Улаанбаатар хотод үдээс хойш дуу цахилгаантай аадар бороо орно

2020-07-31 Нийгэм 0

Долоодугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 11-16 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр усархаг бороо, төв болон говийн аймгуудын нутгаар аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 26-28 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Эх сурвалж: Цаг, уур орчны шинжилгээний газар

Холбоотой мэдээ

Хустайн нурууны байгаль хамгаалагчид орон сууцтай боллоо

Зүлгэн дээр байраа бариад зүгээр л нэг амьдарч буй БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД Монгол Улс, ХБНГУ-ын хөгж

2020-08-05

Энэ сарын 19-нийг хүртэл зам хаахтай холбоотой нийтийн тээврийн маршрутыг өөрчлөв

Цэвэр, бохир усны шугам суурилуулалтын ажил хийгдэх тул Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог

2020-08-05

Хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэмжийг он дуустал үргэлжлүүлнэ

Монгол Улсын Их Хурлын гишvvн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. түүний мэдээлэлд ирэх

2020-08-05

Санал асуулга

Есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...