Японы зарим хотод онц байдлыг цуцаллаа

2020-05-22 Дэлхийд 0

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ тавдугаар сарын 21-ний өдрийн 18:11 цагийн үед Кансай бүсийн Осака, Киото, Хоёго гэсэн 3 хот, мужид тавиад буй “онц байдал”-ын дэглэмийг цуцалж, Токио хот, Хоккайдо, Сайтама, Канагава, Чиба мужид хөл хориог үргэлжлүүлнэ гэдгээ албан ёсоор илэрхийлэв.

Япон Улсын Парламентаар энэ оны гуравдугаар сарын 13-ны өдөр соёрхон баталсан “Шинэ төрлийн ханиад, томууны эсрэг тусгай арга хэмжээ авах хууль”-д заасны дагуу Кансай бүсийн гурван мужид “онц байдал”-ын дэглэмийг цуцлах шийдвэрийг гаргахын өмнө Эдийн засгийн сэргээн босголтын сайд Я.Нишимура Парламентийн дээд, доод танхимын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцож, дээрх хот мужуудад тавиад буй “онц байдал”-ыг хэсэгчлэн цуцлах тухай Мэргэжилтнүүдийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг танилцуулжээ.

Тэрээр Осака, Киото, Хёого гэсэн 3 хот, мужид тавиад буй онц байдлын дэглэмийг цуцалж, харин Токио хот, Хоккайдо, Сайтама, Канагава, Чиба мужид үргэлжлүүлэх зөвлөмж, чиглэлтэй нийцэж байгааг мэдэгдэв.

Эх сурвалж: Токио дахь Монголын ЭСЯ

Холбоотой мэдээ

Жо Байден тангараг өргөлөө /зураг/

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байден Капитолын ордны өмнө тангараг өргөж үүрэг ажилдаа орлоо.

2021-01-21

Япон улсын долоон мужид нэмж онц байдал зарлалаа

Япон улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн цар тахлын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа учир тус улсы

2021-01-14

Туркийн Истанбул хот 45 хоногийн усны нөөцтэй болжээ

Турк улсад сүүлийн арван жилд тохиогоогүй ган гачиг болж байгаагаас шалтгаалан томоохон хотууд нь ус

2021-01-14

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...