589 нэр дэвшигч тус бүрт 15 минутын төлбөргүй сурталчилгаа явуулах цагийг хуваарилжээ

2020-05-29 Улс төр

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо олон нийтийн радио, телевизээс ирүүлсэн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг хянан үзсэний үндсэн дээр 2020 оны 5-р сарын 25-ны өдрийн 38-р тогтоолын хавсралтаар баталлаа.

МҮОНРТ нь уг хуваарь, цагийг гаргахдаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д заасан (нам эвслээс нэр дэвшигчдэд намын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг, эвслийн тухайд эвсэлд нэгдэн орсон намын Улсын дээд шүүхэд бүртүүлсэн дарааллыг, бие даан нэр дэвшигчийн тухай Сонгуулийн ерөнхий хороонд бүртүүлсэн дарааллыг баримтлан ижил нөхцөл, тэнцүү хугацаа ногдохоор тооцох) зарчмыг баримтлан СЕХ-д бүртгэл нь баталгаажсан нийт 13 нам, 4 эвслийн 468 нэр дэвшигч болон 121 бие даан нэр дэвшигч, нийт 589 нэр дэвшигч тус бүрд 15 минутыг хуваарилсан.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 33.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасны дагуу СЕХ мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.12-д заасан хугацаанд нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлтийг шийдвэрлэсэн, нэр дэвшигчийг нөхөн бүртгэсэн тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах хороо дээрх хуваарьт нэмэлт оруулж, батална.

МҮОНРТ-ээр төлбөргүй нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг эндээс үзэх боломжтой.

Холбоотой мэдээ

АН-ын залуучууд сунгаан явуулахгүйгээр дараагийн даргаа тодруулахыг шаардав

С.Эрдэнэболд, П.Галиндэв, П.Нүрзэд тэргүүтэй АН-ын залуучууд намдаа шаардлага хүргүүлээ. Тэдний шаар

2020-07-06

Халдашгүй байдлын дэд хороо: Ж.Эрдэнбатыг шүүж байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн явдал

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын асуудлаар хуралджээ. Халдашгүй ба

2020-07-04

УИХ-ын гишүүд сургалтад суув

Шинээр байгуулагдсан 8 дахь удаагийн парламентын шинэ гишүүдэд зориулсан сургалтыг УИХ-ын Тамгын газ

2020-07-03