Сандаалны дотуур оймс өмсөх тренд Германд алдаршиж байна

2020-07-31 Дэлхийд 0

Зуны улиралд монгол ах нарын элдэв зургууд олон нийтийн сүлжээнд шуугиан тарьдаг. Том гүзээтэй. Халууцахаараа гэдсээ сөхөж гадуур алхдаг, улмаар сандалтай, түүнийхээ дотуур оймс өмсдөг зэрэг нь загварын мэдрэмжтэйд өөрсдийгөө тооцдог хүмүүсийн зүрхийг урах шиг л болдог шүү дээ.

Тэгвэл яг энэ цаг мөчид Герман улсад цагаан өнгийн оймсны гадуур сандаал өмсөх мода эрчүүдийн дунд трэнд болж байна. Үүнийг онцлохын учир нь Германд төдийгүй дэлхий дахинд сандаалны дотуур оймс өмсөх нь тийм ч оновчтой шийдэл биш гэж үздэгтэй холбоотой. Харин яагаад энэхүү тохиромжгүй шийдэл трэнд болж хувирав аа?

Түүхийн хуудсыг сөхөж үзвэл эртний ромчууд 2000 жилийн өмнө шаахайгаа оймстой өмсдөг байжээ. Мөн эртний Египтын бунхны шарилаас энэ төрлийн олдвор олдож байсан бол Япончууд өөрсдийн модон ултай шаахайн дотроо ч мөн оймс өмсдөг уламжлалтай. Харин Германд энэ төрлийн хэв маяг түүхэнд нь байгайгаагүй гэж хэлж болно. Сандалны дотуур оймс өмссөн энэхүү явдал нь жуулчдын нүдэнд содон тусч улмаар дэлхий нийтийн анхаарлын төвд тэр дорхноо орчихсон хэрэг. Тэд аялахдаа сандалныхаа дотуур спорт цагаан оймсыг өмсөн уул хаданд авирч байгаа нь европчуудыг гайхшруулаад байгаа аж. Мэдээж хэрэг үүнийг хүмүүс тайлбарлахдаа Германчууд гэртээ байгаа мэт тухтай мэдрэмжийг авахыг хүссэнээс зайлахгүй гэжээ. Гэхдээ зарим судлаачид оймс нь шаахайнд хөлний үнэрийг шингээхээс сэргийлдэг тул ингэж өмсөж байгаа тухай дурджээ.

Ямартай ч Берлиний гудамжаар алхахад герман залуус спорт оймыг толийтол татаж шаахай өмссөн байхыг харах нь энгийн үзэгдэлд тооцогдоод зогсохгүй маш загварлаг нэгэнтэй таарснаас зайлахгүй.

Холбоотой мэдээ

Видео: 100 гаруй хүний амийг авч одсон аймшигт дэлбэрэлт

  Либон улсын  нийслэл Бейрут хотын боомтод өчигдөр хүчтэй дэлбэрэлт болж, дэлхий нийтийг цо

2020-08-05

Найман хэлээр “ярьдаг” ухаалаг маск бүтээжээ

“Ковид-19” цар тахлын улмаас өдөр бүр маск зүүх зайлшгүй шаардлага үүсээд байна. Үүнийг Японы “Donut

2020-08-05

Японд нохойноос коронавирусний халдвар илэрчээ

Японы “Anicom Holdings” даатгалын компани коронавирусний халдвар авсан иргэдийн тэжээвэр амьтдыг өөр

2020-08-04

Санал асуулга

Есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...