ОХУ дэлхийн 13 улстай агаарын хилээ нээх болсны дотор Монгол Улс багтжээ

2020-07-10 416 0

ОХУ-ын засгийн газар гадаад нислэгүүдээ сэргээх эхний алхмыг хийж, дэлхийн 13 улстай агаарын хилээ нээхээр болжээ. Тэдгээр орнуудын тоонд Монгол Улс багтсан байна.

Өчигдөр Оросын засгийн газрын хэрэглэгчийн аюулгүй байдлыг хамгаалах байгууллага Роспотребнадзор эхний ээлжинд агаарын хилээ нээх 13 улсын жагсаалтыг тус улсын Тээврийн Яам, Холбооны Агаарын Тээврийн Агентлагт хүргүүлжээ.

Жагсаалтад Монгол Улсаас гадна Их Британи, Унгар, Герман, Дани, Итали, Нидерланд, Норвеги, Польш, Финланд, Вьетнам, Хятад, Шри Ланка улсууд багтсан байна.

Дээрх улсуудын цар тахлын нөхцөл байдал аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтийг хангаж байгааг Роспотребнадзор албан бичигтээ дурджээ.

Коронавирусийн цар тахлын улмаас ОХУ нь гуравдугаар сарын 27-ноос эхлэн гадаадад байгаа иргэдээ татаж авах тусгай үүргийн нислэгээс бусад бүх агаарын тээврийн харилцааг зогсоосон юм.

Холбоотой мэдээ

Японд нохойноос коронавирусний халдвар илэрчээ

Японы “Anicom Holdings” даатгалын компани коронавирусний халдвар авсан иргэдийн тэжээвэр амьтдыг өөр

2020-08-04

Алтны үнэ 2000 долларт хүрвэл юу болох вэ?

Унци алтны өчигдрийн хаалтын ханш 1973.07 ам.доллар байв. Хэдхэн өдрийн өмнө 1984 долларт хүрч түүхэ

2020-08-04

БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна

Хэд хэдэн улс орны шинжээчдийн үзэж байгаагаар, БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлсээр б

2020-08-04

Санал асуулга

Есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...