Г.Ариунаа: Хүүхдийнхээ төлөө сайн сайхан, эерэг зүйлийг зөгнөн бодож, бясалгах нь хүчтэй ХАМГААЛАЛТ болдог

2017-02-21 Ярилцлага 0

Бид өнөөдөр өөрсдийгөө энергийн зуунд амьдарч байгаа хэмээн ярих, бичих болжээ. Үнэн хэрэгтээ Аура гэж юу вэ? бидэнд үнэхээр хэрэгтэй шаардлагатай зүйл мөн үү гэдэг асуултад хариулах хүн хэд байгаа бол…

Тэгвэл Аура буюу гэрлэн бие нь хүний төрөхөөс, насан эцэс болох хүртэл амьдралынх нь сайн, муу бүхий л мэдээллийг өөртөө агуулж байдаг аж. Тиймээс Аурагаар  тухайн хүний талаар урьд болон энэ насных нь үйлийн үр, өвчин зовлон, аз жаргал, олз омог, амжилт ололт бүгдийг нь “уншиж” болдог юм байна. Гайхалтай байгаа биз. 

Ингээд уншигчиддаа Био энерги мэдээлэлийн шинжээч Г.Ариунаагийн аура,  гэрлэн бүрхүүлийн судалгаа, оношлогооны талаар ярилцлаа.

-Танд өдрийн мэнд хүргэе. Хоёулаа яриагаа аура гэж юу болох талаар эхлэх үү?

-Хүний биеийг хүрээлж буй нүдэнд үл үзэгдэх цацраг буюу энергийн орчны гэрлэн бүрхүүлийг аура гэнэ. “Алд бие минь гэдэг” гараа алдлаад зогсоход хурууны үзүүр хүртэл буюу биеэс 80-85 см хүртэл энерги ялгарч хүний биеийг тойрон хүрээлэн хамгаалж байдаг.

-Аура яг хаанаас гаралтай юм бэ?

-Нүүдэлчин заншилтай, байгаль эхтэй ойр оршдог, малынхаа үр шимийг хүртэж ирсэн ард түмнээс эхлэлтэй. Өвөг дээдэс маань “Энэ өө сэвгүй өндөг шиг хүн шүү” гэж зарим хүнийг ярьдаг. Энергийн алдагдалгүй бүрэн бүтэн аура яг өндөг шиг хэлбэртэй байдаг. Монголчууд эрт дээр үеэс энергийн төгс орчинд амьдарч ирсэн. Тухайлбал, Монгол гэрийн хийц;  байгалийн гаралтай мод, малын үс ноосоор бүтсэн байдаг. Тооноороо сансар огторгуй, агаараас нэмэх цэнэг, газраасаа хасах цэнэг авч, нар мандаад жарган жаргатлаа гэрийн дотор тойрон тусч, тулганы гал гэрийн энергийг ариусгаж, утаа сөрөг энергийг хөөн зайлуулж, булан тохойгүй дугуй тул муу энерги тогтохгүй , мөн айл саахалттайгаа ойр дотно,эвтэй найрсаг, байгаль дэлхийгээсээ энерги  авч амьдардаг байсан.  Ийм хүмүүсийн сэтгэл хүртэл цагаан, хүн чанартай, эрүүл саруул, амар амгалан аж төрдөг байжээ.

-Аура шашин уу, шинжлэх ухаан юм уу ?

-Шашин талаасаа сүлд хийморь, шинжлэх ухаан талаасаа аура буюу гэрлэн  бүрхүүл.

-Хүн бүрт аура бий юу?

-Хүн бүрт аура байна. 13 нас хүртлэх  хүүхдийн аура бэхжээгүй байдаг тул бага насны хүүхэд өвдөх, юуманд өртөх, ороох магадлал байдаг тул эцэг, эх нь өөрсдийн болон орон байрны энергээ цэвэрлэх, сөрөг энерги, үйлийн үр үсрэхээс хамгаалах нь чухал. Жирэмсэн эх аура энерги сайн бол хүүхэд хамгаалалт сайтай төрдөг. Эх үр хоёр насан туршдаа гэдсэндээ хүй, төрөөд сүүн, сүүнээс гараад энергийн холбоотой байдаг тул хүүхдийнхээ төлөө үргэлж эерэг сайн сайхан зүйлийг зөгнөж, ерөөж бясалгаж байх нь хүчтэй хамгаалалт болдог.

-Аура яагаад гэмтдэг вэ?

-Аура гэмтэх маш олон сөрөг хүчин зүйлүүд байдаг. Өөрийн хийсэн муу бодол санаа үг үйлдэл, өрөөлөөс ирсэн хэл ам, хараал жатга, атаа жөтөө мөн гомдол, салалт, хагацал, осол аваар, өвчин зовлон, цахилгаан соронзон долгион (компьютер, гар утас,  WI-FI), лусын хорлол, үйлийн үр, сөрөг энергитэй газрууд гэх мэт хүчин зүйлүүдээс хүний аура гэмтдэг.

