60 тэрбумын диллерийн сандлыг татаж унагаая

2017-08-14 Нийгэм 0

Монгол төрийн прокурорын байгууллага эгзэгтэй үед Ерөнхийлөгч Х.Баттулгад тал тохой татаж хэрэгтээ бол хэнд ч тал алдахгүй гэдгээ 60 тэрбумын бичлэгийн хэргийг сэргээн шалгаж эхэлсэнээрээ нотлов. Прокурорын байгууллага бол УИХ- д үйл ажиллагаагаа тайлагнадаг даргыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог интитуци. Тэд сонгуулийн өмнө МЭнхболдод ажлаа тайлагнадаг сонгуулийн дараа МЭнхболдоор даргаа томилуулдаг байгууллага байв. Нөхцөл байдал өөрсдийн нь таамгаас ондоогоор эргэж даргыг нь сольж шинэчлэх эрхтэй Ерөнхийлөгчийн албан тушаалд ХБаттулга суусан учраас прокурорын байгууллага 60 тэрбумын бичлэг бодит байсан эсэхийг төрийн тэргүүний шахалтаар шалгахаас аргагүйд хүрэв. Өмнө нь прокурорынхон 60 тэрбумын бичлэгийг шалгаж үзэхэд нотлогдохгүй гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байсан учир хэргийг хаах шийдвэр гаргасан тул сэргээн шалгах боломжгүй гэсэн мэдэгдлийг удаа дараа хийж байв. Төрийн тэргүүн солигдоход прокурорын байгууллагын байр суурь дагаад солигдож байна. Хуулийг хэрхэн өөртөө ашигтайгаар тайлбарлаж болдогыг манай хуулийнхан ийнхүү харуулав. Энэ хэдий хуулийнханы арьсыг хуулсан үйл явдал мөн боловч нөгөө талаас харахад Монголын нийгэмд ашигтай үйлдэл юм. Үнэхээр тэд төрийн албан тушаалыг зардаг ,бэлэглэдэг дамладаг байдлыг таслан зогсоож МАН ын хэдэн нөхдөөр үнэний тугийг тахьж чадвал тун сайн. Цаашлаад МАН-д өрнөөд байгаа ширээ сандлын төлөөх тэмцэл хүртэл Монголын нийгэмд үр ашгаа өгнө. Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Зүүний хүчний холбооныхон М.Энхболдыг МАН- ын даргаас унагааж улмаар Ж.Эрдэнэбатын ЗГ-ыг огцруулж өөрсдөө суухаа ажиллаж байгаа нь ил байна. Нэгнээ тагнаж, сүүл тавихдаа тулсан нь зөрчил хэр хүндэрсэнийг харуулж байна. Нам доторх зөрчлөө эерэгээр ил гаргаж байгаа хэлбэр нь төрийн албыг худалддаг хүмүүсээс намаа цэвэрлэж шинэчлэл хийх цаг болсон гэх мэдэгдлүүд МАН улс төрийн ууган хүчний хувьд шинэчлэгдэх цаг хэдийнэ болсныг харууллаа. Энэ намын шинэчлэл бол Монголын төрийн шинэчлэлээс ялгаагүй. Тэд төрийн албыг арилждаг нөхдөөсөө даруй салж 2020 оны сонгуулиа бодоод нэрээ цэвэрлэж авах нь өлзийтэй. Ер нь УИХ-д үнэмлэхгүй ялалт байгуулж Засгийг, хотыг удирдаж байгаа МАН яагаад сонгуульд ялагдав. Ялагдлын шалтгаан нь бүтэн жилийн өмнө илчлэгдсэн 60 тэрбумын бичлэг. Төрийн албыг системчлэн үнэлгээжүүлж газар хэлтсийн дарга цаашлаад ахлах түшмэдийн суудлыг ч мөнгөөр үнэлэн худалдаж болдогыг ярилцсан МАН-ын удирдлагуудын бичлэг. МАН-ын дарга М.Энхболдод нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сундуй УИХ-ын даргын зөвлөх А.Ганбаатар нар татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж бидэнд төрийн үйлчилгээг үзүүлэх ёстой нийтийн албыг нийтээр нь зарж мөнгө олохоор төлөвлөж байгаа пресентаци илчлэгдсэн. Ийм зүйлс болж энэ талаар ярилцсаныг Ц.Сандуй өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Туг тахих ёстой хариуцлага тооцох учиртай хүмүүсийн тэргүүн эгнээнд НИТХ-ын дарга Нийслэлийн МАН ын дарга Ц.