Оросын Засгийн Газрын тэтгэлэгт орон нутгийн залуучуудын оролцоог нэмэгдүүлнэ

2020-07-31 Нийгэм 0

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Элчин сайд, шинээр томилогдсон Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнд баяр хүргэж, Монгол-Оросын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцлоо.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, сүүлийн жилүүдэд манай хоёр орны боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа илүү өргөжиж, шинэ хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр байгуулагдах тохиролцоонд хүрсэнд таатай байгаагаа илэрхийлсэн юм.

Тухайлбал, Оросын Холбооны Улсын Гэгээрлийн яамтай ерөнхий боловсролын салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг, мөн шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр, Монгол Улсын нутаг дэвсгэрт хамтарсан иж бүрэн экспедиц зохион байгуулах тухай санамж бичгийг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамтай байгуулсныг онцлов. Санамж бичгийн хэрэгжилтэд анхаарал хандуулж, үр өгөөжтэй хэрэгжүүлэх, Оросын Засгийн газрын тэтгэлгийн хөтөлбөрт хөдөө, орон нутгийн залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, Монгол Улсад нэн хэрэгцээтэй мэргэжлээр суралцуулах, ОХУ-аас Монгол Улсад олгож буй тэтгэлгийн квотыг бүрэн ашиглах, квотыг нэмэгдүүлэхэд харилцан анхаарал хандуулж дэмжиж ажиллахыг хүслээ.

Эх сурвалж: БШУЯ

Холбоотой мэдээ

Хустайн нурууны байгаль хамгаалагчид орон сууцтай боллоо

Зүлгэн дээр байраа бариад зүгээр л нэг амьдарч буй БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД Монгол Улс, ХБНГУ-ын хөгж

2020-08-05

Энэ сарын 19-нийг хүртэл зам хаахтай холбоотой нийтийн тээврийн маршрутыг өөрчлөв

Цэвэр, бохир усны шугам суурилуулалтын ажил хийгдэх тул Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог

2020-08-05

Хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэмжийг он дуустал үргэлжлүүлнэ

Монгол Улсын Их Хурлын гишvvн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. түүний мэдээлэлд ирэх

2020-08-05

Санал асуулга

Есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...