Д.Амарбаясгалан: ЖДҮ-гийн зээлэнд холбогдсон хүнийг сайд болгохгүй гэсэн юм байхгүй

2020-07-01 Улс төр

МАН-ын 7-р бага хурлын шийдвэрийн талаар МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар мэдээлэл хийлээ.

Уг мэдээлэл хийх үеэрээ МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан Монголын ард түмэн Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүхийг багаар нь сонгосон. Үүнийг Монгол Ардын намд ялалт гэхээсээ илүү маш өндөр хариуцлага ирлээ гэж харж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ-ын 4 хүртэлх гишүүн Засгийн газрын гишүүн болох боломжтой байгаа. Ирэх дөрвөн жилд Монгол улсын хамгийн хүндрэлтэй нөхцөл байдал эдийн засагт байгаа. 4 жилийн хугацаанд 2,9 тэрбум долларын өрийг тэглэх том хариуцлага байна. Мөн дэлхий нийтээр хүндрээд байгаа цар тахалтай холбоотойгоор хөгжиж буй улс орны эдийн засагт учруулж буй хүндрэл бэрхшээлийг даван туулах, орлого нь хумигдаж байгаа ард иргэдээ орлоготой байлгах, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг олон ачаалал, хүндрэлтэй асуудал бидний өмнө байгаа. МАН-д эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлэх шаардлага байгаа. Энэ ажил дуусах болоогүй байна. Тийм учраас МАН-ын ЕНБДаргаараа үргэлжлүүлэн ажиллана гэдгээ хэлсэн юм.

ЖДҮДСангийн зээлийн асуудалд холбогдсон гишүүдээс сайд болох эсэх тухай асуултанд Нэгэнт ёсзүйн хариуцлагаа хүлээж хойшоо суусан гишүүдийг бид насан туршид нь шийтгэнэ гэж байхгүй шүү дээ. Тодорхой хэмжээний улстөрийн хариуцлага хүлээлгэж байгаа. Магадгүй тодорхой түвшинд намын томилолт авч ажиллахыг үгүйсгэхгүй. Өнөөдрийн байдлаар тэрийг сайд болгоно, энийг сайд болгоно гэж албан ёсоор яригдаагүй учраас ЖДҮДСангийн асуудалд холбогдсон хүнийг сайд болгоно, болгохгүй гэхэд эрт байна гэсэн тайлбарыг өглөө.

#Шууд МАН-ын VII-р бага хуралдаанаар МУ-ын Ерөнхий сайдад У.Хүрэлсүх 100 %-ийн саналаар дахин нэр дэвшлээ.

Posted by Парламент TV / Parliament TV / on Tuesday, June 30, 2020

Холбоотой мэдээ

АН-ын залуучууд сунгаан явуулахгүйгээр дараагийн даргаа тодруулахыг шаардав

С.Эрдэнэболд, П.Галиндэв, П.Нүрзэд тэргүүтэй АН-ын залуучууд намдаа шаардлага хүргүүлээ. Тэдний шаар

2020-07-06

Халдашгүй байдлын дэд хороо: Ж.Эрдэнбатыг шүүж байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн явдал

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын асуудлаар хуралджээ. Халдашгүй ба

2020-07-04

УИХ-ын гишүүд сургалтад суув

Шинээр байгуулагдсан 8 дахь удаагийн парламентын шинэ гишүүдэд зориулсан сургалтыг УИХ-ын Тамгын газ

2020-07-03