Xoвд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол гарлаа

2020-07-01 Нийгэм

Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 27 настай эрэгтэй “тарваган тахлын булчирхай, хоёрдогч уушгины хэлбэр” урьдчилсан оноштойгоор эмчлүүлж байна. Өвчтөн маш хүнд, олон эрхтний дутмагшилд орсон байдалтай байна.

Өвчтөний дүү 16 настай эр Цэцэг сумын эрүүл мэндийн төвд “тарваган тахлын булчирхайн хэлбэр” урьдчилсан оноштойгоор эмчлэгдэж байна.

Өвчтөнүүд зургадугаар сарын 21-23-ны өдрүүдэд тарвага агнаж идсэн байна.

Эдгээр хүмүүсийн 1-р хавьтал 96, 2-р хавьтал 402 хүн байна. Жаргалант, Цэцэг суманд хөл хорио тогтоож, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Ховд, Баян-Өлгий аймгийн зоонозын төвийн мэргэжлийн багууд ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Гол, усны ослоос урьдчилан сэргийлье

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэ

2020-07-07

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ Уламбаярын Барсболд /1964-2020/ Байгаль орчны сайд асан Уламбаярын Барсболд 2020 он

2020-07-07

Г.Арсланхуяг: “Хариуцлагатай аялал” аян энэ сарын 9-нөөс эхэлнэ

БОАЖЯ-наас Экологийн цагдаагийн албатай хамтран “Хариуцлагатай аялал” аяныг эхлүүлэхээр болсон байна

2020-07-06