Д.Наранцэцэг: Бид үнээр биш чанараар өрсөлддөг

2017-02-21 Ярилцлага 0

-Дэлхийн 40 гаруй улсын 70 гаруй газар руу жилд 5000 гаруй Монгол жуулчдыг аялуулж байна-

Аялал жуучлалын сарын цуврал ярилцлагын буландаа  Монгол Улсдаа тэргүүлэгч Нью Жуулчин Тур ХХК-г онцолж байна. Манай улсын аялал жуучлалын салбарын хөгжилд тодорхой хувь нэмрийг оруулж, гадна дотны жуулчдад эх орноо сурталчилж буй тэдний үйл ажиллагааны талаар тус компанийн ерөнхий менежер Д.Наранцэцэгтэй ярилцлаа.

-Танд нарлаг зуны мэнд хүргэе. Та Нью жуулчин Турс ХХK-ийн талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Манай компани дотоод, гадаадын өөрийн үйлчилгээний сүлжээ бүхий Монголын аялал жуулчлалын тэргүүлэх компаний нэг бөгөөд АНУ, Япон, Герман, Хятад зэрэг орнуудад салбар аялал жуулчлалын компаниудтай. 2002 онд байгуудагдсанаасаа хойш Нью Жуулчин групп нь гадагшаа аялах аяллыг байнга зохион байгуулж байгаа ба одоо дэлхийн 40 гаруй улсын 70 гаруй газар руу жилд 5000 гаруй Монгол жуулчдыг аялуулж байна. Бид шууд нислэгтэй аялал зохион байгуулсан анхны компани бөгөөд Дубай, Чежү арал, Хайнан арал, Бангкок, Сингапур, Ханой, Шизүока чиглэл рүү жил бүр аялуулж байна. Мөн Улаанбаатар-Улаан-Үүдийн чиглэлд олон улсын авто тээврийн үйлчилгээг эрхэлж байна.

-Бусад ижил төрлийн бизнес эрхлэгчдээс үйл ажиллагааны хувьд ялгагдах онцлог нь юу вэ? Аялалын хэдэн маршруттай вэ?

-Аялал жуулчлалын тэргүүлэгч компанийн хувьд бид хамтран ажилладаг байгуулагуудынхаа сүлжээгээр дамжуулан хүргэж буй л үйлчилгээгээ чанарын өндөр түвшинд үзүүлэхийг эрхэмлэдэг билээ. Бидний гол зорилго нь аялагч, жуулчдад энгийн, амралтын, бизнесийн, спортын зэрэг төрөл бүрийн аяллын цогц үйлчилгээг үнийн уян хатан нөхцөлтэйгээр өөрсдийх нь хүсэлтээр буюу хямд, VIP зэрэг ялгаатайгаар санал болгох юм. Бид үйлчлүүлэгч харилцагч нартаа Монгол орныг, гадаадын бусад улс орныг танин мэдэх маш олон төрлийн аяллыг санал болгон аялал бүрийг аялагчийн сэтгэлд тохируулан зохион байгуулдаг.

Аялал жуулчлалынхаа салбарт бид олон улсын ISO9001 стандартыг хэрэгжүүлэн баталгаажуулалт авсан хамгийн анхны компани болоод байна.  Мөн бид хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын олон улсын OHSAS18001 стандартыг хэрэгжүүлэхээр сургалт авч удахгүй баталгаажуулалт авахаар ажиллаж байна.

-Та бүгдийн алсын хараа юу вэ? 

-Бид  байгальд ээлтэй, соёл уламжлалаа дээдэлсэн, дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээтэй, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч аялал жуучлалын загвар компани болох алсын хараатай үйл ажиллагаагаа явуулж байна.

-Хэдэн оронд аялуулдаг вэ? 

-Бид 40 гаруй орон руу аялал зохион байгуулж байна.

-Хамгийн их аялдаг бүс нь аль вэ?

-Одоогийн байдлаар Азийн орнууд руу хамгийн их аялж байна.

-Нэг дор хэдэн хүн аялалд авч явдаг вэ?

-Бид ганцаарчилсан болон групп аялал зохион байгуулж байгаа. Шууд нислэгтэй аяллаар нэг дор 160-220 хүнд аялал зохион байгуулдаг.

-Гадаадын жуулчдад туслах хөтөч, guide тухайд?

-Хөтөч нарын хувьд манай аяллын хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг хүмүүс байдаг. Хөтөч орчуулагч нь зөвхөн гадаад хэл сайн эзэмшисэн байхаас гадна эх орныхоо түүх соёл зан заншлыг сайн мэдэж эх орноороо бахархадаг байх хэрэгтэй. Тиймээс бид хөтөч орчуулагч нараа сонгох, сургахад их ач холбогдол өгдөг.  Манай компанийн харьяа Эдельвайс зочид буудлын дэргэд Аялал жуулчлалын ур чадварын сургалтын төв байдаг. Энэхүү төв дээрээ бид хөтөч орчуулагчийн сургалт зохион байгуулж төгсөгчдөөсөө шалгаруулан хөтөчөө сонгож авдаг.

