20 настнуудад өгөх зөвлөгөө

2020-08-05 Дэд онцлох 0

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд иргэд 20 настай үеийнхээ зургийг оруулж, тухайн үеийнхээ дурсамжийг хуваалцах давлагааг өрнүүлж байна.

Хүний амьдралын 20 нас хүүхэд наснаас хувь хүн болон төлөвшиж, нийгмийн харилцаа, ажлын талбарт дөнгөж гардаг тийм дэврүүн, бүх юмны эхлэл болсон нас. Тийм учраас 20 насны түүх дурсамжаар амьсгалж буй энэ өдрүүдэд шилдэг ажил олгогч, бизнес эрхлэгч, амжилттай яваа эрхмүүд 20 насандаа юунд хүрч юуг сурсан байх талаар өгсөн зөвлөгөөг  түүвэрлэж танд хүргэе. 20 настай танд юу хэрэгтэй, юу хэрэггүй байж болох вэ?

ХАРИЛЦАА БА ХАНДЛАГА
Харилцаа бол хүний хамгийн чухал чадварын нэг. Тиймээс та бусдад өөрийгөө ойлгуулж, тухайн хүнийг эргээд сонсож сурсан байх ёстой. Хэлсэн үг, биеийн хэлэмж, харц, тэр бүү хэл ямар хүнтэй юуны талаар ярилцахаас шалтгаалан өмсөх хувцасаа хүртэл зөв сонгох нь чухал гэдгийг бүү мартаарай.

ХООЛ ХИЙХЭД СУРАЛЦ
Та бие дааж амьдралд хөл тавьж, өөрийгөө авч явах нас чинь болжээ. Тиймээс хүний хамгийн чухал хэрэгцээний нэг болох хоол хүнсээ өөрөө бэлтгэж иддэг болох нь зүйтэй. Эрүүл, зөв амьдрая гэж бодож байгаа бол өөрөө хоолоо хийгээд идэх нь хамгийн зөв хувилбар. Мэдээж та удалгүй бусдын эхнэр, нөхөр болох учраас тэр үедээ хайртай хүндээ гарын хоолоо хийгээд өгвөл сайхан.

ЦЭВЭРЛЭГЭЭ БА ЭМХ ЦЭГЦ
Мэдээж хоолоо хийгээд идчихдэг болсны дараагийн нэн чухал асуудал бол цэвэрлэгээ. Гэрээ болоод өөрийнхөө эдэлж хэрэглэж буй бүхнийг өөрийн гараар цэвэрлэдэг болоод хэвшчихвэл хэзээ ч хаана ч энэ чадвар тань таныг гомдоохгүй.

ОРЛОГО ОЛОХ АРГА ЗАМАА ТОДОРХОЙ БОЛГО
Амьдрахад хамгийн чухал зүйл нь өөрөө мөнгө олдог болох. Тиймээс өөрийнхөө ямар чадвар дээр тулгуурлаж, хэрхэн мөнгө босгох вэ гэдгээ одооноос бодож олох, амьдралдаа хэрэгжүүлэх ёстой. Ингэж байж сая бие даасан байдлаа бий болгож чадна.

ОЛДОГ БОЛСОН БОЛ ХАДГАЛЖ ЭХЭЛ
Хэрэглээгээ өөрөө хангадаг болсон бол хадгаламжийг одооноос хуримтлуул. Энэ нь ирээдүйд учирч болох аливаа эрсдлээс таныг хамгаалаад зогсохгүй өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх, хүссэн аялалдаа гарахад тань гарцаагүй хэрэг болно.

ШҮҮМЖЛЭЛЭЭС ХЭРЭГТЭЙГЭЭ ШҮҮР
Чиний өмнө маш олон төрлийн туршлагатай, нас насны хүмүүс амьдралын чинь найз нөхөр, эсвэл ажил хэргийн хамтрагч болон гарч ирэх болно. Тэд бүгд өөр өөрийн түүхийг бүтээж яваа олн янзын зан ааштай байх нь эргэлзээгүй. Тийм учраас бусдаас үг сонсож, дааж сурах нь маш чухал. Хатуу үгэнд халирч нураад байвал хол явж чадахгүй. Хүмүүс чамаайг шүүмжилж эхлэхэд хэрэгтэй гэснээ шингээж аваад, хэрэггүй хэсгийг нь үлдэн хөөж сурах нь нэн чухал.

БИЕ ДААН ТАСРАЛТГҮЙ СУРАЛЦ
Ингээд та амьдралын наад захын хэрэгцээтэй чадваруудаа өөртөө суулгаж чадсан бол аяндаа бүх зүйл чинь биелэлээ олж, аль хэдийнээ завгүй нэгэн болсон байх болно. Тиймээс сургалтын төв, элдэв сургуулийн тусламжгүйгээр бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх чадвар энэ бүхний эцэст хэрэг болно. Чөлөөт цагаа зөв хуваарилж, гарсан цагтаа ажилдаа болон ирээдүйд хэрэгтэй зүйлсийг суралцахад зарцуулах ёстой.

