БНХАУ-аас далайн гаралтай бүтээгдэхүүн оруулж ирэхийг түр хоригложээ

2020-07-01 Нийгэм

Монгол улсын хилээр импортлогдож байгаа хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хэрхэн хяналт тавьж байгаа талаарх мэдээллийг МХЕГ-ын улсын хяналтын байцаагч Т.Төмөрбаатар мэдээллээ.

Тэрбээр “ Хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортыг хязгаарлаагүй. Зөвхөн БНХАУ-ын Бээжин хотын зах дээр гарсан шижигтэй тохиолдолтой уялдуулан БНХАУ-аас далайн гаралтай бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэхийг түр хязгаарласан байгаа.

Монгол Улсын хилийн 26 боомтоос 15 боомт хөдөлгөөнтэй, бусад нь хязгаарлалтад байгаа. Импортын бараа бүтээгдэхүүний хагас жилийн мэдээллийг харахад хүнсний бүтээгдэхүүний 8126 ААН, 8187 нэр төрлийн 326 мянган тонн хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон байна. Үүнээс загас, далайн гаралтай бүтээгдэхүүн 350 тн орчим орж ирсэн байна.

Эдгээр бүтээгдэхүүнүүд БНСУ, Норвеги болон бусад улсуудаас орж ирсэн. Хагас жилийн байдлаар БНХАУ-аас импорт хийгдээгүй байна. Мөн жимс, хүнсний ногоо 41 мянган тонн орж ирсэн байна. Эдгээрийг оруулж ирэхдээ тухайн улсын гарал үүслийн бичиг, чанар аюулгүй байдал, шинжилгээний бичигтэй бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа.

Мөн вирусийн шинжилгээний сертификаттай бүтээгдэхүүнүүдийг импортолж байна. Зөвхөн шинжилгээ , гэрчилгээнээс гадна тээвэрлэлт, хадгалалтын горимыг зөрчөөгүй зориулалтын тээврийн хэрэгслээр оруулж ирэхийг шаардаж, хилийн боомтуудад шалгалт хийгдэж байна.

Хилийн боомтууд зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлаж, зөвхөн жолоочид хөдөлгөөнд оролцож байна. Замын-Үүд боомтоор өдөрт 200-300 ачааны машин, 18-20 вагонаар хүнсний бараа бүтээгдэхүүний импорт, экспорт хийгдэж байна. Бид УОК-ын шийдвэрийн дагуу гуравдугаар сараас хойш Монгол улсын хилээр импортлогдож байгаа бүх бараа, бүтээгдэхүүнд халдваргүйжүүлэлт хийгдсэний дараа нэвтрүүлж байгаа ” хэмээлээ.

Холбоотой мэдээ

Гол, усны ослоос урьдчилан сэргийлье

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэ

2020-07-07

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ Уламбаярын Барсболд /1964-2020/ Байгаль орчны сайд асан Уламбаярын Барсболд 2020 он

2020-07-07

Г.Арсланхуяг: “Хариуцлагатай аялал” аян энэ сарын 9-нөөс эхэлнэ

БОАЖЯ-наас Экологийн цагдаагийн албатай хамтран “Хариуцлагатай аялал” аяныг эхлүүлэхээр болсон байна

2020-07-06