Онгоцонд амаржсан 42 настай ээж гурав дахь төрөлтөөрөө ихэр охидтой болжээ

2020-07-10 312 0

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр урьд шөнө /07.10/ ирсэн эмэгтэй агаарын замд буюу онгоцонд амаржиж хоёр ихэр охин төрүүлсэн талаарх мэдээлэл цахим орчинд тархсан билээ.

Ихэр охид 1 кг 400 гр жинтэй, долоон сартай буюу хугацаанаасаа эрт мэндэлсэн байна.

Энэ нь 42 настай ээжийн гурав дахь төрөлт бөгөөд эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа ба эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдахгүй үзүүлж чаджээ. Онгоцонд мэндэлсэн хоёр ихэр охиныг хүлээж авахаар Мэргэжлийн хяналтын байцаагчид өлгийг нь бэлтгэн нисэх буудалд угтан авсан байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдрийн /07.10/ ээлжит мэдээллээр “Долоон сартайдаа төрсөн, 1 кг 400 гр жинтэй, дутуу нярай ХӨСҮТ-д ирсэн. Нисэх багийн нисгэгчид хурдаа зөв тохируулан Монголд цагаасаа өмнө буусан нь хүүхдүүдийн эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлсэн” гэлээ.

Мөн эх, хүүхдүүдийн биеийн байдалд хяналт тавьж, тусламж үзүүлэхээр нярайн эмч нэмэлтээр ажиллажээ. Онгоц газардсаны дараа эхийг хүүхдүүдийн хамт хамгийн түрүүнд буулган эмнэлгийн байгууллагад хүргэжээ.

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц урьд шөнө 01:13 цагт Улаанбаатарт газардсан юм.

Холбоотой мэдээ

Д.Сарангэрэл байгаль хамгаалагчдаа машин, мотоциклоор хангах шийдвэр гаргажээ

БОАЖ сайд Д.Сарангэрэл Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрөөр " уул, усны эзэд"-ээ машин, мотоциклоор

2020-08-04

Түгжрэл айсуй

Нийслэлчүүд өнгөрсөн нэгдүгээр сараас эхлээд авто замын түгжрэлээс стресс мэдэрсэнгүй. Шинэ төрлийн

2020-08-04

Сансарын ШТС-аас тунель рүү зүүн эргэхийг хориглолоо

Сансарын шатахуун түгээх станцаас Сансарын тунель рүү зүүн эргэхийг хориглолоо. Энэхүү зохицуулалт х

2020-08-04

Санал асуулга

Есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...