Г.Марал: Анх урлан маань 20 мянган төгрөгнөөс эхэлж байлаа

2017-02-21 Ярилцлага 0

Налгар зуны нэгэн үдэш хэвлүүхэн яриа, нүд дүүрэн мишээл тодруулсан эгэлхэн хэрнээ эгэлгүй, үлэмж тод нэгэн бүсгүйтэй хэсэгхэн хором ярилцах боломж олдсон Монголдоо bodychain гэх загварын нэгэн төрлийг бий болгож, охид бүсгүйчүүдийг хээнцэр гоёлыг урладаг “MSGUAAMARAL”ын дизайнер Гүндсамбын Марал байлаа. Түүний мөрөөдөл онцгой урлалаар бүтээлээ олонд таниулах бөгөөд хүсэл мөрөөдлийнхөө төлөө өдөр бүр, минут секунд тутамд шинээр суралцаж, бусдаас урам авч, захиалагчийнхаа сэтгэлд тулсан бүтээл гаргах нь түүний зорилго. Тэр үүндээ ч, ажилдаа ч, бүтээлдээ ч хайртай нэгэн онцгой бүсгүй юм. Ингээд түүний урлангийн талаар хэсэгхэн хором ярилцсанаа хүргэе.

-Хоёулаа яриагаа уншигчидтайгаа танилцахаас эхлэх үү. “MSGUAAMARAL”-г урлаж хэзээнээс бий болов?

-Намайг Г.Марал гэдэг. Би маркетингийн чиглэлийн хүн боловч миний бага нас загвартай маш их холбогддог, багаасаа их сонирхдог, дуртай байсан. Тиймээс одоо ч загварынхаа чиглэлээр явахыг хүсдэг. “MSGUAAMARAL” маань дотроо маш олон төрлийн бүтээлүүд гаргадаг бөгөөд тэрний маань нэг нь bodychain байгаа юм. “MSGUAAMARAL”-аа өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхэлж,өөрийн бүтээлүүдээ  урлаж, бүтээж ирсэн байна.

-Анх яагаад загварын төрлүүдээс тэр дундаа гар урлалын бүтээлүүдээс bodychain-г сонгож урлах болов. Монголд анх удаа буй төрөл гэсэн үү?

-Миний хувьд нэгэн хэвийн зүйлийг таашаадаггүй. Тэр үүднээсээ хүмүүсийг харна. Судална. Юуг хийвэл өвөрмөц гэж бодсон. Тэгээд анх bodychain хийх үед bodybelt гарч эхэлж байсан. Тэгээд bodychain нь хэр байдаг болж бодоод судалж эхэлсэн. Тухайн үед гадаадад бикини дээр л зүүдэг байсан. Монголчууд ч мөн адил тийм ойлголттой байсан. Тэр ойлголтыг нь би эвдээд хувцасан дээр ч гоёор зүүж болохоор загвар хийсэн байгаа юм. Анх эгчийнхээ зохион байгуулсан нэг эвэнт дээр 2015 оны 11 сард биений зүүлт гэдэг утгаар нь 20-иод хоногийн дотор  25 хослол хийгээд тайлан маягийн юм хийсэн. Түүнээс хойш биений зүүлт буюу bodychain нэрээр анхдагч гэж явж байна.

25 хослол гэдгийг тодруулбал?

-Биенд зүүдэг зүүлтүүдийг бүгдийг хосоор нь хийсэн. Моделиуддаа өөртөө хамгийн их таалагддаг хар хувцсаа өмсөөд ир гээд тэр дор нь деталь хэсгийг нь тодотгосон загвар гаргаад оролцсон доо.

-Анхны хослол нь ямар бүтэцтэй байсан бэ?

-Хамгийн анхны bodychain-ээ дөрөвдүгээр сард хийж байсан. Тэр үед ямар гоё юм хийчихэв ээ. Тийм ээ гээд л. /инээв/. Түүнээс хойш нэг коллекшн гаргачих юмсан гэдэг бодол толгой дотор эргээд л. Тэр үед  хөлний зүүлтний загвар гадаадад дотоодод хаана ч байгаагүй. Би өөрөө сэтгээд хийсэн учраас энэндээ их дуртай. Өнгөрсөн зунжингаа үүгээрээ гангарсан. Хүмүүс ч хөл рүү байнга ширтээстэй байсан. Ер нь одоо л охидууд гоё харагдаж байна гэж хардаг болоод байна. Тэрнээс биш түрүү жил юу зүүцэн юм болдоо гээд ойлгодоггүй байсан.

