Чехээс ирсэн иргэнийг үнэхээр тус улсаас ирсэн үү гэдгийг тодруулах шаардлага байсан

2020-07-31 Нийгэм 0

Гадаад харилцааны яамнаас ОХУ, БНХАУ-тай хөгжүүлж буй харилцаа, COVID-19 цар тахлын улмаас Хятад, Орост үзүүлэхээр амласан Монгол улсын хүмүүнлэгийн тусламжийн явц, “Ногоон гарц” арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх, экспортыг нэмэгдүүлэхэд ГХЯ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллээ.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Чехээс ирсэн иргэнийг үнэхээр тус улсаас ирсэн гэдгийг тодорхойлох шаардлагатай болсон. Учир нь ОХУ зөвхөн гурван улстай хилээ нээсэн нь Танзани, Турк, Их Британи юм. Гуравдугаар сарын 28-наас Монгол ОХУ-ын бүх боомтод иргэд нэвтрэхийг зогсоосон шийдвэр хүчинтэй байгаа юм.

Зөвхөн зохион байгуулалттайгаар хил нээх өдрөө зохицож байж хил нээдэг. Энэ охины хувьд гадаад харилцааны яаманд урьдчилж мэдэгдээгүй. Гэнэт хил дээр ирсэн учраас хил хаалттай, холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авах шаардлагатай байсан болохоор удсан. Гэхдээ Гадаад харилцааны яам нь хил нээдэг байгууллага биш. Одоогоор энэ охин яг яаж ирсэн нь тодорхойгүй байна. Хэрэв хил зөрчвөл ОХУ-ын хуулиар 2 жилээр хорих ял байдаг гэдгийг ОХУ-аас анхааруулсан” гэв.

Холбоотой мэдээ

Хустайн нурууны байгаль хамгаалагчид орон сууцтай боллоо

Зүлгэн дээр байраа бариад зүгээр л нэг амьдарч буй БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД Монгол Улс, ХБНГУ-ын хөгж

2020-08-05

Энэ сарын 19-нийг хүртэл зам хаахтай холбоотой нийтийн тээврийн маршрутыг өөрчлөв

Цэвэр, бохир усны шугам суурилуулалтын ажил хийгдэх тул Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог

2020-08-05

Хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэмжийг он дуустал үргэлжлүүлнэ

Монгол Улсын Их Хурлын гишvvн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. түүний мэдээлэлд ирэх

2020-08-05

Санал асуулга

Есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...