-Аялагчдын клубтэй гэв үү? 

-Манай компанийн дэргэд сайн дурын гишүүнчлэлтэй аялагчдын клуб байгаа.  Манай компанийн шугамаар дор хаяж 1 удаа аялсан аялагч бүр тус клубд гишүүнээр элсэх боломжтой. Клубын хамгийн гол давуу тал нь гишүүд маань бидний зохион байгуулж буй аяллын талаар мэдээллийг хамгийн түрүүнд авах бөгөөд аяллын үнийн дүнгээс хамааран тодорхой хөнгөлөлт авах юм.

-Аялалын үргэлжлэх өдрүүд хамгийн урт богино? 

-Аяллын уртын хувьд ихэвчлэн 5-14 хоногийн аялал байгаа.

-Хоёулаа ярианы сэдвээ жаахан өөрчилье. Аялал жуучлалын салбарт ажиллахад хүндрэлтэй зүйл юу байдаг юм бэ?

-Аялал жуулчлалын салбарт хүндрэл нилээд бий.  Дэд бүтэц сайн хөгжөөгүй, чадварлаг боловсон хүчин дутагдалтай байгаа нь хүндрэл учруулж байна.

-Танайх үнэ өртгийн хувьд хэр өрсөлдэхүйц вэ?

-Аяллын үнэ бол үйлчилгээний чанар аюулгүй байдлыг илэрхийлдэг.  Манай компанийн хувьд дээрхи 2 зүйл бол хамгийн нэн тэргүүнд тавигддаг тул бид үнээр биш чанараар өрсөлддөг.

-Жуулчдыг татахын тулд бид юу хийх ёстой вэ?

-Монгол орноо гадаад зах зээлд суртачилах маркетинг суртачилгааны нэгдсэн бодлого бидэнд хэрэгтэй байна. Энэхүү суртачилгаа нь түр зуурын нэг удаагийн биш байнгын тасралтгүй залгамж чанартай суртачилгаа байх хэрэгтэй.  Үүнээс гадна үйлчилгээний чанарыг сайжруулах, нэр төрлийг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн бий болгох шаардлагатай байна.

-Таны бодлоор манай улсын аялал жуучлалын салбар хэр хөгжиж байгаа вэ? 

-Сүүлийн жилүүдэд засгийн газраас аялал жуулчлалын салбарыг дэмжин олон ажил, төсөл хэрэгжүүлж байгаа.  2015 онд бид олон улсын хамгийн том үзэсгэлэн болох ITB 2015 үзэсгэлэнд түнш орноор оролцсоноор манай улсыг дэлхий дахинд илүү сайн мэдэх болсон. Нийслэлээс хэрэгжүүлж буй Найрсаг Улаанбаатар хөтөлбөр нь бидний ажилд их нэмэр болж байна.  Гэсэн хэдий ч салбарыг бүхэлд нь цогцоор нь хөгжүүлэх боломж бүрэн бүрдээгүй байна.

-Дээд доодгүй уул уурхайгаас илүүтэй төсөв бүрдүүлэх салбар бол аялал жуучлал гэж жил бүр ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нэг байна. Манай үзэсгэлэнт байгал, нүүдэлчдийн соёл ахуй зэрэг нь гадаадын жуулчдын сонирхлыг их татаж байгаа.  Бид дэд бүтэц, боловсон хүчнээ сайн бэлтгэж чадвал салбар маань улам их хөгжиж илүүтэй төсөв бүрдүүлэх боломж байна.

Холбоотой мэдээ

“Бидний өнөөдрийн нийгэмд адгуус амьтнаас ялгарах зүйлс улам цөөрсөөр байна”

"Гүн төгс нар" ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн болло

2021-05-28

Ж.ШИЖИР: Одоогоор манай системийг 100 хувь ашиглаж байгаа нэг ч сургууль алга байна

IT салбарт тасралтгүй түүчээлж амжилтаараа ялгарч байгаа “ТОМ АМЖИЛТ” ХХК-ийн ерөнхий захиралтай Амж

2021-05-07

“ODOSURY платформ сургалтын сан асар их, хамгийн хямд, ашиглахад ч хялбар”

Цар тахалтай байгаа онцгой нөхцөлд сургалтын систем онлайн хэлбэрт эрчимтэй шилжиж байна. Үүнтэй хол

2021-05-07

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль