Г.Буянжаргал: Цагаан суваргын өнгө төрх цаг минут тутамд хувирч харагддаг

2017-02-21 Ярилцлага 0

Зун цаг, зун цаг сайхан даа….хэмээн дуулах зун цаг ирж, аяллын улирал эхэлжээ. Зуны урин цагаар найз нөхөд, хамт олон, гэр бүлээрээ аялахаар төлөвлөж байна уу. Хэрэв тийм бол эх орныхоо үзэсгэлэнт байгалийг үзэж, зугаатай өдрүүдийг өнгөрүүлэхээр төлөвлөсөн бол манай amjilt.com сайтын аялал жуучлалын сард зориулан бэлдсэн буланд зочлоорой.  Бид зуны дунд сар болдог долдугаар сарыг аялал жуучлалын сар болгон зарлаж, үзэсгэлэнт байгалтай амралт, жуулчны баазуудын мэдээлэлийг хүргэж байна. Энэ удаагийн зочноор Дундговь аймгийн Өлзийт суманд байрлах Цагаан суварга жуулчны баазын менежер Г.Буянжаргалтай ярилцлаа.

-Танд нарлаг зуны мэнд хүргэе. Та жуулчны баазынхаа талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Манай “Дэлгэрэхговь” ХХК-ы  “Цагаан суварга”  жуулчны бааз Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт “Цагаан суварга” хэмээх байгалийн үзэсгэлэнт газрыг түшиглэн 2003 онд байгуулагдаж өдийг хүртэл эх орныхоо байгалийн үзэсгэлэнг танилцуулж ажиллаж байна.

-Хүчин чадлын тухайд хичнээн амрагч хүлээж авах боломжтой вэ?

-Манай жуулчны баазхүчин чадлаа нэмэгдүүлж нэг дор 40 гэр бүхий амралтдаа 150 хүн хүлээж авахаар үйл ажиллагаагаа явуулж байна.  Мөн манайд зочилсноор байгалийн сайханд аялж амрангаа тохилог тухтай монгол гэр буудал, халуун хүйтэн ус шүршүүр, боловсон ариун цэврийн өрөө, амтат хоол бүхий тохилог ресторан, захиалгат үйлчилгээ болох ардын урлагийн тоглолтоор үйлчлүүлэх боломжтой юм.

-Танай жуулчны баазын газарзүйн онцлогийн тухайд?

Газарзүйн онцлогийн хувьд манай жуулчны баазаас нэг километрын зайд Их говийн үзэсгэлэн, гайхамшигт үлгэрийн орон гэмээр шавар ханан хавцал, уран сүмбэр шавартовцог, эрт галавын их далайн эрэг, их говийн үзэсгэлэн төгс суварган цав, 70 м үргэлжлэх хэвтээ босоогийн агуй, Дэл уулын хадан зургийн галлерей, хүрэлийн үед холбогдох хадны сүг зураг говийн нүд алдам талыг манай жуулчны баазад ирснээр  үзэж баясах онцлогтой газар байгаа. Хадан зургийн галерэй нь 5000 жилийн өмнөх хүрлийн үеийн зургууд бий.

Говь нутгийн байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий “Цагаан суварга”-ын  түүх соёлын хосгүй үнэт дурсгал, нүүдэлчин ард түмний өвөрмөц заншлыг гадаад дотоодын жуулчдад сурталчлан эх орноо дэлхий нийтэд таниулж, ирж буй жуулчид аялагчдын ая тухтай байдлыг хангаж, улмаар жуулчдын тоог нэмэгдүүлэн орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор энэ нутгийг түшиглэсэн жуулчны бааз ажиллуулж байна.

-Гадаадын жуулчдад туслах хөтөч, guide тухайд?

-Ихэнхдээ манайхтай гэрээ байгуулчихсан тур операторууд хөтөч тайлбарлагчтайгаа ирээд явдаг. Харин монголчууддаа Дэл уулынхаа талаар тайлбар, хөтөчийг өөрсдөө хийдэг. Мэдээж хувиараа жуулчдад манай баазын guide хөтөч хийж үйлчилдэг.

