Э.Жавхлан: Mamaapp газарзүйн байрлал заадаг ойр хавьд байгаа ээжүүдтэйгээ найзалж нөхөрлөх боломжтой

2017-02-21 Ярилцлага 0

Сошиал ертөнцийн асар өндөр хурд түүний давуу талуудын үр шимийг хүртэж буй уншигч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тавдугаар сарыг технологийн сар болгон зарласантай холбоотойгоор энэ салбарт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудыг бусдад таниулах үүднээс манай сайтын редакцийн зүгээс ярилцлага бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаад дөнгөж эхэлж буй Mamaapp –ыг танилцуулж байна. Хүн бүр аав, ээж болдог хорвоогийн жам юм. Тиймээс анхны хүүхдээ төрүүлж буй ээжүүдэд туршлага солилцох, бусадтай найзалж нөхөрлөх боломжийг олгохоор Э.Жавхлан гэх бүсгүй шинэхэн санаагаа ажил болгон бусдад түгээж буйтай тааралдаж сонирхолтой яриа өрнүүлэсэнээ уншигч авхай танд хүргэж байна.

Эмэгтэйчүүд болон ээжүүд хоорондоо туршлага солилцдог пэйж хуудас, вэб сайтууд олон байдаг. Танайх яагаад заавал апп хийсэн юм бэ?

Мэдээж фээсбүүк дээр олон олон групп хуудаснууд байдаг. Гэхдээ ижил төрлийн сонирхолтой ээжүүд  хоорондоо уулзаж ярилцаж болох нөхцөл бүрдсэн илүү амьд харилцааг бий болгох үүднээс энэхүү апп-ыг хийсэн юм. Фээсбүүк илүү нээлттэй бүх хүнд харагддаг учраас ээжүүд тэр бүр үр хүүхэд, ар гэрийнхээ талаар нээлттэй ярилцаад байж чаддаггүй. Уг аппликэйшнээр ээжүүд маань хамтдаа цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, мэргэжлийн зөвлөгөөгөөр бие биенээ хангах, өсөж дэвших, санал бодол, туршлага чадвар хэрэгтэй мэдээллээ солилцох орон зайг үүсгэхээс гадна мэдээллийн сангаас алхам тутамд хэрэгтэй мэдээлэлээ төрөл бүрээр нь авах боломжтой.

Mamaapp  дотроо хичнээн цэстэй вэ?

Аппликэйшн маань үндсэн зургаан үйлдэлтэй бөгөөд туслах дөрвөн үйлдэлтэй.

Үндсэн зургаан үйлдэл нь:

–          Ээжүүд- хамгийн ойр байршилд байгаа, сонирхол нэгтэй ээжүүдийн хүрээлэл бий болгох боломжтой. Аппликэйшн татаж суулган хэрэглэгч болсноор тухайн хэрэглэгчийн газарзүйн байрлал гарч ирнэ. Ингэснээр ойрын 2 километрт буй ээжүүдтэйгээ танилцаж хүүхдээ хамт салхилуулах, ойрхон гэртэй учир цагийг үр дүнтэй өнгөрүүлж найзууд болох боломжтой.

–          Мампренёр- Ээжүүдэд өөрийгөө хөгжүүлэх, бизнес эрхлэхэд туслах мэргэжлийн зөвлөгч байх болно. Төрсний дараа ээжүүд гэртээ сууж хүүхдээ харах болдог. Энэ хугацаанд бүсгүйчүүд маань гэрээрээ бизнес хийж мөнгөтэй болохыг хүсдэг хэдий ч тэр боломж хараахан бүрдэггүй. Тиймээс энэ цэсэд хандсанаар өөрийн сурсан мэдсэн боловсролоо бусадтай хуваалцан ашиг орлого боломжтой. Тухайлбал: Нягтлан бүсгүй байлаа гэхэд бусад ээжүүдийн компанийн тайланг гаргаж өгөх гэх мэт.

–          Жор- Ээжүүд өөрийн мэдлэг чадвар, туршлага, сэтгэгдэл хуваалцах зөвлөгөөнүүд оруулах боломжтой. Салбар салбарын бүх эмэгтэйчүүд ганц зүйл дээр нэгддэг нь бүгд ээж болдог жамтай. Тиймээс эмнэлгийн салбарын болон өөрийн жор тунгаар хүүхдээ эмчилдэг. Мөн туршлагатай эм зүйчид энэхүү цэсэд өөрийн мэдлэг оюунаа бусадтайгаа хуваалцах юм.