-Анхны бүтээлээрээ 25 хослол хийсэн гэсэн. Тэгвэл өнгөрсөн хугацаанд хичнээн биеийн зүүлт урлачив?

-Ёстой тоолж үзээгүй юм байна. Би анх 25 хослолоо хийж байхдаа шантрах үе байсан. Гинжээр хийдэг учраас гар их өвдөнө. Байнгын хөдөлгөөнтэй бахь, гинжтэй ноцолддог мөртлөө шантрахгүй их хичээдэг. Нэг уйлж өнхөрч унаад, нэг эргээд чадна аа гээд л босч суугаад л бүтээлээ хийдэг байсан.

Bodychain хийхэд хүндрэлтэй нь юу байдаг вэ?

-Яахав амархан нэг нь амархан л даа. Хэцүү нэг нь маш хэцүү. Бүр тоо бодохоос ч хэцүү үе байдаг шүү заримдаа. Нэг бүрчлэн тоолж тооцоолдог учраас хэцүү.

Bodyтаchain бүтээлүүд дотроос тань хамгийн их ур шаардаж урласан нь ямар бүтээл байдаг вэ?

-Хоёр цамц байдаг юм. Нэг нь топ шиг цамц, нөгөө нь майк шиг загвар бий. Тэр хоёрыг хийхдээ их удсан. Цамцаа 4 хоног, майкаа 2 хоног сууж хийсэн юм.  Майкыг бүүр нэг бүрчлэн сүлжиж хийж байсан.

-Дуртай зүйлээ хийж байгаа болохоор санаа бол ургаад л байна биз?

-Тэгэлгүй яахав. Надад мөн энэ загвар маань монголд хараахан орж ирээгүй байсан болохоор тэр үед энийг барьж авах нь чухал байсан. Юу ч болж байсан ард нь заавал гарна гэж мэрийсэн.

-Одоо bodychain-д хүмүүс хэр хандалттай байна?

-Энэ жилээс биеийн зүүлт сонирхогчид маань эрс нэмэгдэж байна. Урлаг соёлынхон маань бас сонирхож, гоё гоё зургаа явуулж буй нь олонд их хүрч байна даа.

-Шинэ санаа загвар гаргаад ирэнгүүт салбарыхан нь хэр  хүлээж авсан бэ

-Олон хүмүүс их сайхан хүлээж авсан. Сэтгүүлийн хүмүүс болон миссийн тэмцээнд оролцож байгаа охидууд бикини дээрээ зүүнэ гэхчилэн янз бүрийн шалтгаанаар миний бүтээлүүдийг хэрэглэдэг, зүүдэг.

“MSGUAAMARAL” bodychain-ээ гадна өөр урлалуудыг бас хийдэг гэсэн. Энэ тухайд?

-Тийм. Дээлнүүд хийдэг. Миний дээлнүүд гар ажиллагаа ихтэй, ер нь бол онцгой бүтээл хийхийг зорьдог. Палате, шанх зүүлтнүүдийг бас өөрөөр хийх гэж хичээдэг. Энэ маань хүмүүст өөр хэв маяг, урлал байна зэрэг магтаал урамшуулал их авдаг. Саяхнаас мөн биений резин гэх юм уу даа, bodybra гээд нэрлэчихсэн шинэ загвар төрөл бас гаргаж байна. Дотуур хувцас дээрээ ч зүүдэг, гадуур хувцас дээр ч зүүдэг шинэ төрөл байгаа. Энэ биений зүүлт шиг боловч резинээр хийнэ. Хүмүүс бас андуураад бүс юм уу гээд байдаг. Бүс бол биш .Мөн чулуун зүүлтнүүд хийх гээд бэлдэж байна. Ер нь хийхээр төлөвлөсөн санаанууд их байна.

“MSGUAAMARAL” анхны бүтээл юу байсан бэ?

