ОБЕГ: Туулд голд живсэн 3 настай хүүxдийн цогцсыг олжээ

2020-07-01 Нийгэм

Хан-Уул дүүргийн VIII хороо, Сонсголонгийн гүүрээс баруун зүгт “Туул” голд 3-6 насны гурван эрэгтэй хүүхэд тоглож байгаад гурван настай А живсэн тухай дуудлагыг зургадугаар сарын 29-ний 20.10 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

Нийслэлийн Аврах ангийн завьт эргүүлийн тус дүүргийн Цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж зургадугаар сарын 30-ны 08.30 цагт осолдсон газраас баруун зүгт 200 метрээс цогцсыг олж тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн байна.

Мөн зургадугаар сарын 28-нд нийслэлийн 85 дугаар сургуулийн урд талд “Туул” голд хоёр хүн живсэн. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 19 настай эрэгтэйн цогцсыг тухайн өдөр олсон бол Сонгинохайрхан дүүргийн иргэн 20 настай С-ийн цогцсыг өчигдөр олж, тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлжээ.

Холбоотой мэдээ

Гол, усны ослоос урьдчилан сэргийлье

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэ

2020-07-07

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ Уламбаярын Барсболд /1964-2020/ Байгаль орчны сайд асан Уламбаярын Барсболд 2020 он

2020-07-07

Г.Арсланхуяг: “Хариуцлагатай аялал” аян энэ сарын 9-нөөс эхэлнэ

БОАЖЯ-наас Экологийн цагдаагийн албатай хамтран “Хариуцлагатай аялал” аяныг эхлүүлэхээр болсон байна

2020-07-06