Зүүн эргэхийг хязгаарласныг дүрс бичлэгээр тайлбарлан хүргэж байна

2017-08-14 Нийгэм 0

Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор энэ сарын 15-ны өдрийн мягмар гаригаас Энхтайвны өргөн чөлөө, баруун 4 замаас зүүн 4 замын уулзвар хүртэлх авто замд зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ удаад жолооч нарт илүү ойлгомжтой байх үүднээс дээрх хязгаарлалтыг дүрсээр тайлбарласан бичлэгийг хүргэж байна.
-ГЭРЛЭН ДОХИО ХОЁР ҮЕТЭЙ БОЛЖ, НЭВТРҮҮЛЭХ ЧАДВАР 21 ХУВИАР НЭМЭГДЭЖ,
УУЛЗВАР НЭВТРЭХ ХҮЛЭЭЛТ 46 ХУВИАР БУУРНА-
Нийслэлийн төв зам буюу баруун 4 замаас зүүн 4 замын хооронд оргил цагт хөдөлгөөний нягтрал их болж, гол замын хөдөлгөөн уулзваруудын хооронд түгжирч, босоо замд нөлөөлдөг байна. Замын хөдөлгөөний зохицуулалтыг энгийн богино хугацаатай болгохын тулд гол замаас зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж, туслах зам руу шилжүүлэх шаардлага тулгарч буй юм. Энэ зайд хөдөлгөөний зохицуулалт хийснээр гэрлэн дохио богино үеэр ажиллаж, гол болон туслах замын хөдөлгөөнийг ашигтайгаар нэвтрүүлэх ажээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгийн хэлснээр, өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн олон судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр Улаанбаатар хотын Энхтайвны өргөн чөлөө дэх түгжрэлийг сааруулах зорилгоор зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх долоон уулзварын зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ. Энэ дагуу жолооч тус зайд зөвхөн чигээрээ болон баруун гар тийш эргэж болох юм.
Жолооч нар зүүн гар тийш эргэх хөдөлгөөн үйлдэхдээ тойрог хэлбэр буюу блокын эргэлтэд шилжих шаардлагатай. Жолооч нар 600-800 метрийн тойрог хөдөлгөөн хийнэ. Хөдөлгөөний уг хязгаарлалтууд дэлхийн ихэнх хотод хэрэгждэг байна.
Мөн Замын цагдаагийн алба Азийн хөгжлийн банктай хамтарч төв замын “BRT” хурдан автобусны үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлэхээр болжээ. Энэ чиглэлд нийтийн тээврийн хөдөлгөөн явах учраас хөдөлгөөний хязгаарлалт хийж эхэлж байгаа нь энэ аж.
Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх зайд зүүн гар тийш эргэхэд гэрлэн дохионы нэмэлт сум асахгүй юм байна. Иймд жолооч нар Д.Самбуугийн гудамж, Сөүлийн гудамж болон бусад туслах замыг сонгон замын хөдөлгөөнд оролцох боломжтой аж.
“Энхтайвны өргөн чөлөөний авто замын хөдөлгөөний зүүн гар тийш эргэхийг хориглохтой холбоотой зарим гудамжид замын чиглэл маршрутын өөрчлөлт орж буй юм. Жишээлбэл, Бөмбөгөрийн уулзвараас Чоймболын гудамж өнөөдрийн байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй байгааг сөрөг хөдөлгөөнтэй болгож байгаа ажээ.
Мөн нэгдүгээр сургуулийн баруун талын зам сөрөг хөдөлгөөнтэй болно. Жолооч нар замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрэл дохиогоо баримтлаж, замын хөдөлгөөнд оролцохыг холбогдох албаныхан анхааруулж байна.
Энхтайваны өргөн чөлөө, Партизаны гудамжны уулзвар баруун талаас ирж байгаа зүүн гар тийш эргэх автомашин нэг дохионы хугацаанд 7-9 автомашин байдаг ба зүүн талаас ирж буй хөдөлгөөн гурван эгнээнээс гарч хоёр эгнээнд ороход хүндрэлтэй байдаг. Баруун талын зүүн гар тийш Партизаны гудамж руу эргэх хөдөлгөөн уулзвараар чигээрээ гарч эхний байр луу баруун эргэж, Чоймболын гудамж руу орж, доош чигээрээ Партизаны гудамж руу орох нь. Ингэснээр гэрлэн дохио хоёр үетэй болж, нэвтрүүлэх чадвар 21 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 46 хувиар буурах юм

 

Холбоотой мэдээ

50.000, 100.000-ын дэвсгэрт инфляци, мөнгөний ханшид нөлөөлөхгүй

Монголбанкнаас 50 000-ын дэвсгэрт гаргах талаар судалгаа хийж буй талаар бид мэдээлж байсан. Том дэв

2021-10-22

Хэнтий аймагт эхнэр, хүүхдээ гэртэй нь шатаахыг завджээ

Эхнэр, хүүхдээ унтаж байх хойгуур санаатайгаар гал тавьж, амь насыг нь хохироохыг завдсан хэрэг Хэнт

2021-10-22

ХХААХҮЯ: 1 литр сүү тутамд 500 төгрөгийн мөнгөн урамшуулал олгож байна

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор малчид, фермерүүдээс нийлүүлж буй 1 литр

2021-10-22

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...