-Анхны бүтээл шанх, ээмэг, зүүлт байсан. Анх урлан маань 20 мянган төгрөгнөөс эхэлж байлаа. Ээмэгнүүдээ хийгээд л түүнийгээ зараад л орлого болгоод л түүнийгээ өсгөөд л анх урлан маань эхэлсэн дээ. Мөн би 2014 оны зун Тайванаас ирэхдээ жилийнхээ төлөвлөгөөг гаргаж үзээд, 2015 оны нэгдүгээр сараас зориглоод л шанх, зүүлт, ээмэгнийхээ загварыг гаргаж эхэлсэн. Хамгийн гоё нь шанхнууд маань тэр үед бусад хүмүүсийнхээс шал өөр амьсгал, өнгө төрх оруулаад гараад ирсэн чинь хүмүүст их хүрсэн. Тэгээд л янз бүрийн нэвтрүүлэгт уригдаад л. Одоо ч сүүлийн үеийн шанхнууд миний бүтээлүүдтэй адилхан болчихсон болохоор дахиад шинийг сэтгэх гээд хичээж явна. Юу хийх вэ гээд л ажилдаа орчисон зүтгэж байна.

-Ойрын хугацаанд олонд хүргэх ажил юу байна?

Одоогоор сувдаар нэг коллекци хийх санаа байна. Яахав хийчихсэн байдаг л даа. Гэхдээ нэгэн хэвийн биш би илүү сонин содноор хийнэ. Сувдны хажууд шигтгээтэй деталь ороод ирэхээр их гоё харагддаг. Маш тансаг, ихэмсэг болдог. Яг ингэж оруулаад шинэ жилээр загвар гаргах санаа байна. Ирэх зунаас дэлгүүртэй болмоор байна. Бодсон юм их бий.

“MSGUAAMARAL”-хэдүүлээ вэ?

Одоогоор ганцаараа ганц дайчин ганцаардахгүй ээ гээд зүтгэж байна.

-Загваруудаа олон улсад гаргах уу?

-Bodychain-үүдээ бол олон улсад гарчих магадлал өндөртэй гэж хараад байгаа. Гэхдээ яг яаж гарах гарцаа олоогүй, олох завгүй ч явж байна. Хэрвээ зориод судлаад явбал болохгүй гэх газаргүй байх. Гадаадууд биеийн гинжийг их сонирхдог. Гэвч загварлаг зүйл бас харагдаггүй болохоор яваандаа онлайнаар худалдаж ч болох байх. Гэхдээ манай монголчууд гар урлалаар маш их авьяастай шүү дээ. Тэрэнд нь дарагдчихвий гээд зүтгээд байна.

-Таны бага нас загвартай салшгүй холбоотой гэсэн. Багадаа ямархуу хүүхэд байв?

-Багаасаа л загварт дуртай байсан. Ой 4 сартай байхдаа алчуураар палате хийж тоглодог байсан гэдэг. Тэр үеэс л загварын хандлага маань эхэлсэн болов уу. Харин ээмэг зүүлтээ дөрөвдүгээр ангиасаа хойш эхэлсэн. Тэр үед анх өөрөө маш их ээмэг зүүлттэй болохын тулд хийж байсан. Ээмэг зүүлтэнд их дуртай байсан ч авч өгдөггүй байсансан. Тэгээд уурандаа маш ихийг гараараа хийдэг байсан. Эмээ маань эмээг зүүлтний хайрцаг авч өгөөд л  түүнийг нь заавал дүүргэнэ гээд л анх ээмэг зүүлт хийж байсан. Дараа нь бүүр том шүүгээтэй болсон. Түүнийгээ ч дүүргэсэн. Харин загварын хувьд наймдугаар ангидаа хөдөлмөрийн хичээл дээр зохион бүтээлтийн хичээл орсон юм. Тэр үед янз бүрийн сэтгүүлийн зураг, хувцас гоё санагдаад л их цуглуулдаг байсан. Намайг жаахан манай аав MCS-Д ажилладаг байхад Загвар зохион бүтээгч н.Соёлмаагийн загваруудтай сэтгүүлийг хараад ямар гоё юм бэ гээд цуглуулдаг байсан. тэгээд тэр үед манай багш чи “Үнсгэлжин”-д орох уу гээд 3 хоногийн өмнө хэлж байсан. тэр үед юу ч бодолгүй тэгэе гэж хэлээд орой нь гэртээ очоод 6 хувцастай коллекци гаргаад тэмцээндээ орж байсан.

-Тухайн үеийн гаргасан анхны загварын онцлог нь юу байсан бэ?

