Л.Энхжаргал: Тархиндаа бодож сэтгэлдээ баттай ургуулсан мөрөөдөл бүхэн бодит болно гэдэгт би итгэдэг

2017-02-21 Ярилцлага 0

Нар хур тэгширсэн дэлгэр монголчуудын амралт зугаалгын улирал үргэлжилж буй.  Эрхэм таны аялал зугаалгын хөтөч болох үүднээс мэдээ мэдээлэлийн тэргүүлэгч сайт amjilt.com сайтаас энэ сарыг аялал жуучлалын сар болгон зарласан билээ. Тэгвэл энэ удаад салбартаа хэдийнэ өөрийн гэсэн орон зайг эзэлсэн, хямд үнэ, аюулгүй, найрсаг үйлчилгээгээрээ үйлчлүүлэгчдийнхээ дунд тунчиг нэр хүндтэй  “ДЭЛХИЙН МОНГОЛ АЯЛАЛ” ХХК- –ийг онцолж байна. Монголц түмнээ гадаад улс оронд тав тухтай аялуулж, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн тус компанийн үйл ажиллагааны талаар “ДЭЛХИЙН МОНГОЛ АЯЛАЛ” ХХК-ийн захирал Лхамжавын Энхжаргалтай ярилцлаа.

-Танд нарлаг зуны мэнд хүргэе. Та Дэлхийн Монгол аялал  ХХK-ийн талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Баярлалаа Манай компани 2015 оноос аялал жуулчлалын салбарт  үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор үндсэн болон гэрээний 12 ажилтантай.

-Та бүгдийн алсын хараа юу вэ?

-Монголын аялал жуулчлалыг дэлхийн жишигт хөгжүүлж, Эх орондоо олон Монгол залуусыг ажлын байраар хангаж, чадварлаг боловсон хүчнийг дэмжин салбартаа тэргүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.

-Хүчин чадлын тухайд хичнээн аялагч болон жуулчин  аялуулах боломжтой вэ?

-Нэгэн зэрэг 200 хүртлэх хүн аялуулах хүчин чадалтай.

-Бусад ижил төрлийн бизнес эрхлэгчдээс үйл ажиллагааны хувьд ялгагдах онцлог нь юу вэ? Аялалын хэдэн маршруттай вэ?

-Хямд үнэ, чанартай үйлчилгээ сэтгэл ханамжийг нэн тэргүүнд эрхэмлэн ажилладаг. Мөн үүсгэн байгуулагдсан өдрөөс эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтийг хамарсан сайн үйлсийн аянд хамт олноороо идэвхи санаачлагатайгаар тогтмол оролцдог Аялалын дотоод болон гадаадын 11 маршруттай.

-Хэдэн оронд аялуулдаг вэ?

-Одоогоор 3 оронд аялал зохион байгуулж байна.

-Хамгийн их аялдаг бүс нь аль вэ?

ОХУ, БНХАУ

-Нэг дор хэдэн хүн аялалд авч явдаг вэ?

20-100 аялагч.

-Гадаадын жуулчдад туслах хөтөч, guide тухайд?

-Одоогоор манай компани  гадаадаас жуулчид авч амжаагүй байна. 2017 оноос зэрэглэл нэмж жуулчид хүлээн авдаг болно.

-Аялалын үргэлжлэх өдрүүд хамгийн урт богино?

1-10 өдрийн сонголт байгаа.

-Аялал гэдэг гахайнд чихсэн эрээний бараа шиг байж болохгүй-

-Хоёулаа ярианы сэдвээ жаахан өөрчилье. Аялал жуучлалын салбарт ажиллахад хүндрэлтэй зүйл юу байдаг юм бэ?

-Баярлалаа чухал асуулт байна. Амар ажил гэж хаана байхав дээ хамгийн том асуудал бол аялал жуулчлал нэрийн дор хувь хүмүүс хувийн жижиг тэрэг болон, янз бүрийн чанарын шаардалга хангасан үгүй мэдэгдэхгүй унаа тэргээр хувиараа үйлчлэх юм. Цэргийн хуаран шиг нийтийн Мотел –с эхлээд….   Үүнээс болоод Монгол улсын аялал жуулчлал нэр хүндээ алдагдаад байх шиг.   Үнэ хямд гэдэг нь үйлчилгээний чанар   сэтгэл ханамж байхгүй болж аялал жуулчлалын нэр хүндэд нөлөөлж байна.   Аялал гэдэг гахайнд чихсэн эрээний бараа шиг байж болохгүй…

-Таны бодлоор манай улсын аялал жуучлалын салбар хэр хөгжиж байгаа вэ?

-Төрийн бодлого дутагдаад байх шиг санагддаг шүү

-Дээд доодгүй уул уурхайгаас илүүтэй төсөв бүрдүүлэх салбар бол аялал жуучлал гэж жил бүр ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Өндөр хгжилтэй орнуудаар явж байхад дэлхийн олон улс орон  уул  уурхайгаа зөвөөр ашиглаж газар доорх баялагаа  газар дээрх диваажин болгож чадсаныхаа төлөө САЯ САЯ жуулчид татаж улсынхаа төсвийг бүрдүүлдэг юм билээ. Бид үүнээс санаа авах хэрэгтэй. Би үүнээс санаа авч “ДЭЛХИЙН МОНГОЛ АЯЛАЛ” компаниа  үүсгэн байгуулсандаа.

Ер нь гадагшаа ямар нэгэн байдлаар явж байгаа Монгол залуучууд маань эх орондоо заавал шинэ санаа олж ирвэл эх орон минь хөгжмөөр санагддаг шүү.

-Танайх үнэ өртгийн хэр өрсөлдэхүйц вэ?

-Өнөөдрийн нийгмийн нөцхөл байдалдаа тулгуурлан хамгийн хямд үнэ чанартай үйлчилгээг л үзүүлж байна даа.

-Жуулчдыг татахын тулд бид юу хийх ёстой вэ?

-Төрийн бодлогоор найман аймагт 13-р зуун болон үе үеийн түүх, өв соёлыг харуулсан найман том цогцолборыг бий болгож, өртөөлөн аялуулж улсын төсөвт өндөр орлого оруулдаг болмоор байна.

 

Холбоотой мэдээ

Монгол залуу коронавирусын халдвар тусч, түүнийгээ сармис идэж, унтаж амарснаар эдгээсэн байна

Франц Улсад амьдардаг Г.Хүрэл-Эрдэнэ коронавирусийн халдвар авч, эм уулгүйгээр эдгээсэн талаараа ERG

2021-01-18

Д.Бямбасүрэн: Оюутолгойн гэрээ бол эрх мэдэлтнүүдийн шуналын нян цугларсан бохирын сав

Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа. -Монгол Улсын үндсэн хуульд нэм

2021-01-14

Л.Цагаандалай: Адууны үүлдэр угсааг сайжруулж ирсэн түүх эртнээс улбаатай

-Сайхан өвөлжиж байна уу. Та аль аймгийн хүн билээ. Танай нутагт хурдан буян олон шүү дээ? -Дорно

2021-01-14

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...