АНУ-ын ихэнх муж улсууд хязгаарлалтыг сулруулах төлөвлөгөөгөө хойшлуулжээ

2020-06-30 Дэлхийд

АНУ-ын дор хаяж 14 муж улсын эрх баригчид коронавирусний халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан өмнө нь авсан хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцлах эсвэл сулруулах төлөвлөгөөгөө хойшлуулахаар шийджээ.

“CNN” телевизээр мэдээлснээр, долдугаар сарын 4-нд тохиох АНУ-ын тусгаар тогтнолын өдөр ойртох тусам албаны хүмүүс наран шарлага, баар, цэнгээний газруудад олон мянган хүн цуглаж, “Дурсамжийн өдөр” болсонтой адил нөхцөл байдал дахин давтагдахаас урьдчилан сэргийлэхийг зорьж байна.

Техас болон Калифарни муж улсын зарим тойрогт бааруудыг дахин хаасан бол Майами, Форт-Лодердейл, Палм-Бич хотуудын оршин суугчдад амралтын өдрүүдээр наран шарлагын газруудад очихыг хоригложээ. Флорида муж улсын бааруудад согтууруулах ундаагаар үйлчлэхийг түр хориглосон байна. Энэ сарын эхээр Мичиган муж улсад баараар үйлчлүүлснийхээ дараа 85 хүн коронавирусээр халдварласныг “CNN” телевиз сануулжээ.

Жонс Хопкинсийн их сургуулийн хамгийн сүүлийн мэдээллээр, АНУ-д коронавирусний халдварын 2 564 163 тохиолдол бүртгэгдэж, 125 928 хүн нас барсан байна. Энэ үзүүлэлтүүдээр АНУ дэлхийд нэгдүгээрт орж байгаа юм.

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой мэдээ

Их Британи “Brexit”-ээс хойш анхныхаа хориг арга хэмжээг авлаа

Их Британи Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарснаас хойш анх удаа бие даан хориг арга хэмжээ авч бай

2020-07-07

Токиогийн олимп болох эсэх нь тодорхойгүй байна

Цар тахлын улмаас зуны олимпын наадмыг хойшлуулсан. “Токио 2020” олимпын наадмыг зохион байгуулах хо

2020-07-07

АНУ-д 70 сая цагийн ажил үгүй болжээ

Дэлхий дахиныг хамарсан шинэ төрлийн коронавирусын улмаас олон байгууллага үүдээ барьж, түүнийг дага

2020-07-07