Хятадын Ерөнхий консулын газрыг “тагнуулын үүр” гэжээ

2020-07-31 Дэлхийд 0

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Хьюстон дахь Хятадын Ерөнхий консулын газрыг “тагнуулын үүр” гэжээ. Энэ тухай тэрбээр “Жо Пэгсийн шоу” радио нэвтрүүлэгт ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна.

БНХАУ-ын эсрэг арга хэмжээнүүд нь Төрийн департаментын шугамаар төдийгүй Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчооны шугамаар хэрэгжиж байгааг тэрбээр сануулан дурджээ. “Хятадын Коммунист нам бидний ардчилалд нөлөөлөхөөр үйл ажиллагаагаа явуулдаг. Ийм зүйл болохыг бид зөвшөөрөхгүй” хэмээн М.Помпео мөн мэдэгдсэн байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь 7 дугаар сарын 27-нд мэдэгдэхдээ, Хьюстон дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газрын ажилтнуудыг тагнуул хийсэн хэмээн Америкийн тал буруутгаж байгааг гүтгэлэг гэж эрх баригчид үзэж байгаа бөгөөд хоёр улсын харилцааг хэвийн болгохын тулд гаргасан алдаагаа залруулахыг Вашингтонд санал болгож байна гэжээ.

Э.Аянзаяа

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой мэдээ

Видео: 100 гаруй хүний амийг авч одсон аймшигт дэлбэрэлт

  Либон улсын  нийслэл Бейрут хотын боомтод өчигдөр хүчтэй дэлбэрэлт болж, дэлхий нийтийг цо

2020-08-05

Найман хэлээр “ярьдаг” ухаалаг маск бүтээжээ

“Ковид-19” цар тахлын улмаас өдөр бүр маск зүүх зайлшгүй шаардлага үүсээд байна. Үүнийг Японы “Donut

2020-08-05

Японд нохойноос коронавирусний халдвар илэрчээ

Японы “Anicom Holdings” даатгалын компани коронавирусний халдвар авсан иргэдийн тэжээвэр амьтдыг өөр

2020-08-04

Санал асуулга

Есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...