А.Энхтуул Шанхайн академийн ахлах дасгалжуулагч болжээ

2020-07-31 Нийгэм 0

Олон улсын шатрын их мастер А.Энхтуул гаднын академийн дасгалжуулагч боллоо. Энэ талаар тэрбээр “Шанхай хотын олон улсын шатрын академийн эцсийн шатны ажлын ярилцлагад тэнцэж, тус академийн ахлах түвшний дасгалжуулагч боллоо. Бүтэн жилийн ажил амжилттай болж, өчигдөр ийнхүү шалгарлаа” хэмээн цахим хуудастаа бичжээ.

Их мастер А.Энхтуул өнгөрсөн тавдугаар сард Дэлхийн шатрын холбооноос цаг үеийн нөхцөл байдалд тохируулан онлайнаар зохион байгуулсан дасгалжуулагчийн семинарт оролцсон. Хоёр үе шаттай бичгийн болон ярилцлагад тэрбээр 80 орчим цол горилогчдоос шалгалтын хариугаар дөрөвдүгээр байрт (эмэгтэйчүүдээс 1-т) шалгарч, тэнцсэн билээ.

Үүний дүнд шатрын их мастер маань Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч хэмээх нэр хүндтэй цолыг хүртсэн юм. Өдгөө А.Энхтуул хүүхэд, залууст зориулан зохион байгуулж буй шатрын сургалтыг удирдан явуулж байгаа ажээ.

Б.Номуун

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Холбоотой мэдээ

Хустайн нурууны байгаль хамгаалагчид орон сууцтай боллоо

Зүлгэн дээр байраа бариад зүгээр л нэг амьдарч буй БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД Монгол Улс, ХБНГУ-ын хөгж

2020-08-05

Энэ сарын 19-нийг хүртэл зам хаахтай холбоотой нийтийн тээврийн маршрутыг өөрчлөв

Цэвэр, бохир усны шугам суурилуулалтын ажил хийгдэх тул Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог

2020-08-05

Хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэмжийг он дуустал үргэлжлүүлнэ

Монгол Улсын Их Хурлын гишvvн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. түүний мэдээлэлд ирэх

2020-08-05

Санал асуулга

Есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...