Л.Мөнхтүшиг: ОХУ-аас 764 оюутныг өнөөдөр, маргааш татаж авна

2020-05-26 Нийгэм

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас гадаад улсаас иргэдээ татан авах ажиллагааны талаар мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар гадаадаас ирсэн 1248 иргэн тусгаарлагдаад байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн 790 нь нийслэлийн эмнэлэг, зочид буудал болон амралтын газар тусгаарлагдаад байгаа юм. Үлдсэн 485 хүн орон нутагт тусгаарлагдаад байна. Энэ талаар Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “УОК, Засгийн газрын шийдвэрээр өнөөдөр өглөө ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагаа эхэлсэн.Өнөөдөр өглөө захиалгат нислэгээр ирсэн 171 иргэдээс гадна өнөөдөр болон маргааш Алтанбулаг боомтоор бусад оюутан залуучуудыг татан авна. Алтанбулаг боомтоор нийт 594 орчим хүмүүс ирнэ гэсэн тооцоолол байна. Эдгээр хүмүүсийг нэвтрүүлсний дараа төмөр замаар нийслэлийн тусгаарлах байранд тусгаарлана.

Монгол Улсад нэгдүгээр сараас хойш нийт 62 мянган иргэн ирсэн. Эдгээр иргэдээс 8498 иргэнийг тусгай нислэг болон газраар татан авснаас 3488 иргэнийг агаарын замаар үлдсэнийг нь газраар авчирсан байна.

Энэ удаа ОХУ-аас 700 орчим иргэнийг эх орондоо авчирч байгаа нь дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1, 3- нд гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр татан авсан иргэдийн тусгаарлагдах хугацаа нь дуусч байр нь чөлөөлөгдсөн учраас татаж авч байгаа юм. Коронавирусийн халдварын эрчимтэй тархалтаараа ОХУ тэргүүлж байна. Үүн дотроо Москва орчмын манай оюутнууд ихээр суралцдаг бүс нутагт халдварын тал хувь нь илрээд байгаа. Эдгээр оюутнуудын аюулгүй байдал, амь настай холбоотой учраас тэргүүлэх ач холбогдол өгч байгаа гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй.

ОХУ-д нийтдээ Монгол Улсын 4000 орчим иргэн байгаагаас 3000 гаруй нь оюутан.

Хоёрдугаар сарын сүүлээр эхлээд Алтанбулаг боомтоор иргэдээ татаж эхэлсэн. Энэ хугацаанд 2000 гаруй оюутныг татаж авсан. Үлдсэн 1047 оюутнаас 764 оюутныг өнөөдөр маргааш татаж авна гэсэн үг. Үлдсэн оюутнууд нь өөрсдийнхөө сонголтоор үлдсэн.

Өнөөдөр өглөө ОХУ-аас ирсэн онгоцонд нэг настай хүнийг бүртгэсэн байсан боловч харамсалтай нь визийн хугацаа нь хэтэрсний улмаас ОХУ-ын тал суулгаагүй асуудал гарсан байгаа. Цаашид иргэдээ татан авах хугацааг төлөвлөхийн тулд тусгаарлах байрны хүрэлцээнээс шалтгаална. Гадаадын 45 улсаас 10800 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан .ОХУ-аас бусад улс оронд байгаа иргэдийг бид орхигдуулаагүй. Шат дараатай иргэдээ татан авна. Энэ цаг үед БНХАУ-д нутаг буцах хүсэлтэй 164 иргэн байна. Тун ойрын хугацаанд Замын Үүд боомтоор татан авах хугацаагаа тохирохоор ажиллаж байна. Бүтээн байгуулалтын шугамаар БНХАУ-аас ирэх ажилтнуудыг нэвтрүүлэх талаар судалж байгаа. Одоогоор БНХАУ-ын тал хилээ хэзээ нээх нь тодорхойгүй байна” гэв.

Холбоотой мэдээ

Г.Арсланхуяг: “Хариуцлагатай аялал” аян энэ сарын 9-нөөс эхэлнэ

БОАЖЯ-наас Экологийн цагдаагийн албатай хамтран “Хариуцлагатай аялал” аяныг эхлүүлэхээр болсон байна

2020-07-06

Ө.Энхтүвшин: “The HU” хамтлаг дэлхийд монголын нэрийн хуудас болж байна

“The Hu” хамтлаг нь хөөмий, хархираа зэрэг монголчуудын хийдэг хоолойн өвөрмөц техникүүд болоод мори

2020-07-06

#Feelmongolia хаштагийг ашиглан монгол улсаа гадаадад сурталчлах боломжтой

Коронавирусын цар тахлын үед дотоодын аялал, жуучлалаа нэмэгдүүлэх, цаашлаад хил нээгдмэгц жуулчдыг

2020-07-06