа Өмнөговьчуудын өмч хөрөнгийг завшсан үйлдэл байсан юм.

Тэгвэл “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ? Бид хэд хэдэн баримтыг уншигч танд эргэн сануулья.

1.Тавантолгой ХК-аас гадаадын зах зээлд худалдах нүүрсний үнийг зах зээлийн үнээс зориуд маш доогуур тогтоож ихэнх нүүрсийг Тавантолгой транс ХХК зэрэг цөөхөн компаниудад худалдан авч зах зээлийн өндөр үнээр борлуулж Тавантолгой ХК-ийг их наядаас доошгүй төгрөгөөр хохироосон.

2. Тавантолгой ХК-ний нүүрсний үнийг гурван янзаар тогтоож, сайн чанарын нүүрсийг хямд үнэтэй сул коксжих нүүрсний үнээр 1 тонныг дунджаар ердөө 13 доллараар цөөн компаниудад худалдан авч хилээр өндөр үнээр борлуулсан.

3. Тавантолгой ХК-иас хулгайн замаар нүүрс авч хилээр 390 мянган тонн нүүрс гаргасан.

4. ТУЗ-д “Тавантолгой транс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнэ төрийн төлөөллөөр орж хувийн компанийнхаа 2014 онд авсан 180,9 мянган тонн нүүрсийг үнийг жилийн дараа тонн тутмыг нь 4,6доллараар үнийг нь бууруулах шийдвэрийг гаргуулж, 1,5 тэрбум төгрөгөөр хохироосон.

5.ТУЗ-ийн гишүүд өөрсдөдөө  өндөр цалин урамшуулал авах шийдвэрийг гаргаж онц их хэмжээний мөнгө завшсан.

6. Экспортод гаргахаар их хэмжээний  нүүрсийг зээлээр авч төлөхгүй удааж мөнгө угаан эргэлдүүлсэн. Тухайлбал, улсын мэргэжлийн хяналтын шалгалтаар 2012 онд “Тавантолгой транс” ХХК зэрэг цөөхөн компани 2011 онд авсан зээлээ төлөөгүй Тавантолгой ХК-д 75 тэрбум төгрөгийн өртэй байсан.

7. Хуулаагүй хөрсийг хуулсан болгож хөрс хуулалтын зарлага гаргаж завшсан.

8. Хууль зөрчиж ногдол ашиг хувиарлах байдлаар 2013 оны ногдол ашгаас завшсан.

9. Компанид өндөр үнээр бараа шахах /тухайлбал 48 айлын орон сууц/

10. Капитрон зэрэг хувийн банкиндаа Тавантолгой ХК-ийн их тэрбум төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй хадгалуулж эргэлдүүлсэн.

11. Өөрсдөдөө их хэмжээний буцалтгүй тусламж олгосон /оюутны төлбөр гэх мэт/

12. Компанид хамааралгүй хүмүүст их хэмжээний нүүрс, мөнгө буцалтгүй тусламж нэрээр олгож ашигласан.

13. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн талбайгаас их хэмжээний нүүрс хулгайн байдлаар авч Тавантолгой ХК-ийг өрөнд оруулж одоогоор илэрсэн нь 340 мянган тонн буюу 60 гаруй тэрбум төгрөг.

14. Зээл нэрийдлээр их хэмжээний мөнгө бусдад ашиглуулсан.

15. Хуулийн дагуу тендер сонгон шалгаруулалт хийхгүйгээр их хэмжээний бараа ажил үйлчилгээг өндөр үнээр авах

16. 2010-2017 онд Тавантолгой транс ХХК-аас авах авлага 17 тэрбум 885 сая төгрөгийг хоорондын тооцоо нэрээр бичилт хийлгэж хаасан байсан. Мөн 2009-2016 онуудад Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн зарим шийдвэрүүд хуульд нийцээгүй Тавантолгой ХК-д алдагдал учруулсан.

Дээрх хууль бус үйлдлүүдийн талаар тухайн үеийн Өмнөговь аймгийн орон нутгийн өмчийн өмчлөгч ИТХ-ын дарга Х.Сугир олон нийтэд ил болгож байсан юм. Түүний мэдээлсэн нь ч үнэн болж таарч АТГ-аас Д.Бат-Эрдэнийг шалгаж, түүнийг сэжигтэн, яллагдагчаар татаад буй.

Мөн саяхан тэрбээр эгэл жирийн ард иргэдийг нэлээдгүй бухимдуулаад авсан. 

Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр ирсэн иргэдийн дунд УИХ-ын гишүүн, Батлан Хамгаалахын Сайд асан, “Ажнай” группийн Ерөнхий Захирал Д.Бат-Эрдэнэ багтаад амжсан.

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх анх чиглэл өгч, иргэдээ тусгай үүргийн онгоцыг 4 удаа нисгэж авахаар болох үедээ “өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мэс засалд орсон хүмүүсийг” авчрахыг үүрэг болгосон. Гэвч Улсын Онцгой Комиссын удирдлагууд Ерөнхий сайдын үүргийг үл биелүүлж, юу хийгээд, хэнийг авчраад байгаа нь иргэдийн дунд тодорхой болж буйн нэг жишээ энэ юм.

Улсын Онцгой Комиссын удирдлагуудынхаар бол УИХ-ын гишүүн, Батлан Хамгаалахын Сайд асан, “Ажнай” группийн Ерөнхий Захирал Д.Бат-Эрдэнэ өндөр настан юм уу? эсвэл жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүн бололтой. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар түүний нэн даруй Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр ирсэн шалтгаан нь УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшихийн тулд яарсантай холбоотой аж.

Үйлдсэн хэрэг нь ул мөр баримттайгаар шалгагдаж байхад төрийн сэнтий рүү улайран зүтгээд байгаа цаад учир нь юу вэ? Монголчуудыг тэр дундаа Өмнөговьчуудыг хангалттай хохироочихоод одоо бүр УИХ-ын гишүүн болж Өмнөговьчуудыг төлөөлнө гэнэ үү? Магадгүй түүний шуналд хэмжээ хязгаар үгүй бололтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Номтойбаяр: Нэр дэвших болзлоо хангалаа

СЕХ-оос ХУД-т бие даан нэр дэвшиж байгаа Н.Номтойабряын материалыг буцаагаад байсан. Тэгвэл дөнгөж с

2020-05-26

Тод өнгийн оймсноос тэнгэрийн үнэтэй дугуй руу гуллсан Г.Амартүвшингийн Пи Ар

2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж буй Хөгжлийн банкны захирал асан Г.Амар

2020-05-26

Н.Номтойбаяр сонгуулийн материалыг нь татсан асуудалд тайлбар хийв

УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшиж буй 95 хүний материалыг Сонгуулийн Ерөнхий хороо энэ с

2020-05-25