ЭМЯ: Хүүхдийн зусланд өгөх зөвлөмж

2020-07-07 291 0

Эрүүл мэндийн яамнаас гаргасан коронавируст халдварын үед хүүхдийн зусланд өгөх зөвлөмжийг хүргэж байна.

Байгууллагад :

• Үйлчилгээ эхлэхийн өмнө гадаад, дотоод орчны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх

• Ковид-19-өөс сэргийлэх талаар ажлын байранд сургалт хийх

• Сайн дурын ажилтныг сургалтад хамруулсан байх

• Өглөө бүр биеийн халуун үзэх

• Амны хаалт зүүх

• Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих

• Бүлэг бүр тусдаа үйл ажиллагаа явуулах

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах

• Бүх бүлгийг хамарсан урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахгүй байх

• Өрөө тасалгаанд агаар сэлгэлт тогтмол хийх

• Орыг толгойгоор нь нийлүүлж байрлуулахгүй байх

• Өрөөний талбайн 50 хувийг ашиглахаар эд зүйлсийг байршуулах

• Хүүхдийг ээлжээр, цөөн тоогоор хооллох, нэг тавагнаас олноороо иддэг хоолноос татгалзах

• Цоргоноос амаар ус уухгүй байх

• Ахуйн хэрэглээний бодисоор аяга, таваг угааж, цэвэр усаар сайтар зайлах

• Хөнжил, гудсыг наранд тавих

• 1л усанд 25мл белизна хийж хоол бэлтгэх болон бусад өрөө, тасалгаа, төрөл бүрийн тоглоом, ор, ширээ, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх

• Ил задгай хог хаягдлыг зуслангийн ойр орчимд хаяхгүй байх

• Бие засах газрыг халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт)

• Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах

• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

• Сэжигтэй тохиолдол илэрвэл түр тусгаарлах өрөө бэлтгэсэн байх

Үйлчлүүлэгчдэд :

• Амны хаалт зүүх

• Хүн хоорондын зай барих

• Хүнсний бүтээгдэхүүн хувааж идэхгүй байх

• Хувийн эд зүйлсээ бусадтай солихгүй байх

• Гараа савандаж угаах, нойтон салфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч авч явах

• Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх

• Гар барихгүй, тэврэлдэхгүй байх

• Явган аялал, дасгал хөдөлгөөн хийх

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Холбоотой мэдээ

Хүүхдэд эхийн сүү нь юугаар ч орлуулшгүй “амьд” вакцин байдаг

Хүүхдийг хөхөөр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног тохиож байна. Үүнтэй холбогдуулан ДЭМБ-аас хүүх

2020-08-04

О.Батжаргал: Зөв хандлагатай хүнийг ямар ч ажлын байранд авахад бэлэн

Хүний нөөцийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “MSDI” компанийн захирал О.Батжар

2020-08-03

Шинэ 7 хоногийг эрч хүчтэй эхлүүлэх 7 арга

Шинэ сар, шинэ долоо хоногт ажил дээрээ бүтээлч байдлаа нэмэгдүүлэхийг хүсч байгаа хүмүүст хэдэн үр

2020-08-03

Санал асуулга

Есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...