Г.Батзориг: Монголын улс төрийн тогтвортой байдлыг олон улс нааштайгаар үнэлж байна

2020-07-31 Ярилцлага 0

Эдийн засгийн судлаач Г.БАТЗОРИГТОЙ ярилцлаа.

-Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн судалгаа шинжилгээнээс харахад тоон үзүүлэлт эерэг болох төлөв байна уу?

-2020 он гарснаас хойш эдийн засгийн байдал коронавирустэй холбогдоод огцом унасан боловч хоёр дахь хагасаас гэргэх хандлагатай байна. Эхний хагас жилийн тоон үзүүлэлтүүд ДНБ-ээс бусад нь гарчихсан байгаагаас харахад зарим статистик сайжирч байгаа юм. Тухайлбал, инфляцын түвшин 2.8 хувь орчимд ирсэн. Үүнээс гадна гадаад өр зээлийн төлөлт шахамдаж байсан. Түүний дотроос Худалдаа хөгжлийн банкны 500 сая ам.долларын бондын төлөлтийг хийсэн нь сайн мэдээ юм. Нөгөө талаар Хятадын Ардын банктай байгуулсан 1.7 тэрбум иений своп хэлцлийг цөрвөн жилээр сунгасан талаар Монголбанкны веб сайтад мэдээлсэн байна. Тэгэхээр Монгол Улс ирэх оны тавдугаар сар хүртэл валютын гарах урсгал үгүй болж байх шиг. Энэ нь манай улсын валютын нөөц дээр ирж буй дарамт байхгүй боллоо гэсэн үг. Үүнээс улбаалаад манай улсад ам.долларын валютын урсгал, ханш тогтвортой болно гэж ойлгож байна.

-Монгол Улс “Саарал жагсаалт”-аас гарах боломж хэр байгаа вэ?

-Дэлхий нийтийг хамарсан коронавирустэй холбогдон “Саарал жагсаалт”-д хамрагдсан улс орнуудын хүсэлтийг сунгах боломжтой гэж ФАТФ мэдэгдсэн юм билээ. Гэхдээ Монгол Улс тавьсан шаардлагыг нь биелүүлж, цаг хугацаандаа хийсэн ажлаа тайлагнаад яваад байх, улмаар аравдугаар сард болох нэгдсэн хуралдааны явцад “Саарал жагсаалт”-аас гарахыг эрмэлзэж байна.

Нөгөө талаар олон улсын санхүүгийн байгууллага “S&P”, “Moody`s” байгууллага манай улсын зээлжих зэрэглэлийг “-В” буюу тогтвортой хэмжээнд байгаа гэж үргэлжлүүлсэн. Энэ нь манай улс шиг хөгжиж буй орны хувьд зээлжих зэрэглэл, өрийн дарамт өндөр байгаа ч Монголын улс төрийн орчин тогтвортой гэж сайнаар үнэлж буй хэрэг.

-Дээрх үнэлгээ нь саяхан болж өнгөрсөн сонгуулийн дүнтэй холбоотой болов уу?

-Тийм. Өмнөх Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хамтарч явуулсан болдог. Манай улсын эдийн засаг дахь үзүүлэлтүүд хасах утгатай явж байгаа ч нэгдүгээр улирал, хагас жилээс хойш бага багаар сайжирч байгаа юм.

-Дэлхий нийтийг хамарсан коронавирустэй холбогдон манай улсын экспорт эрс буурч, эдийн засаг саарсан ч оны эхний хагасаас хойш арай эерэг үзүүлэлттэй байна гэж ойлгож болох уу?

-Хил, гаалийг хаасантай холбогдон эхний улиралд экспорт 40-50 хувиар унасан бол одоо 28 хувийн уналттай ч уул уурхайн компаниуд татан авалт, нийлүүлэлт, борлуулалтаа хийж байна. Өмнөх жилүүдэд 18 сая орчим тонн нүүрс экспортолчихдог байсан бол энэ оны эхний хагаст 9.1 саяыг гаргаад байгаа нь хоёр дахин бага тоо. Харин хилийн үнэд төдийлөн өөрчлөлт ороогүй нь цаад талын хэрэгцээтэй холбоотой юм. Цаашдаа ч оны эцэс рүү эдийн засаг -1.0 хувьтай болох магадлал байна. Олон улсын байгууллагууд ч манай улсын эдийн засгийн өсөлтийг -0.5- 2.0 хувиар агших болов уу гэсэн төсөөлөлтэй байгаагаа илэрхийлсэн.

