Орбитод томоохон хэмжээний гал гарчээ

2020-05-22 Нийгэм

Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Орбит орчимд том хэмжээний гал гарч байна. Одоогоор 4-5 гал унтраах машин очиж, галыг унтраахаар ажиллаж байгаа юм. Дээврийн хар цаас үйлдвэрлэдэг үйлдвэрийн агуулахад гал гарсан учраас унтраахад хүндрэлтэй байгаа талаар иргэдээс мэдээлэл өгч байна.

Гал гарч байгаа үйлдвэрийн ойрхон “Аргаль ойл” зэрэг хоёр ч ШТС байрлаж байгаа юм. Тиймээс гал түймэртэй тэмцэх албаныхан хүч хаяж, хурдан унтраахаар ажиллаж байна. Гадаад салхитай байгаа учраас галыг бүрэн унтрааж чадаагүй байна.

Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд "Ониль ХХК"-д гал гарлаа.

Гал түймрийг унтраахаар ажиллаж байнаСонгинохайрхан дүүргийн 20-р хороо Оньдилт ХХК-ийн хашаанд их хэмжээний барилгын материал, хар лак, хар цаас шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 14:52 цагт ирсэн. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, нэмэлтээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 40 гаруй алба хаагч гал түймрийг унтраахаар ажиллаж байна.Ойролцоогоор 4 га тайлбайд барилгын дээврийн хар лак, хар цаас их хэмжээний барилгын материал шатсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Posted by Сонгинохайрхан Инфо on Thursday, May 21, 2020

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Нэг өрхийн хүнсний багц”-ыг бэлтгэх тоног төхөөрөмжийг нэвтрүүллээ

ОБЕГ-ын харьяа Хүнсний нөөцийн салбараас “Нэг өрхийн хүнсний багц”-ыг тоо хэмжээгээр нь бүрдүүлж, хү

2020-05-29

Сонгуулийн өдөр тусгаарлалтад байх иргэд санал өгөхгүй

УИХ-ын ээлжит сонгууль 2020 оны зургадугаар сарын 24-ны өдөр зохиогдоно. Улсын Онцгой комиссо

2020-05-29

5, 0-өөр төгссөн тээврийн хэрэгсэлийн татвар төлөх хугацаа дуусахад 3 ӨДӨР үлдлээ

Таны тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 5 болон 0 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар

2020-05-29