-Дундговь бол дуу хуур, ургамал усны өлгий нутаг гэдэг. Гадаадын жуулчид Цагаан суваргын байгалийн үзэсгэлэнг шимтэн үзээд хэр сэтгэгдэлтэй байдаг вэ. Манай орны байгалийг юу гэж байх юм?

-Их биширдэг л дээ. Цагаан суваргын байгалийн өвөрмөц тогтоц байгалиасаа яаж хэрхэн тогтсон байгаа зэргийг үнэхээр их гайхаж хүлээж авдаг. Мөн Цагаан суврагын судлуудыг биширч үздэг. Манай орны үзэсгэлэн маш их таашаадаг.

-Цагаан суваргын хадан зургаа дэлгэрэнгүй яриач?

-Хадан зургийг Монгол Улсад, бүр дэлхийд ч хадан зураг галерэйгаараа байдаггүй. Ховор үзвэрт тооцогддог. Цагаан суваргын хадан зураг нь эртний монголчуудын хүрлийн үеийн аж байдал, амьдрал ахуйг илтгэн дүрсэлсэн ховор галерэй юм. Бусад газарт хэсэгхэн газарт байдаг бол манай дэл ууланд хадан зургийн 6 галерэй байгаа. Харин манайд та бүхэн ирснээр 6 галерэйнаас нэг галерэйг л үзэж амждаг.

-Нэг галерэйг үзэж амждаг гэхээр урт аялал болдог байх нь ээ?

-Нэг галерэйг үзэхэд 3-4 цаг болдог. Баазаас гараад эргээд ирэх хүртэл.

-Ер нь Цагаан суваргын 6 хадан галерэйг үзэхийг хүсвэл хэр хугацаа зарцуулах вэ?

-Хурдан үзвэл нэг хоноод явахад ч үзнэ дээ. Тухайн хүн бүгдийг нь үзэх хүсэлтэй бол өдрийн хоолоо идчихээд Цагаан суваргаа үзэхгүйгээр хадан зургаа үзчихээд орой хоолоо идэж болно. Тэгээд хоночихоод өглөө эрт Цагаан суваргаа үзэх их зөв байдаг. Учир нь өглөөний наранд Цагаан суваргын өнгө төрх цаг минут тутамд хувирч харагддаг.

-Манай улсад анх удаа ирж байгаа ч юм уу, удаа дараа ирсэн зочид юунд илүү таашаалтай ханддаг вэ?

-Тийм шүү, манайд ирж байгаа гадны зочид ихэвчлэн маш амгалан тайван байдлыг илүүд үзэж таатай хүлээж авдаг. Учир нь өөрсдөө их хотын өндөр хөгжил, маш их чимээ униартай газар, ачаалалттай байдаг болохоор манайд ирэхдээ ихэд тааламжтай байна гэдэг л дээ.

-Хоёулаа ярианы сэдвээ жаахан өөрчилье. Аялал жуучлалын салбарт ажиллахад хүндрэлтэй зүйл юу байдаг юм бэ?

Аливаа ажилд амар хялбар зүйл гэж байхгүй. Бидний хувьд энэ салбарыг хөгжүүлбэл, шавхагдах баялагаас илүүтэй валютын урсгал орж ирэх салбар гэж хардаг. Гэвч манай салбарын хөгжлийн хурдад дээд доод талаасаа хөгжихөд нөлөөлж буй олон зүйлс мэр сэр харагддаг. Тухайлбал, бидний хувьд тур операторууд НӨАТ төлдөггүй байхад манайх жуулчны бааз учраас НӨАТ төлдөг. Энэ нь татвараас шалтгаалаад үнийн дүн болон манай орлогод нөлөөлдөг. Ер нь адилхан үйл ажиллагаа эрхэлж байхад жуулчны баазууд НӨАТ төлөхгүй байж болдоггүй юм уу. Тур операторууд бас адилхан компани шүү дээ.

