Н.Мандуул: Хүүхдийн насны онцлогт тохируулан 7 цагийн контентыг бэлтгэсэн

2020-05-26 Нийгэм

Энэ жил олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо.

Өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл өгсөн юм. Энэ оны хувьд дэлхий нийтэд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан онцлог байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхээр байна.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул: Хүүхдийн бэлэг гэхээр хүүхдэд хортой гурван зүйл төсөөлөлд буудаг болжээ

“Хүүхдийн баярын арга хэмжээг нийслэлд хоёр байгууллага хамтран зохион байгуулдаг. Өмнөх жилүүдэд Сүхбаатарын талбайд арга хэмжээ зохион байгуулдаг байсан. Харин энэ жилийн хувьд хоёр ажлыг төлөвлөсөн. Эхнийх нь нийслэлийн Соёл урлагийн газраас хүүхдийн нас насны онцлогт тохируулан 7 цагийн контентыг бэлтгэж дуусаад байна.

Дараагийн ажил нь хүүхдийн эрхийн талаар ойлголтуудыг олон хүнд хүртээмжтэй байдлаар бэлтгэж хотын гудамж талбай, олон нийтийн сүлжээнд байршуулах ажлыг хийнэ.

Мөн “Хүүхдийн эрх гэж юу вэ, Хүүхдийн эрхийг хэн яаж хамгаалах ёстой вэ” гэсэн мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй байдлаар тарааж, мэдээллийг хүргэнэ. Нэмж хэлэхэд хүүхдийн баярын бэлгэнд хийжүүлсэн ундаа, чипс, чихэр зэргийг хийдэг. Үүнийг болиулахаар хүүхдэд юу бэлэглэж болох талаар контентыг бас бэлтгэсэн байгаа” гэлээ.

ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун: “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг гаргаж байна

“Ковид-19 цар тахлын энэ онцгой цаг үед гэр бүлийн бүх гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэх, гэр бүл дэх хүүхэд, хөгжил хамгааллыг сайжруулах, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчинг нэмэгдүүлэх, дэмжих, тэгш оролцоог хангах хүрээнд Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг гаргаж байгаа юм. ГБХЗХГ-аас гаргасан удирдамжийг нийслэл болон орон нутгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүргүүлж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Холбоотой мэдээ

Гол, усны ослоос урьдчилан сэргийлье

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэ

2020-07-07

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ Уламбаярын Барсболд /1964-2020/ Байгаль орчны сайд асан Уламбаярын Барсболд 2020 он

2020-07-07

Г.Арсланхуяг: “Хариуцлагатай аялал” аян энэ сарын 9-нөөс эхэлнэ

БОАЖЯ-наас Экологийн цагдаагийн албатай хамтран “Хариуцлагатай аялал” аяныг эхлүүлэхээр болсон байна

2020-07-06