Б.Сүхбаатар: Монголчуудаас илүү гадаадын хүмүүс сэтгэл зүрхээрээ сонсож байгаа нь харагддаг

2017-02-21 Ярилцлага 0

Хур бороо тэгширсэн зуны дунд сарыг манай амжилт.ком аялал жуучлалын сар болгон зарласан билээ. Тэгвэл энэ удаагийн зочноор  “МОНГОЛ ХУУР” төвийн захирал Баясгалангийн Сүхбаатартай ярилцлаа.

-Танд нарлаг зуны мэнд хүргэе. Та “Монгол Хуур” төвийнталаар манай уншигчдад танилцуулахгүй юу?

– Баярлалаа, танд мөн энэ өдөрийн мэндийг хүргэе. Монгол хуур төв нь 2009 оноос анх нэг хүний морин хуурын жижиг урлангаар үйл ажиллагаагаа эхэлэж байсан бол одоогоор хөгжмийн сургалт, хөгжмийн дэлгүүр, “ЖОНОН ХАР” морин хуурын музей болон гадаад дотоодын жуулчдад үндэсний урлагийн тоглолт үзүүлдэг VIP театртай болон өрөгжсөн байна.

-Морин хуур бол үндэсний хөгжим. Гадаадын жуулчид манай морин хуур болон үндэсний хөгжмийг хэр хүлээж авдаг вэ?

-Морин хуур хөгжимийг Монголчуудаас илүү гадаадын хүмүүс сэтгэл зүрхээрээ сонсож байгаа нь харагддаг. Монголчуудын ихэнх нь үүнийг морин хуур гэдэг өнгөц ойлголттой явдаг нь олонтой таарч байсан. Гэтэл гадаадын жуулчид ямар улсад аялаж байгаа ямар хөгжим сонсож байгаагаа аль хэдийн судалчихсан байдаг нь асууж байгаа асууултнаас нь хүртэл ажиглагдаж байдаг. Морин хуур бол Монголчуудын оюуны үнэт өв, зөвхөн мэргэжлийн хэдэн хүний өмч биш шүүдээ. Үүнийгээ бид бүгдээрээ сураад, хөглөөд тоглодог бол уг нь сайхандаа.

-Аль хөгжмийн төрлийг илүүд сонирхож суралцдаг вэ?

-Манай сургалтын төвд хамрагдаж байгаа сурагчдын талаас илүү хувь нь морин хуурын төрлөөр суралцдаг үүнээс гадна төгөлдөр хуурыг олон хүн сонгон суралцдаг.

-Хүчин чадлын тухайд хичнээн суралцагч, жуулчин  хүлээж авах боломжтой вэ?

-Суралцагчдын хувьд сард 80-100 орчим хүн суралцах боломжтой. “ЖОНОН ХАР” морин хуурын музей болон VIP театрт нэг удаа гучаас тавин хүн хүлээж авах чадалтай.

-Уртын дуу, ардын дуу мөн заадаг юм уу?

-Тиймээ заадаг. Сүүлийн үед уртын дууг сонирхон суралцагчид нэмэгдэж байна. Энэ нь өнөөгийн залуус үндэсний урлагаа илүүтэйгээр сонирхож эхлэж буйг харуулж байна.

-Сургалт үргэлжлэх хугацааны тухайд?

-Хөгжмийн сургалтын хувьд гурван сар нь анхан зургаан сар нь дунд нэг жил нь гүнзгий гэсэн шатлалтайгаар явагддаг.

-Гадаадын жуулчдад туслах хөтөч, guide тухайд?

-За үүнийг манай гадаад харилцааны менежер хариуцан ажилладаг.

-Хоёулаа ярианы сэдвээ жаахан өөрчилье. Аялал жуучлалын салбарт ажиллахад хүндрэлтэй зүйл юу байдаг юм бэ?

