Хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэмжийг он дуустал үргэлжлүүлнэ

2020-08-05 Нийгэм 0

Монгол Улсын Их Хурлын гишvvн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

түүний мэдээлэлд ирэх онд дэлхийн эдийн засаг 5-7 хувиар өсөхөөр байгаа тухай дурдагдлаа. Тиймээс 2021 оны эдийн засгийг 2020 оны эдийн засагтай уялдуулан Сангийн яам төсвийн тодотголоо хийж, ЗГ-т танилцуулсан байна. Төсвийн тодотголын хүрээнд хүүхэд бүрт олгодог 100 мянган төгрөгийг он дуустал үргэлжлүүлэн олгохоор тусгажээ. Мөн нийгмийн халамжаас тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн арга хэмжээг он дуустал үргэлжлүүлэхээр байна. Мөн Хүнсний талоныг амжиргааны түвшнээс доогуур иргэдэд нэмэгдүүлсэн хэмжээгээр үргэлжлүүлэн олгоно.

Нийгмийн даатгалын шимтгэлийг аравдугаар сарын нэгний өдрийг хүртэл тэглэсэн байсан. Үүнийг ажил олгогч тав, даатгуулагч таван хувь байхаар буюу 50-60 хувиар бууруулсан хэлбэрээр үргэлжлүүлэхээр тогтлоо. Жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс дооших ААН-үүдийн аж ахуйн нэгжийн орлогын татварыг тэглэх арга хэмжээг үргэлжлүүлнэ. Түрээсийн төлбөрөө бууруулсан ААН-үүдийн түрээсийн орлогод ногдох албан татварыг тэглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэхээр оруулж өгчээ.

Холбоотой мэдээ

Д.Мөнхжаргал: Нийслэл хотод нэг сая мод ургуулахыг зорьж байна

Улаанбаатар хотын тоосжилт, хөрсний бохирдлыг шингээх чадвартай модны суулгац, олон наст ургамлын үр

2020-09-28

Онцгой байдлын 10 алба хаагч тус бүрт 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь

2020-09-28

Буугаар тоглож байгаад сум алдаж 6 настай хүүхэд амиа алджээ

Хөвсгөл аймгийн нэгэн сумын эмнэлэгт зургаан настай эмэгтэй Д гэгч нь буудуулсан шархтай хүргэгдэн и

2020-09-28

Санал асуулга

Есдүгээр сарын 15-наас хөл хорио цуцлах нь зөв үү, буруу юу?

Үр дүн

Loading ... Loading ...