Харин эдгээр хэрэгцээтэй зарчим болон дадлуудын хажуугаар танд хэрэг болохгүй хойш татах олон зүйл байгааг бүү мартаатай.

1. Буруу хүмүүстэй цагийг өнгөрүүлэх хэрэггүй

Энэ нас бол бусдын нөлөөнд амархан автах үе байдаг. Иймд найзуудаа ухаалгаар сонго, таныг буруу зам руу уруу татах хүмүүсээс зайгаа барь.

2. Зүгээр л өөрийнхөөрөө бай, бусдыг даган дуурайх хэрэггүй

Хэн нэгэн болох гэж хичээхээ боль. Зүгээр л өөрийнхөөрөө байж, илүү ухаалаг, гоё сайхан болон оюуны чадамжтай болох тал дээр анхаар.

3. Өөртөө худлаа хэлэхээ болих

Амьдралд хүссэн бүхэн биелэхгүй учир, зарим нэг зүйлээс татгалздаг байх хэрэгтэй. Харин боломж олдвол, түүнийг бүү алд.

4. Айх хэрэггүй

Болох болов уу, болохгүй болов уу гэж айж, эмээх зүйлс амьдралд гарч ирнэ. Гэхдээ эрсдэлээс болж өгвөл битгий айж байгаарай.

5. Хэрэгцээгүй өндөр үнэтэй эд зүйлс худалдаж авах

Сарын хэрэглээгээ зөв тодорхойл. Хэрэгцээгүй өндөр үнэтэй эд зүйлс худалдаж авч мөнгөө үрэх хэрэггүй.

6. Өөрийгөө буруутгахаа болих

Өнгөрсөнд хийсэн алдаанаасаа болж өөрийгөө буруутгах хэрэггүй. Урагшилж, амьдралаа шинээр эхэл.

7. Таны аз жаргал бусдаас хамаарах ёсгүй

Энэ бол 20 насандаа хүмүүсийн гаргадаг хамгийн түгээмэл алдаа юм. Өөрийгөө аз жаргалтай болгодог зүйлсийг хий, бусад хүнээс хамааралтайгаар аз жаргалтай байх эсэхээ шийднэ гэдэг утгагүй зүйл.

8. Өөрийгөө бусадтай бүү харьцуул

Хүн бүр ер бусын бас бидэнд дахин давтагдашгүй ур чадварууд байдаг. Бид цаг хугацааг бусад хүмүүс юу гэж бодож байгаа бол гэдэгт зориулах учиргүй.

9. Гэр бүлийнхэндээ цаг зав гаргаж бай

Үүнд итгэж болно, 30 нас дөхөөд ирэхээр та гэр бүл гэдэг ямар утга учиртай болохыг олж мэднэ. Гэр бүлийнхэн хамтдаа сайн, муу цаг үеийг туулдаг. Таны найзууд тус тусын амьдралаа хөөгөөд явахад, таны дэргэд гэр бүлийнхэн чинь л байх болно.

10. Хүмүүсийг өөрчлөгдөнө гэж хүлээх хэрэггүй

Хэн ч таны төлөө өөрийгөө өөрчлөхгүй, та ч бас хэн нэгэн шиг болж чадахгүй. Өндөр хүлээлттэй байх нь урам хугарах үндэс болдгийг санаж яваарай.

11. Хайрцаганаасаа давж сэтгэх нь чухал

Хайрцагнаас давж сэтгэ. 20 насандаа хүмүүс үүнийгээ маш их алддаг. Өөрийгөө бүү нэг зүйлээр хязгаарла, шинэ зүйлсийг сурч мэд, ирээдүйгээ хэрхэн бүтээхийг хүсэж байна, түүнийхээ төлөө яг одооноос зүтгэ.

12. Бусдын төлөө амьдарч болохгүй

Бусдын төлөө өөрийнхөө амьдралыг үрэн таран хийх хэрэггүй. Хажуу дахь хүндээ анхаарал халамж тавих ёстой боловч, хамгийн эхэнд өөрийгөө хайрлаж байгаарай.

Холбоотой мэдээ

Долоо хоногийн өрнийн зурхай/2020.IX.28-X.04/

Долоо хоногийн өрнийн зурхай/2020.IX.28-2020.X.04/-г хүргэж байна. Хонь Энэ долоо хоногт х

2020-09-28

“Монос” Л.Хүрэлбаатар, “Жигүүр гранд” Д.Баттөр, “Макс” Д.Ганбаатар нар Хөдөлмөрийн баатар цол тэмдэг хүртлээ

Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлө

2020-09-26

Архи, согтууруулах ундааг долоо хоногийн ням гараг бүр худалдахгүй байх санал гаргав

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хууль зүйн бодлогын байнгын хороо, Улсын Их Хурлын эмэгтэй г

2020-09-25

Санал асуулга

Есдүгээр сарын 15-наас хөл хорио цуцлах нь зөв үү, буруу юу?

Үр дүн

Loading ... Loading ...