–          Арга хэмжээ- төрөл бүрийн арга хэмжээг үүсгэх, оролцох, төлөвлөх боломжтой. Үүнд бартер худалдаа, гоо сайхны сургалт, тулгамдаж асуудлаа ярилцах гээд маш олон төрлөөр уулзалт зохион байгуулж ярилцах юм.

–          Форум- ээжүүд хүссэн сэдвээрээ ярилцах, асуудал дэвшүүлэх, харилцан санал бодлоо хуваалцах. Хайлт хийх боломж бүрдэх юм.

–          Үйлчилгээ- ээжүүдэд хэрэгтэй төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл сурталчилгааг төрөлжүүлэн байршуулсан ба үйлчилгээг авснаар, урамшуулал, ваучер хүртэнэ.

Туслах дөрвөн үйлдэл:

–          Өөрийн товч профайл үүсгэж ойр байршилтай, сонирхол нэгт ээжүүдтэй найзууд болох боломжийг бүрдүүлнэ.

–          Хоорондоо шууд танилцаж чатлах боломжтой.

–          Хэрэгтэй мэдээллээ хайлт хийн цаг хугацааг хэмнэнэ.

–          Мэдээллээс хоцрохгүй олж авах, холбогдох мэдэгдэл шууд очно.

Ийм сайхан  зүйлийг хийх санаа танд хэрхэн төрсөн бэ?

Хүү маань одоо нэг ой есөн сартай. Хүүгээ төрүүлсний дараа надад туршлагатай ээжүүдийн зөвлөгөө их хэрэг болдог байсан. Тэгээд фээсбүүк группд хандаж байсан ч гэлээ тодорхой хэмжээний зөвлөгөө авахаас биш яг мэдээ мэдээлэл болсон олон туршлагатай ээжүүдийн зөвлөгөө тэр бүр олдоггүй байсан. Үүнээс гадна манайх шинэ байранд ороход хүүхдээ аваад салхилахад хамтдаа суух ээжүүд олдохгүй ойр хавьд найзууд байхгүй их уйддаг байсан. Бид нар чинь өмнө нь хөршөө таньдаг байраараа их сайхан гадаа нарлаад суудаг байсан даа. Түүн шиг орчныг их үгүйлж эхэлсэн. Тэгээл ер нь нэг ийм төрлийн аппликэйшн хийе тэр нь гэхдээ газарзүйн байрлал заадаг ойр хавьд байгаа ээжүүдтэйгээ найзалж нөхөрлөх боломжтой байя гэдэг үүднээс энэ ажлыг эхлүүлсэн дээ.

Та энэхүү аппликэйшнээ нийгэмд ямар үүрэг гүйцэтгэгч байгаасай гэж хүсэж гаргасан бэ?

Энэ аппликэйшнд зөвхөн эмэгтэйчүүд нэвтрэх боломжтой. Тиймээс дан ганц бүсгүйчүүд байж хоорондоо үзэл бодол, туршлага, шинэ санаагаа хуваалцаж түүнийгээ ажил болгодог байгаасай гэж хүссэн. Хамгийн энгийн жишээн нь газарзүйн байрлал дээр суурилсан учраас дүүрэг, хороо эсвэл байр, гудамжаараа нийлээд тухайн орчноо хөгжүүлэх, хүүхдэд ээлтэй ажил санаачилж түүнийгээ хэрэгжүүлж эхэлбэл хүүхдүүд минь аюулгүй тайван орчинд амьдрах боломж бүрдэнэ. Монгол бүсгүйчүүд их мундаг, дайчин учраас эхлүүлсэн ажлынхаа үр шимийг хүртэхийн төлөө явдаг шүү дээ.

Холбоотой мэдээ

Ж.Одонцэцэг: Байгаль дэлхийгээсээ эрчмээ авч, биеэ эмчилдэг эртний монгол ухаан өнөөг хүртэл бидний дотор оршсоор байгаа

“Гүн төгс наран” ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн бол

2021-09-19

“Цонхон дээрээ хуулга наалгаад алергигаа мартлаа гэсэн хүмүүс олон байдаг”

"Johnson Window Films", "Nextfil", "3M" зэрэг салбартаа тэргүүлэгч брэндүүдийн хальсыг Монголдоо нэв

2021-09-16

Ж.Одонцэцэг: Бид өвөг дээдсийнхээ яснаас холдож, цуснаас тасарч чадахгүй

Анагаагч Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн ярилцл

2021-09-15

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...