Автобусны буудлуудад хөөстэй угаалга хийв

2020-05-26 Нийгэм

Нийслэлчүүд нийтийн тээврийн автобус цэвэрхэн байж болдогийг мэдрээд чамгүй хугацаа өнгөрсөн. Олон жилийн дагтаршсан хиртэй суудлын бүрээс, юм харахын аргагүй цонх, хиртэй бариултай автобусаар олон жил зорчсон нийслэлчүүд цэмцийж болдог юм байна гэдгийг мэдрээд ам сайтай буй. Тэгвэл нийслэлээс автобусаа цэвэрлэж, ариутгахын зэрэгцээ автобусны буудлуудыг ч хөөстэй угааж цэвэрлэн, ариутган ажиллаж байгаад иргэд сэтгэл хангалуун байна. Ямартай ч иргэд цэвэрхэн автобусны буудал дээр цэвэрлэж ариутгасан автобусаа хүлээн үйлчлүүлэх нь их хотын амьдралын нэг дүр зураг болон тогтож хэвших биз ээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг, захирагчийн ажлын албанаас хариуцлагатай зохион байгуулж буй дээрх компанит ажлууд иргэд олон нийтийн талархалыг хүлээж, цаашид тогтмол олон нийтийн зам талбайн ариутгалыг хийж, нийтийн тээвэр, автобусны буудлуудыг тогтмол ариутган цэвэрлэж байгаад сэтгэл өндөр байгаагаа цахим орчинд ч илэрхийлсээр байгаа аж.

Дэлхийн 72 улсад тархаад буй шинэ төрлийн COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа юу юунаас илүү чухал гэдгийг цэвэрхэн нийтийн тээвэр, цэвэрхэн автобусны буудлууд илтгэж байна.

Холбоотой мэдээ

Г.Арсланхуяг: “Хариуцлагатай аялал” аян энэ сарын 9-нөөс эхэлнэ

БОАЖЯ-наас Экологийн цагдаагийн албатай хамтран “Хариуцлагатай аялал” аяныг эхлүүлэхээр болсон байна

2020-07-06

Ө.Энхтүвшин: “The HU” хамтлаг дэлхийд монголын нэрийн хуудас болж байна

“The Hu” хамтлаг нь хөөмий, хархираа зэрэг монголчуудын хийдэг хоолойн өвөрмөц техникүүд болоод мори

2020-07-06

#Feelmongolia хаштагийг ашиглан монгол улсаа гадаадад сурталчлах боломжтой

Коронавирусын цар тахлын үед дотоодын аялал, жуучлалаа нэмэгдүүлэх, цаашлаад хил нээгдмэгц жуулчдыг

2020-07-06