Сандуй юм Тиймдээ ч НИТХ-ын төлөөлөгчид даргаа огцруулахаар гарын үсэг зурцгааж байна Нээрээ ч түүнийг огцруулахгүйгээр 60 тэрбумын сүлжээг илрүүлэхэд бэрх байж мэднэ Учир нь Ц.Сандуй М.Энхболдын халаасны хүн бөгөөд МАН доторх хотын фракцид харьяалагддаг. Өнөөдөр хууль хүчний байгууллагыг хотын фраки атгаж байна. М.Энхболдыг нийслэлийн засаг дарга байхад Замын цагдаагийн даргаар ажиллаж байсан Х.Энжаргал АТГ-ын даргаар ,Нийслэлийн Цагдаагийн даргаар ажиллаж байсан Н.Ганболд цэргийн тагнуулын даргаар ,УМБГ-ын хэлтсийн дарга асан Ө.Энхтөр ЦЕГ-ын даргаар ажиллаж байхад 60тэрбумын асуудал илрэх нь юу л бол Ц.Сандуй үүнийг тооцоолж ИТХ-ын төлөөлөгчдөө хайрцаглахыг оролдож байна. Хэрэв МАН Ц.Сандуйг өмөөрч 60тэрбумын үнэтэй төрийн албаны томилгоогоо зөвтгөж эхэлбэл тэднээс Аз жаргалтай Улаанбаатарыг мөрөөдөөд ч нэмэргүй ээ. Хүн бүр 60 тэрбумын асуудлаар хариулт нэхэж, хариуцлага шаардаж байхад НИТХын 45 бүтэн жил чимээгүй аниргүй суугаад гайхах хүн олон байна. Өнгөрсөн хугацаанд даргадаа асуудал тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэнгүй. Айдас дарамтанд байдаг уу албан тушаал наймаалцсандаа дуугүй суусаар байна уу гэдэг нь тун сонирхолтой. Зөв зүйл шударга ёсны төлөө тэмүүлэх сэтгэл НИТХ-ын төлөөлөгчдөд алга. Төрийн албыг үнэлэн зарах сисемийн авилга аюул тарьж байхад төрийн хүний үнэр тэдэнд алга. Иргэдээс сонгогдсон нэг ч төлөөлөгч ил гараад 60 тэрбумын эсрэг намынхантайгаа үзнэ гэсэнгүй. Би авилга өгч албан тушаалд томилогдоогүй гэж өөрийгөө зөвтгөсөнгүй. Бүх баримт ил болсон өнөө цагт НИТХ-ын төлөөлөгчид 60 тэрбумын автор Ц.Сандуйг даргаас нь огцруулах ёстой гээд тэмцэж байх учиртай. Иймд бүрэлдэхүүнийг дараагийн сонгуулиар сонгохын оронд духан дээр нь 60 тэрбумын хамгаалагч гэсэн хар тамга дарах хэрэгтэй. Ардын намынхан хэзээнээс даргаа шүтэж дарга төвтэй оршиж ирсэнээрээ хүнээ өмгөөлөөд явах л байх гэтэл Ардчилсан намын хэдхэн төлөөлөгч дуугуй суусаар байгаагийн учир юу вэ. Албан тушаал авч ашиг хонжоо горьдоо юу сөрөг хүчнээ умартаж, төрийн ялзралыг зөвтгөө юу .Төрийн албан дах ургийн модны уг үндсийг нь тасдаж, төрийн албыг мэргэшсэн тогтвортой цомхон байлгахыг шаардаж ирсэн Ардчилсан намын төлөөлөгчид хүртэл сисемийн авилгалд идэгдчихээгүй байлтай. МАН хөдлөхгүй бол Ардчилсан нам ажлаа хий. НИТХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, системийн авилгын өр хөврөлийг нийтэд ил болго.

Холбоотой мэдээ

Давж заалдах шатны шүүхээс Г.Загдаа нарт оноосон хорих ялыг хэвээр үлдээлээ

Иргэн Г.Загдаа нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, анхан шатны шүүхий

2021-02-25

Хоёр хоногийн хугацаанд 3,112 хүнийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулжээ

Эрүүл мэндийн ахлах шинжээч Д.Нарангэрэл коронавирусийн эсрэг вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл

2021-02-25

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 46 тохиолдол батлагдлаа /02.25/

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өө

2021-02-25

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...