-Тэр үед яаби монгол хээг ямар байдгийг мэдэхгүй, нар шиг хээ зохиогоод зурж оруулж байсан. Гэтэл тэр хээ нь олон хүмүүсийн анхаарлыг татсан байсан. Тэгээд есдүгээр ангидаа ороод бэлдэж байгаад аравдугаар ангидаа ороод түрүүлээд тэр цагаас хойш загварын хүн болно гээд л гүйсэн дээ. Гэвч тухайн үед гэр бүлийнхэн минь маркетингийн хүн болно дуртай зүйлээ хобби заваараа хий гээд л загварын хүн болж чадаагүй дээ. Гэсэн ч би Тайванд байхдаа зурж чаддаггүй байсан боловч хичээлээ тарж ирээд л гэртээ зургаа зураад суучихдаг байсан. тэгэж байгаад 6 сар хэртээ зураад зурж сурч сайжирсан. Тэгэхээр хүн ер нь дуртай зүйлээ хийж сураад чаддаг болох мөч хамгийн гоё.

-Маралаагийн бүтээлүүдийн онцлог юу вэ?

-Би ер нь эртний хатдын түүх унших дуртай. Түүхэндээ ороод л төсөөлөөд суучихдаг. Тийм загварын тийм хувцас шанх зүүсэн байна гээд л загвараа зохиодог.

-Хамгийн том мөрөөдөл нь юу вэ?

-“MSGUAAMARAL”-аа дэлхийд гэж шуналтахгүй ээ. Монголдоо л нэртэй бренд болгох юм даа.

-Дээлнүүд нь их өвөрмөц юм аа. Хэдэн загвараар урладаг вэ?

 -Анх 30 загвартай коллекциас 18г нь  бэлэн гаргаж, эвент дээр хаалтын шоу хийж танилцуулж байсан. Анхны шоу болохоор тэр үү маш сайхан болсон. Тэр үед гар ажил ихтэй учраас манай гэр бүлийнхэн болон найзууд бүгдөдөр шөнөгүй сууж байж хийсэн бүтээлүүд байсан. Гэхдээ миний тэр загваруудаас энэ жил маш олон хуулбар, хулхи загварууд гарсан. Эхэндээ миний бүтээлүүдийг дуурайжээ гээд сайхан санагддаг байсан чЗүгээр л  яг адилхан биш оромдож хийж загварын үнэ цэнийг унагаад эхлэхээр харамсалтай санагдах болсон доо. Зарим бүүр надаар хийлгэсэн гэж хүртэл ярьж явсан /инээв/. Нэг гомдмоор зүйл нь манайхан, нийгэм ч юм уу их сонин болчихсон. Би минии бүтээлүүдийн загвараас хуулсан хуулбаруудыг жинхэнэ загвартай нь харьцуулаад олонд харуулахаар сөрөг сэтгэгдлүүд их ирж байсан. Тэд нарт тэр хүний загвартаа ур ухаанаа шингээж, хэдэн өдөр шөнө суусан нь хамаагүй өөрсдөө хулхи ч гэсэн дээлээр гангарч байвал чухал юм билээ.

-Бүтээсэн загваруудаараа уралдаан тэмцээнд хэр ордог вэ?

-Энэ жилийн Гоёл-д орох санаа байна. Гэхдээ амжих нь уу яах нь уу. Манай Гоёл шоу сүүлийн жилүүдэд их гоё болдог болсон байна лээ. Уул нь энэ жилийн нэг сард надад Одонгэрэл эгч маань байгаа хувцасаараа Дубай руу явах  шоунд оролцох санал ирсэн ч цөөхөн хувцас байсан болохоор явж чадаагүй. Би ч тэгээд дутуу юм хийх дургүй учраас яваагүй үлдсэн. Дараа нь гоё боломжууд гарч ирэх байх аа. Уг нь тэр үед дэлхий bodychain-г сонирхож эхэлж байсан болохоор би уул нь бүтэн гинжээр хийсэн даашинз, хувцас хийе гэж бодож байсан ч хугацаа тулсан байсан болохоор яваагүй дээ.

Bodychain-ы хувьд биенийхийг бикини дээр   өмссөн харагддаг. Хөлнийх гэхээр яалтчгүй анхдагч болж байна уу?

-Ер нь тийм. Гуяных гэж байдаг ч шилбэнийх гэж байдаггүй. Сүүлийн үед ухаад үзэхэд ганц нэг харагддаг. Гэхдээ минийх шиг байхгүй. Хаа нэг ганц нэг хийж байгаа хүмүүс дуулдаад байгаа.

MSGUAAMARAL-ы анхны захиалагчид хэр хүлээж авч байв?