-Олон улс хил, гаалиа хаасантай холбогдоод дотоодын алтны олборлолт, үнэ ханш нэмэгдэж байгаа бололтой. Энэ нь манай улсын валютын нөөц, ханшийн өсөлтөд ч эергээр нөлөөлж байх шиг байна?

-Экспортын орлого саарч байгаатай холбогдуулан Монголбанкнаас “Алт-2” хөтөлбөрийг арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд алтны үйлдвэрлэл, олборлолт эрхэлдэг компаниудад зориулсан эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийг олгож байна. Тэд олборлож боловсруулсан алтаа Төв банканд тушаах ёстой. Урьдчилсан байдлаар оны төгсгөлд 23 тонн алт тушаах тооцоо гаргасан байна билээ. Энэ нь Монголбанк дахь валютын нөөцийг нэг тэрбум орчим ам.доллараар нэмэгдүүлэх боломж гэж ойлгож байна.

Одоогоор Монгол Улсын экспортын 20 хувийг алт дангаараа бүрдүүлж байгаа юм. Үндсэндээ зэсийн баяжмал, чулуун нүүрстэй хамтраад экспортын 70 хувийг дээрх бүтээгдэхүүн эзэлж байна. Өмнөх жилүүдэд зэс, чулуун нүүрс л бүрдүүлдэг байсан бол энэ онд алтны экспорт томоохон жин дарж байна.

-Нүүрсний экспорт бас боломжийн хэмжээнд нэмэгдэж байгаа юу?

-Өмнөх онуудтай харьцуулахын арга байхгүй л дээ. Гэхдээ коронавирусийн улмаас хил гаальд хорио цээр тогтоосонтой харьцуулбал сайжирч л байна. Засгийн газраас төлөвлөж байсан 40 сая гаруй тоннд бол яавч хүрэхгүй. Гэхдээ бага багаар өсөж, тодорхой тоонд хүрэх л байх.

-Манай экспортын гол түүхий эдийн нэг зэсийн баяжмалын үнэ олон улсын зах зээлд өсөх хандлагатай байгаа юм биш үү?

-”COVID-19”-ийн халдвартай холбоотойгоор улс орнуудын экспорт, импортын харьцаа алдагдаж байгаа ч зэсийн баяжмалын гол нийлүүлэгч Чили улсад цар тахал дэгдсэнээс хил, гаалиа хааж, нийлүүлэлт эрс багассан. Нөгөө талаар дэлхийн эдийн засгийн гол нийлүүлэгч Чили улсад цар тахал дэгдсэнээс хил, гаалиа хааж, нийлүүлэлт эрс багассан. Нөгөө талаар дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч Хятадын эдийн засаг оны эхний хагас жилд 3.2 хувийн өсөлттэй гарснаар зэсийн баяжмалын эрэлт нэмэгдэж, одоо нэг тонн нь 6500 ам.доллар болчихоод байна. Цаашдаа ч 6000-гаас буухгүй гэх урьдчилсан таамаг байгаа. Нөгөө талаар Оюутолгойн ил уурхайн орд дахь зэсийн агууламж багасах ч судалгаанаас харахад ирэх оноос агууламж нь нэмэгдэх төлөвтэй юм билээ. Өмнөх онуудад манай улс эхний хагас жилд 770 мянга орчим тонн зэсийн баяжмал гаргадаг байсан. Энэ оны хувьд 600 гаруй мянган тонныг гаргасан дүнтэй байгаа. Гэхдээ энэ хүнд нөхцөлд энэ бол чамлахаар тоо биш гэж бодож байна.

Д.Мөнхжаргал

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Холбоотой мэдээ

Х.Ганхуяг: Би бизнесийн орчныг эрүүл болгох гэж улс төрд орсон

-УИХ-ын сонгуульд та нийслэлийн Баянгол дүүргээс нэр дэвшиж, сонгогдлоо. Энэ удаагийн парламентад за

2020-08-05

О.Цогтгэрэл: Tөр иргэдийн орлогыг дэмжих хөшүүрэг бий болгож чадахгүй байна

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлтэй ярилцлаа. -Таны хувьд Увс аймгийн сонгогчдын саналыг авч, Монгол

2020-08-05

“Хөзрийн хатан”, хар домын шидтэн Н.Доржмаа: Халуун хоолтой ч хүйтэн сэтгэлээр сүлүүлсэн амьдралд цөхөрч болохгүй

Өдгөө Монголд хөзрийн мэргэ төлөг, заслын аргаар цор ганцаархнаа олонд танигдсан эмэгтэй бол Наранжа

2020-08-04

Санал асуулга

Есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...