Хүүхдэд эхийн сүү нь юугаар ч орлуулшгүй “амьд” вакцин байдаг

2020-08-04 Зөвлөгөө 0

Хүүхдийг хөхөөр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног тохиож байна. Үүнтэй холбогдуулан ДЭМБ-аас хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь дэлхий нийтийг хамарч буй коронавируст цар тахлаас сэргийлэх нэг арга гэдгийг мэдээлж буй. Зөвхөн коронавирус гэлтгүй хүүхдийг бүх өвчнөөс хамгаалах ид шид эхийн сүүнд л бий.

Хүүхдэд эхийн сүү юугаар ч орлуулшгүй “амьд” вакцин нь. Эхийн сүүнд хүүхдэд зайлшгүй шаардлагатай 20 гаруй төрлийн шимт бодис, дархлааны уураг агуулагддаг байна. Тиймээс нярай хүүхдийг төрсний дараа ангир уураг амлуулах нь нэн чухал. Улмаар хүүхдийг 24 сараас дээш хугацаагаар эхийн сүүг хөхүүлэх нь эрүүл өсөлт бойжилтод төдийгүй оюуны хөгжилд сайнаар нөлөөлдөг байна.

Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд эхчүүд хүүхдээ хөхүүлэхээ больсныг олон судалгаанаас харж болно. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаагаар зургаан сар хүртэлх хоёр хүүхэд тутмын нэг нь эхийн сүүгээр хооллохгүй байгаа нь мэдэгджээ. Төрөлхийн сүүгүй, сүү багатай хүмүүс сүү орлуулагч хэрэглэх нь бий. Харин сүүлийн үед эмэгтэйчүүд гоо сайхан харагдахын тулд хүүхдээ эхийн сүүгээр хооллохгүй байх нь ихэсчээ.

Тэгвэл боловсруулсан сүүгээр хооллосон хүүхдээс эхийн сүүгээр хооллосон хүүхдийн амьдрах чадвар 14 дахин сайн бөгөөд уушгины хатгалгаа, суулгах өвчний эрсдэлийг 50 хувь бууруулдгийг эмч мэргэжилтнүүд онцлов. 6-23 сар хүртлээ үргэлжлүүлэн эхийн сүүгээр хооллосон хүүхэд суулгалт өвчнөөр нас барах эрсдэл 2.8 дахин бага байдаг бол эхийн сүүгээр хооллоогүй хүүхдийн нас барах магадлал нь 6-11 сартайд 56 хувь, 12-23 сартайд 23 хувиар тус тус өсдөг байна.

Түүнчлэн эхийн сүүгээр хооллож буй хүүхэд эхийн сүү орлуулагч хэрэглэж буй хүүхэдтэй харьцуулахад амьдралынхаа эхний зургаан сарын дотор эндэх эрсдэл хоёр дахин, ходоодны үрэвсэлд өртөх эрсдэл тав дахин их, арьсны харшил, чихрийн шижинд өртөх эрсдэл хоёр дахин бага байдгийг судлан тогтоожээ.

Эхийн сүү нь зөвхөн хүүхэд ч гэлтгүй эхийн эрүүл мэндийг давхар хамгаалдаг. Хүүхдээ хөхүүлдэг ээжүүдийн биеийн галбир хэвийн байдалдаа түргэн ордог бөгөөд хөх болон өндгөвчний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг жил тутамд зургаан хувь бууруулдаг аж. Мөн хүүхдээ эхийн сүүгээр хооллосноор төрсний дараах цус багадалт, хөхний хорт хавдар, ясны сийрэгжилт өвчнийг бууруулах ач холбогдолтой. Эхийн сүүгээр хооллох нь төрөлт хоорондын зайг уртасгах, ойрхон жирэмслэх эрсдэлийг багасгадаг байна.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллохын давуу тал:

Олон төрлийн өвчнөөс сэргийлнэ

Хүүхдийн өсөлт хөгжлийг хурдасгана

Хүүхдийн ам, тагнай, эрүү, хацрын булчингийн хөгжлийг сайжруулснаар хүүхдийн шүд ургах зөв байрлал, шүдний зуулт эвдрэхээс сэргийлж, хожим нь хэл ярианы зөв хөгжилд нөлөөлдөг

Хүүхдийн нүдний харааны хөгжил хурдасна

Хэлд хурдан орно

Илүү сэргэлэн хүүхэд болно

Эхийн сүүгээр хооллосон хүүхдийн ой тогтоомж сайн байдаг

Хөхүүл хүүхэд оюун ухааны хөгжлөөр давуу хүн болно.

Холбоотой мэдээ

Долоо хоногийн өрнийн зурхай/2020.IX.28-X.04/

Долоо хоногийн өрнийн зурхай/2020.IX.28-2020.X.04/-г хүргэж байна. Хонь Энэ долоо хоногт х

2020-09-28

Чихэвчний буруу хэрэглээ сонсголын аппарат зүүх хүртэл эрсдэл дагуулдаг

Сүүлийн үед хүүхэд залуусын чихэвчний хэрэглээ нэмэгджээ. Тэд хичээл, сургууль, гудамж талбай гээд х

2020-09-23

Долоо хоногийн өрнийн зурхай 2020.IX.14-20

Хонь Эргэн тойрныхоо бүх хүнд талархаж байх нь чухал. Ингэх нь таны эрж хайж яваа хайр халамж

2020-09-14

Санал асуулга

Есдүгээр сарын 15-наас хөл хорио цуцлах нь зөв үү, буруу юу?

Үр дүн

Loading ... Loading ...