Миний ажил түрүү жилийн нэг сард Sweety Emotion-р гоё эхэлж байсан юм байна. Sweety Emotion хамтлаг тоглолтоо хийнэ гээд Монголд анх удаа сувдыг шигтгээтэй хольж шанх хийсэн. Анх тайзны араас тэр гурвыг миний хийсэн шанхыг зүүчихсэн байхыг харсан чин маш гоё гялалзаад л би бүүр тайзны ард уйлсан шдээ. Тэр мэдрэмж л хамгийн гоё.

-Маралаагийн урландаа суух мөч?

-Тэгээд л нэг мэдэхэд нар, нэг мэдэхэд сар гарчихсан. Орон зайг мартаад дуртай ажлаа хийх хамгийн сайхан.

-Цаасан дээр буусан ч биежиж амжаагүй загварууд бий юу?

-Би төлөвлөгөөтэй ажиллах дуртай. Жилийн өмнөөс төлөвлөөд тийм коллекци, тийм прожект  гаргана гээд санаануудаа бичиж тэмдэглээд явчихдаг. Тэгээд яг л энэнийхээ дагуу ажилладаг.

-Сэдвээ жаахан өөрчилье. Өнөөгийн манай загварын салбар хэр хөгжиж байна вэ?

-Маш их хөгжиж байгаа. Сүүлийн үед ялангуяа залуусын сэтгэлгээ маш уран, гоё гоё санаа агуулсан бүтээлүүд их төрж байна лээ. Эхлээд моделиүд нь маш сайн гайхагдаж байсан бол одоо дизайнерууд нь маш чадварлаг болж байна. Түүнд нь дарагдчихгүй юм шүү гээд л хичээгээд л байж байна.

-Загварын салбарт хүндрэлтэй асуудал нь юу байдаг юм бэ?

-Өрсөлдөөн ихтэй. Нэг нэгнээсээ давж сэтгэх гэж тэнд чинь бөөн юм болж байгаа юм чинь /инээв/.

-Гэхдээ загварын салбар ихэд сайн хөгжиж байгаа гээд байгаа мөртлөө дэлхийн зах зээлд гарч чадахгүй байгааг юу гэж харж байна вэ?

-Харин тийм. Бид гадагшаа гарах гарцаа нэг л олохгүй байна. Би ч олоогүй байна /инээв/. Гэхдээ үндэсний гэдэг утгаараа бас дээлнүүд нь нэгэн хэв загвартай байдаг болчихсон. Тэр нь монголчууддаа л их хүрдэг. Гадаадууд тэрийг яаж хүлээж авахыг мэдэхгүй. Гэхдээ энэ байдлаараа сайн хичээвэл дэлхийд цахиур хагалсан бүтээлүүд гарна гэж харж  байгаа. Мөн би саяхан загварын булан хөтөлж байхдаа дизайнеруудтай ярилцаж суухад ихэнх нь бүтээлүүдээ үйлдвэрлэл болгоно гэж ярьдаг болсон байна лээ. Урд нь зөвхөн танд нэг хувцас гэдэг байсан бол одоо массаар үйлдвэрлэх бодлого их байна. Энэ гэхдээ буруу биш л дээ. Би өөрөө болохоор special зүйлд дуртай учраас хэнд юу хэрэгтэй байна гэж санал авдаг. Гэхдээ сүүлийн үед манайхан бас  үндэсний үйлдвэрлэлээ их дэмждэг болсон байна лээ.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа, танай сайтын хамт олонд болонд нийт уншигчидтай хамгийн сайн сайхныг хүсье.

Холбоотой мэдээ

“Асарч хамгаалж чадахгүй бол ядаж хүүхдийнх нь мөнгийг хүүхдэдээ өгчих”

Сар бүр олгодог хүүхдийн 100 мянган төгрөг, Засгийн газрын дэмжлэг болох 300 мянган төгрөгийн ал

2021-04-30

У.Хүрэлсүх: Надад хоёрхон сонголт байсан

-Ерөнхий сайдын ажлаа өгснөөс хойш та олон нийтийн өмнө бараг гарсангүй. Ингэхэд та хаачсан юм б

2021-04-28

Ж.Одонцэцэг: Хийсэн үйл болгон амьдралын алхам тутмыг тань хэлж өгч байдаг

Гүн төгс нар ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгийн өвөг дээдсээ хэрхэн дээдлэх болоод яагаад дээдлэх ёстой

2021-04-24

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт