Ч.Ундрам боловсролын салбарын бодлогыг барилцана

2020-07-10 Улс төр 0

2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн парламентад шинэ залуу боловсон хүчнүүд олон түрж орж ирсэн. Тэд  салбарын яамдын бодлогыг тодорхойлох, хөгжлийн хөтөлбөрүүдийг боловсруулах хэмжээний мэдлэг, боловсролтой нь давуу тал гэж хэлж болно. Тэр утгаараа У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүдэд энэ удаагийн парламентын гишүүд том дэмжлэг болох нь эргэлзээгүй. 

Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ч.Ундрам. Тэрбээр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд харьяалагддаг. Энэ нь ч зүгээр нэг тохиолдол биш. УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүдэд хандаж хэд хэдэн зүйл хэлсний дотор УИХ-ын гишүүн Ч.Ундрамд онцгойлон захисан нэг зүйл байсан нь боловсролын салбарын реформыг гардан хийж, салбарын яамтай гар нийлж ажиллахыг захисан явдал байв. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэх үеэр Ч.Ундрамын хэлсэн үг ч үүнийг бүр тодорхой болгосон. 

Тухайлбал, тэрбээр боловсролын шинэчлэлийг нэн яаралтай хийх ёстойг салбарын сайдад онцгойлон захисан. Ингэхдээ  сургалтын хөтөлбөрийг Монгол хүнийг бэлтгэдэг, хөгжүүлдэг байхаар боловсруулж, урт хугацаанд мөрдөх ёстойг хэлж байна. Ингэхгүй бол  өнгөрсөн хугацаанд 12 жил суралцахдаа  гурван өөр хөтөлбөрөөр суралцсан сурагчид өнөөдөр ажлын байранд тэмцэхгүй хэмжээнд хүрчээ. Тиймээс хөрвөх чадвартай, хөдөлмөрийн зах зээл дээр үнэ цэнэтэй мэргэжилтэн, улс, эх орныхоо бахархалт иргэн болох Монгол хүнийг бэлтгэхийн тулд боловсролын салбарт онцгойлон анхаарахаа илэрхийлсэн юм. 

Үүнд сургалтын хөтөлбөрөөс гадна, мэргэжлийн боловсон хүчин, багш нарын мэргэжлийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэднийг хөгжүүлэх зэрэг ч багтаж байна. Мөн УИХ-ын сонгуулийн үеэр Сэлэнгэчүүдэд амлаж байсан ХААИС-ийг Сэлэнгэ аймагт байгуулах асуудлыг ч тэр орхигдуулаагүй. 

МАНаас дэвшүүлсэн Хөгжлийн хөтөлбөрт тусгалаа олсон их, дээд сургуулийг бүс нутгийн онцлогт тохируулан хөдөө орон нутагт байгуулах ажлыг шинэ тутам томилогдсон сайд болон салбарын яаманд ийнхүү сануулсан нь хэлснээ хэрэгжүүлж, амласнаа биелүүлж буйн нэг илрэл юм.

Холбоотой мэдээ

Төрийн албаны тухай хуулийн онцлох заалтууд

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өмнөх парламент баталсан. Улмаар 2019 оны

2020-08-04

Парламент хүчирхийллийн эсрэг тэмцэнэ

УИХ ээлжит бусаар чуулж төсөвт тодотгол хийнэ гэсэн хүлээлттэй шинэ сар эхэлж байна. Гэхдээ эрх бари

2020-08-03

УИХ-ын ээлжит бус чуулган наймдугаар сарын 17-нд эхэлнэ

УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг 2020 оны наймдугаар сарын 17-нд эхлүүлэх захирамж га

2020-07-31

Санал асуулга

Есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...