-Аялал жуулчлалын салбарт зар сурталчилгаа мэдээллийн талын зүйлс жаахан хүндрэлтэй байдаг. Бид бүгдийн ярьдаг улирлын хамаарал бол биднээс шалтгаалах зүйл биш. Харин төр засгийн байгууллагад мэргэжлийн бус хүмүүс ажиллаж энэ салбарыг удирддаг нь хөгжлийн маш том гацаа болж байна гэж би боддог.

-Таны бодлоор манай улсын аялал жуучлалын салбар хэр хөгжиж байгаа вэ?

-Статистик тоо баримтын хувьд жуулчдын тоо дунджаар өсөлттэй гарч байгаа ч бүрэн утгаараа хөгжихгүй байна. Манай аялал жуулчлалын салбарын гол нөөц бол байгалийн тогтоц, нүүдэлчин соёл гэдэг нь маргашгүй үнэн үүнд л татагдаж жуулчид ирж байна. Тэгвэл бид үүн дээр тулгууралсан бүтээн байгулалтын хийх хэрэгтэй байна.

-Дээд доодгүй уул уурхайгаас илүүтэй төсөв бүрдүүлэх салбар бол аялал жуучлал гэж жил бүр ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлнэ гэхдээ манай өнөөгийн эдийн засагт гүйцэтгэх үүргээрээ уул уурхай маш давуу байна. Аялал жуулчлал бол өөрөө утаагүй үйлдвэрлэлт гэж хэлэгддэг. Аялал жуулчлал хөгжиж буй газарт түүнийгээ дагаад эдийн засгийн маш олон салбарууд хөгжиж эхэлдэг. энэ салбарыг хөгжүүлхийн тулд зөв бодлого, мэргэжилийн удирдлага, бүтээн байгуулалт гурав хэрэгтэй байгаа юм. Аялал жуулчлалыг тогтвортой хөгжлийн бодлого баримталж хөгжүүлвэл хөгжих тусмаа нөөц нь нэмэгдэж байдаг маш онцлогтой салбар.

-Танайх энэ жил хичнээн жуулчинд тоглолт үзүүлсэн бэ?  Жуулчдын тоо өсч байна уу, буурч байна уу?

-Одоогийн байдлаар зуу гаран жуулчдад тоглолтоо үзүүлээд байна. Жуулчдын тооны хувьд өнгөрсөн зургаан сард жуулчдын тоо буурсан энийг УИХ-н сонгуультай холбоотой гэж бодож байгаа. Долоон сар бол аялал жуулчлалын оргил улирал байдаг тэхээр жуулчдын тоо өснө гэж найдаж байна.

-Танайх үнэ өртгийн хэр өрсөлдэхүйц вэ?

-Манайх бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай үнийн хувьд ижил гэхдээ энэ үнэд илүү олон үйлчилгээ багтсанаараа давуу юм. Бид зочиддоо илүү тааламжит мэдрэмжийг төрүүлхийн тулд VIP театр дотроо кофе шоп шийдэж өгсөн байдаг. “ЖОНОН ХАР” музейн хувьд морин хуураар төрөлжсөн анхны музей гэдгээрээ онцлог үүнээс гадна морин хуур хийж буй үйл явцыг үйлдвэр дээрээ харуулдаг, морин хуурын дэлгүүр ажиллуулдаг гэх мэт олон үйлчилгээг нэг дор шийдэж өгснөөрөө давуу талтай.

-Ярилцсанд баярлалаа.

-За танд  баярлалаа, танай хамт олонд ажилын амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Д.Бямбасүрэн: Оюутолгойн гэрээ бол эрх мэдэлтнүүдийн шуналын нян цугларсан бохирын сав

Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа. -Монгол Улсын үндсэн хуульд нэм

2021-01-14

Л.Цагаандалай: Адууны үүлдэр угсааг сайжруулж ирсэн түүх эртнээс улбаатай

-Сайхан өвөлжиж байна уу. Та аль аймгийн хүн билээ. Танай нутагт хурдан буян олон шүү дээ? -Дорно

2021-01-14

“ЭМЯ-наас хатуу хөл хориог сунгах санал ирүүлээгүй”

УОК, Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод тогтоосон хатуу хөл хориог тав хоног сунгасан билээ

2021-01-08

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...