БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа

2020-07-31 Нийгэм 0

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишраг хүлээн авч уулзан байгаль орчин, аялал жуулчлалын салбарын зарим асуудлууд болон цаашид энэ салбарт хамтран ажиллах хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцлоо.

Сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ “Ногоон хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилтуудад уялдуулан тодорхойлж уур амьсгалын өөрчлөлт, ой, ус, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бодлого, агаарын бохирдол, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх бодлого, үйл ажиллагааг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар ажиллана. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал зэргээс шалтгаалан мөнх цаст болон цэвдэг хайлж байгаа нь сөрөг нөлөө үзүүлж байгааг онцоллоо.

Мөн ой, агаар болон орчны бохирдол, газрын доройтлыг бууруулах талаар санал солилцов. Аялал жуулчлалын салбарт “Ковид-19” халдвараас шалтгаалан үүсэж буй хохирлыг бууруулах хүрээнд дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра “Сайд Д.Сарангэрэл Дэлхий дахинаа тархаад буй “Ковид-19”-ийн цар тахалтай тэмцэх арга хэмжээг Монгол Улс шуурхай зохион байгуулж буйд баяр хүргээд, шинээр томилогдсон салбартаа манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Тэрбээр уур амьсгалын өөрчлөлт, ой, ус, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бодлого, агаарын бохирдол, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллахаа мөн илэрхийллээ.

Эх сурвалж: БОАЖЯ

Холбоотой мэдээ

Хустайн нурууны байгаль хамгаалагчид орон сууцтай боллоо

Зүлгэн дээр байраа бариад зүгээр л нэг амьдарч буй БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД Монгол Улс, ХБНГУ-ын хөгж

2020-08-05

Энэ сарын 19-нийг хүртэл зам хаахтай холбоотой нийтийн тээврийн маршрутыг өөрчлөв

Цэвэр, бохир усны шугам суурилуулалтын ажил хийгдэх тул Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог

2020-08-05

Хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэмжийг он дуустал үргэлжлүүлнэ

Монгол Улсын Их Хурлын гишvvн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. түүний мэдээлэлд ирэх

2020-08-05

Санал асуулга

Есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...