 Аураны засал хийлгэсний өмнөх болон дараахАураны хэт алдагдалтай хүний заслын өмнөх болон дараах харьцуулсан зураг

-Аура алдснаа хэрхэн мэдэх вэ?

-Сэтгэл санаа тогтворгүй, уур уцаартай, юманд өртөмтгий болох. Мөн оношгүйгээр бие эртхэн өвдөх, сулрах, хар дарж зүүдлэх, нойр хулжих, нойр ханахгүй, тархи ядрах , даарамтгай болох, орлого хаагдах, ажил үйлс бүтэмжгүй зогсонги болох гэх мэт шинжээр илэрнэ.

-Аура гэмтсэн үед яаж засах вэ?

-Засах олон арга бий. Хамгийн хүчтэй заслын нэг гал засал байдаг. Хүүхдийг лаагаар, галруу давс хийж ширэглэдэг. Буяны ажилд оролцсон хүмүүсээ гал утаан дундуур гаргаж, энергиэ цэвэрлэдэг уламжлалтай. Манайх хүний гэрлэн бүрхүүлийг 3D программаар оношилж, энергийн алдагдал, гэмтэл, цохилт, соролт, зүгийн алдагдал, удмын мэдээлэл, лус, хэл ам, хараал жатга, гэрийн сөрөг энерги, ажил, мөнгө, ханийн заяа, 7 хүрдийн нээлттэй хаалттай эсэхийг оношилж, заавар зөвлөгөөг өгч 4-8 удаа засал хийдэг. Заслын явцад 2 удаа оношилж, эмчилгээний үр дүнг хянана.

-Аура гэмтвэл амь насанд халтай гэж үнэн үү?

-Энергийн алдагдал маш өндөр буюу гэрлэн бүрхүүлийн зарим гэмтлүүд “амин аурад” хүрсэн тохиолдолд хамгаалалт алдагдаж, юманд өртөх магадлал нь өндөр байдаг.

-Аураг яг үзэж, оношилж байгаа нь үнэн эсэхийг хэрхэн мэдэх вэ?

-1940 –ууд онд Оросууд тагнуулчдаа бэлдэж байхдаа энергийг цэвэрлэх, хүрднүүдийг нээх зорилгоор био энергийн эрдэмтэд анх зохиож, аураг нь шалгаж, энергийн лаануудаар аураг нь  цэвэрлэж,  хүрднүүдийг нээж анх аураг оношилдог болсон бодит үр дүн харагддаг ШУ юм.

-Аурагаа гэмтээхгүйн тулд юу хийх ёстой вэ?

-Мэдээж өөрөө сэтгэлийн эерэг дархлааг бий болгох хэрэгтэй. Аливаад эерэг тайван сайхан сэтгэлээр хандах, байгаль дэлхийдээ илүү ойр байж, энергээ нөхөх, Гадны сөрөг зүйлд өртсөн болон сэтгэлзүйн хувьд хүнд хэцүү асуудалтай зүйл тулгарсан тохиодолд энергиэ алдах магадлалттай тул анхаарах ,засах

-Манай улсад хэзээнээс аураг оношилж эхэлсэн бэ?

-Манайх 6 дахь жилдээ үйл ажиллагаа эрхэлж байна.

-Аураг оношилдог тусгай хүн байх уу. Суралцдаг уу, төрмөл авьяастан байх уу?

-Тусгай, төрмөл, хувилгаан, энергийн донор, анагаагч, бариач, эмчлэгч хүмүүс байдаг. Миний хувьд био энергийн шинжээч мэргэжлээр суралцаж төгссөн.

-Бидний амьдралд аура ямар үүрэгтэй юм бэ?

-Эрүүл саруул, эрч хүчтэй, цог золбоотой, ашиг орлоготой, ажил төрөл бүтэмжтэй, амжилттай, аз жаргалтай байлгах эрчим хүч юм.

-Хэрвээ гэрлэн бүрхүүлээ оношилж засуулахыг хүсвэл яаж холбогдог вэ?

-Та бүхэн гэрлэн бүрхүүлээ оношлуулахыг хүсвэл 99193062 дугаараар цаг аваарай

Холбоотой мэдээ

Ж.ШИЖИР: Одоогоор манай системийг 100 хувь ашиглаж байгаа нэг ч сургууль алга байна

IT салбарт тасралтгүй түүчээлж амжилтаараа ялгарч байгаа “ТОМ АМЖИЛТ” ХХК-ийн ерөнхий захиралтай Амж

2021-05-07

“ODOSURY платформ сургалтын сан асар их, хамгийн хямд, ашиглахад ч хялбар”

Цар тахалтай байгаа онцгой нөхцөлд сургалтын систем онлайн хэлбэрт эрчимтэй шилжиж байна. Үүнтэй хол

2021-05-07

“Асарч хамгаалж чадахгүй бол ядаж хүүхдийнх нь мөнгийг хүүхдэдээ өгчих”

Сар бүр олгодог хүүхдийн 100 мянган төгрөг, Засгийн газрын дэмжлэг болох 300 мянган төгрөгийн ал

2021-04-30

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль