Коронавирусийн эсрэг дэлхийн анхны вакциныг Орост бүтээлээ

2020-07-14 694 0

Оросын эрдэмтэд коронавирусийн эсрэг дэлхийн анхны вакциныг хүн дээр амжилттай туршсанаар ирэх наймдугаар сарын дундаас үйлдвэрлэж эхлэхээр болжээ. И.М.Сеченовын нэрэмжит Москвагийн 1-р Анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд өнгөрсөн зургадугаар сард 38 сайн дурын хүнд коронавирусийн эсрэг вакцины туршилтыг эхлүүлсэн аж.

“Туршилтын үр дүнд вакцин нь ямар нэгэн сөрөг нөлөөгүй буюу аюулгүй гэдэг нь батлагдсан” хэмээн тус их сургуулийн судалгааны төвийн дарга Елена Смолярчук мэдэгджээ. Өмнө нь Елена Смолярчук мэдэгдэхдээ туршилтын вакцин хийлгэсэн нэг хүнд толгой өвдөх, халуурах шинж тэмдэг илэрсэн ч 24 цагийн дотор эргэн хэвийн байдалдаа оржээ.

Туршилтад оролцсон сайн дурын хоёр бүлэг өнөөдөр /2020.7.14/ эмнэлгээс гарч, 28 хоногийн турш ажиглалтын зорилгоор тусгаарлагдах гэнэ. Сайн дурынхан нь 18-65 насны хүмүүс бөгөөд ирэх зургаан сарын турш эмч нарын хяналтад байх аж.

Үүнтэй зэрэгцэн Оросын Гамалей, өвчний тархалт судлал болон микробиологийн үндэсний судалгааны төвийнхөн ижил вакциныг сайн дурынхан дээр турших туршилтыг эхлүүлсэн байв. Тус судалгааны төвийн захирал Александр Гинцбургийн мэдээлснээр вакциныг ирэх наймдугаар сарын 12-14 хооронд иргэдэд тарааж эхлэх гэнэ.

Улмаар Оросын компаниуд ирэх есдүгээр сараас вакциныг их хэмжээгээр үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. Гамелей төвийн судлаач, эрдэмтэд өмнө нь өөрсөд дээрээ вакциныг туршсан нь мэргэжилтнүүдээс нэлээд шүүмжлэл сонсчээ.

ОХУ-н коронавирусийн халдварын тоогоор дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж байна. Цар тахлын эсрэг вакциныг гаргахаар Оросын эрдэмтэд 50 орчим төсөл дээр ажиллаж байгааг Кремлийн албаныхан мэдээлж байв.

Холбоотой мэдээ

Хутагт хувилгааддаа төрөө бариулаад хэдүүлээ зүгээр залбирцгаая

Монголчууд чинь шинжлэх ухаанчаар асуудалд хандаж, эрдэм мэдлэгийг шүтдэг улс болно гээгүй билүү

2020-08-03

Долоо хоногийн өрнийн зурхай 2020.VIII.03-09

Хонь Осол аваар, техникийн аюулаас сэрэмжтэй байхад гэмгүй. Мөн хөдөө гадаа олон хоногоор том

2020-08-03

Наймдугаар сарын өрнийн зурхай

Хонь Ажил хэрэг: Та энэ сард амжилтад хүрэх замынхаа эхлэлийг тавих нь ээ. Таны ажил хэрэгч б

2020-08-02

Санал асуулга

Есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...