-Таны бодлоор манай улсын аялал жуучлалын салбар хэр хөгжиж байгаа вэ?

-Монгол Улсад аялал жуучлал их сайн хөгжиж байна. Гэхдээ Дундговь аймагт төдийлэн сайн хөгжөөгүй ч хөгжлийн шатанд явж байна. Харин Өмнөговь аймагт жуулчны баазын хөгжил шал өөр харагддаг.

-Өлзийт суманд Цагаан суваргыг түшиглэсэн хэдэн жуулчны бааз байдаг вэ?

-Манайхаас гадна нэг бий.

-Дээд доодгүй уул уурхайгаас илүүтэй төсөв бүрдүүлэх салбар бол аялал жуучлал гэж жил бүр ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Болохгүй зүйл уг нь байхгүй. Гэвч манайх гэхэд энэ салбарт тодорхой хувь нэмэр оруулах үйл ажиллагаа эрхэлдэг боловч бид төвөөс хэт алсагдмал зайд ажилладаг. Мөн хол учраас үргүй зардал их гардаг. Жишээлбэл, манайх Улаанбаатар хотоос 440 км зайд байдаг, дээрээс нь эрчим хүчний сүлжээ байхгүй учраас асуудалтай байдаг. Эрчим хүчний сүлжээ татах гэхээр 40 гаруй км-ээс татах болохоор ойрын жилдээ татах боломжгүй гэсэн. Энэ бүгдийг шийдээд өгчихвөл, би илүү хүчин чадлаар ажиллаж, улс орондоо илүү их нэмэр оруулах байсан байх. Уг нь манайд жуулчдыг татах зүйлс, үзвэр байгаль байгаад байна. Гэхдээ манайх бүх гэр болон ресторанаа нарны зайн гэрлээг ажиллуулдаг байгаа.

-Танайх энэ жил хичнээн жуулчин хүлээж авсан бэ. Жуулчдын тоо эөсч байна уу, буурч байна уу?

-Жил бүр нэмэгдэж байна. Өнгөрсөн жил гэхэд гадаад дотоодын нийт жуулчдын тоо 1700 гаруй хүн ирсэн. Энэ жил түүнээс олон хүн ирэх байх гэж найдаж байна. Өнөөдрийн байдлаар 1500 орчим хүний захиалга хувьд авсан байна.

-Танайх үнэ өртгийн хэр өрсөлдэхүйц вэ?

-Манай жуулчны бааз харьцангуй дундаж үнэтэй. Гадаадын иргэд хоногийн гурван хоолтой, гэр 95 мянган төгрөг, монголчууддаа 50 мянган төгрөгөөр үйлчилж байна.

-Ярилцсанд баярлалаа

-Танай хамт олонд мөн баярлалаа. Дотоодын аялал жуучлалыг дэмжин ажиллаж байгаад талархлаа. Ажилд нь амжилт хамгийн сайн сайхныг хүсье.

Холбоотой мэдээ

Ж.ШИЖИР: Одоогоор манай системийг 100 хувь ашиглаж байгаа нэг ч сургууль алга байна

IT салбарт тасралтгүй түүчээлж амжилтаараа ялгарч байгаа “ТОМ АМЖИЛТ” ХХК-ийн ерөнхий захиралтай Амж

2021-05-07

“ODOSURY платформ сургалтын сан асар их, хамгийн хямд, ашиглахад ч хялбар”

Цар тахалтай байгаа онцгой нөхцөлд сургалтын систем онлайн хэлбэрт эрчимтэй шилжиж байна. Үүнтэй хол

2021-05-07

“Асарч хамгаалж чадахгүй бол ядаж хүүхдийнх нь мөнгийг хүүхдэдээ өгчих”

Сар бүр олгодог хүүхдийн 100 мянган төгрөг, Засгийн газрын дэмжлэг болох 300 мянган төгрөгийн ал

2021-04-30

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль