Яагаад том хүүхдээрээ дүүг нь ХАРУУЛАХ ХЭРЭГГҮЙ ВЭ?

2020-06-30 Зөвлөгөө

Ууган хүүхэд өсвөр насанд хүрч, ”тусад орсон” цагаас эхлэн дүү нараа асарч, халамжлах үүрэг тэдэнд оногддог. Мэдээж бага насны хүүхдээ том хүүхдэдээ даатгаж, өөртөө жаахан ч атугай чөлөөт цаг гарган, аяга цай тайван уухыг завгүй эхчүүд маань хүсэлгүй яах вэ. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Хэрэв та байнга хүүхдээрээ хүүхэд асрагчийн ажил хийлгэдэг бол доорх нийтлэлийг уншаарай.

ХҮҮХЭД ХАРНА ГЭДЭГ МАШ ИХ ХАРИУЦЛАГА

Хүүхдэд насанд нь таарсан хариуцлага үүрүүлж байх нь хүүхдээ хүмүүжүүлэх сайн арга. Хоол бэлдэх, усанд орж, хүнсээ цуглуулах гэх мэт зайлшгүй өдөр тутмын ахуйн ажлуудаа амжуулах зуураа бага насны хүүхдээ том хүүхдэдээ даатгах нь хэтэрсэн ачаалал болохгүй.

Харин хэн нэгэн насанд хүрэгчийн хараа хяналтгүйгээр олон цаг бага насны хүүхдээ өсвөр настандаа үлдээж болохгүй. Тэднийг дургүй байхад нь хүчээр хүүхэд харуулах тун буруу. Ингэснээр тэдэнд дарамттай санагдаж эхэлдэг бөгөөд таны том хүүхэд эцэг эхийн үүргийг хамт үүрэлцэх албатай биш гэдгийг санаарай.

ТЭД ХҮҮХЭД АСРАГЧ БИШ

Орчин үед мэргэшсэн хүүхэд асрагч бэлтгэх байгууллагууд олширсон ч тэднийг ажиллуулах санхүүгийн боломж гэр бүлүүдэд байхаасаа байхгүй нь их. Ийм тохиолдолд том хүүхдээрээ хүүхэд асрагчийн ажлыг хийлгэхээс өөр арга үлдэхгүй нь тодорхой. Гэсэн ч айлын томууд ч хүүхэд хэвээрээ тул тэднээс мэргэжлийн хүүхэд асрагчийн чадваруудыг хүлээх хэрэггүй. Нярайг хэрхэн хооллох, живх солих, хүүхдийг уйлахад нь аргадах зэргийг тэд мэдэхгүй шүү дээ. Хүүхдийн насанд нь тохирсон энгийн, амар ажлуудыг хийлгэж байх нь чухал юм.

ХҮҮХЭД БҮХЭН ӨӨРИЙН ХҮҮХЭД НАСАА ТОГЛОЖ НААДАЖ ӨНГӨРӨӨХ ЭРХТЭЙ

Айлын ганц хүүхэд дороо дүүтэй хүүхдүүдээс илүү бага ажил хийдэг. Өрөөгөө цэвэрлэх, гэрийн даалгавраа хийх, аяга таваг угаах гэх мэт аар саар ажлуудаа дуусгамагцаа гадагшаа гарч тоглох чөлөөт цагтай. Харин дүүгээ харах ёстой хүүхдүүдийн хувьд үеийнхэнтэйгээ гадаа тоглож, хөгжилдөх цагаа хүүхэд асарч өнгөрөөдөг. Эцэг эхчүүд хааяа ч гэсэн том хүүхдэдээ дүүгийнхээ живжийг сольж, хооллож, унтуулж, гэрийн даалгаврыг нь шалгахын оронд гадаа гарч хөгжилдөх боломж олгож байгаарай. Хүүхэд хүүхдээрээ байх шиг сайхан зүйл үгүй шүү дээ.

АХ ЭГЧ ДҮҮСИЙН ХАРИЛЦААГ ЭРСДЭЛД ОРУУЛЖ БОЛЗОШГҮЙ

Том хүүхдээ ”дүүгээ хар” хэмээн байнга албадах нь тэднийг дарамтад оруулж, улмаар дүүгээ асрах ажлыг ял шийтгэл мэтээр хүлээн авч, үүндээ дургүй болоход хүргэнэ. Дүүгээ харах нь тэдний үүрэг бус, харин эцэг эхийн үүрэг гэдгийг санаарай.

ХҮҮХЭД ХАРАХ НЬ ТЭДНИЙ АЖИЛ БИШ

Эцэг эхчүүд хүүхдээ харуулсныхаа хариуд том хүүхдээ тэр бүр шагнаад байдаггүй. Харин хүүхэд асрагчид бол өөр хэрэг. Мэдээжийн зүйл мэт санагдах ч айлын томуудын хувьд энэ явдал тийм ч шударга санагддаггүй ажээ. Тиймээс том хүүхдээ хааяа чөлөөт цаг, авахыг хүссэн зүйлээр нь шагнаж, тэдний хөдөлмөрийг үнэлдэг гэдгээ харуулж байгаарай.

Холбоотой мэдээ

Энэ долоо хоногт таны ажил, амьдралд юу тохиолдох вэ?

Уншигч та бүхэндээ зориулан шинэ долоо хоногийн өрнийн зурхайг толилуулж байна. Хонь Долоо

2020-07-06

VII сарын зурхай: Охиныхон хайр дурлалд одтой байна

Хонь Ажил хэрэг: Шинэ сарын тогтвортой байдал танд таатай хандана. Таны дотоод ертөнц, мөрөөдөл

2020-07-03

Жилд хэрхэн 100 ном унших вэ?

Жилд хэрхэн 100 ном унших вэ? https://www.youtube.com/watch?v=YkqE81BzGLE  

2020-07-01