У.Хүрэлсүх их санасан газартаа 9 шөнө хоосон хонож, С.Баяр намын дарга болно

2017-08-14 Нийгэм 0

Монгол Улсаас Англи улсад суух Элчин сайдаар томилогдоод удаагүй байсан С.Баяр эх орондоо эргэж ирэх хүсэлтээ өгсөн тухай мэдээлэл сүүлийн үед олны анхаарлын төвд оров. Тэрбээр ямар учраас ийн аашлав гэх асуултын тэмдэг үүнтэй зэрэгцэн олон хүнийг эргэлзэхэд хүргэж байна. Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр аашилж байсан нөхөд ч байх ёстой байрандаа очиж байх жишээний.
Ямартай ч С.Баяр намаа авахаар ирж яваа бололтой. Түүн шиг зангарагтай улстөрчийг олоход хэцүү гэдгийг өрсөлдөгч намынхан нь хүртэл хүлээн зөвшөөрдөг. Тэр ч утгаараа нэр хүндийг нь унагаахын тулд олон ч башир арга хэрэглэж, шороотой хутгах гэж оролдож байсан удаатай. Ерөнхийлөгчийн олон нийттэй харилцах зөвлөхийн суудалд суухаар улайран зүтгэж яваа хатагтай Г.Уянга нэгэнтээ түүнийг авлигын загалмайлсан эцэг болгох гэж кампанит ажил явуулсан ч тусыг эс олсон. Иргэд хэн нь хэн бэ гэдгийг мэддэг байсан учир энэ ажил нэг их урагшлаагүй биз.
Хөл, толгойгоо олохоо байх дөхсөн МАН-ынханд яг одоо С.Баяр шиг хүн хэрэгтэй байгаа. Намаа сүйрэн унахыг харж тэвчихгүйдээ С.Баяр Элчин сайдаасаа татгалзах саналыг гаргасан болов уу.
УИХ-н сонгуульд нэр дэвшихээс айж, Д.Гантулга гэгчийн араар нуугдаж байсан У.Хүрэлсүх өнөөдөр Шадар сайдын суудалд суучихаад намын даргын суудлыг авна гэж даналзаж яваа нь түүнд шударга биш санагдаа биз. Угтаа бол сонгуульд нэр дэвшиж, хариуцлага үүрэхээс татгалзсан У.Хүрэлсүхэд Шадар сайдын суудал ч ахдахаар байсан ч намынхан нь түүнд өгөөмөр сэтгэл гаргаж, гар сунгасныг түүний оронд ухаантай хүн байсан бол хэдийнэ ойлгоод нэгэн сэтгэлээр 2020 оны ялалт руу намынхантайгаа хамт зүтгэх байсан нь лавтай. Харамсалтай нь У.Хүрэлсүх тийм биш гэдэг нь тогтоогдлоо. Төрсөн ах, дүүсээрээ өөрийгөө тагнуулах жүжгийг зохион байгуулж, өөрийгөө доог тохуу болгоод амжив. Ерөнхийлөгч Х.Баттулгыг ямархуу арга барил хэрэглэж, сонгуульд ялсныг тэр хажуунаас нь харж суусан эрхэм. Харамсалтай нь түүний санаахраж буй намын даргын сонгуульт ажил Монголын ард түмний дунд биш намын бага хурлын гишүүдийн санал хураалтаар явагдана гэдгийг тооцоолоогүй бололтой юм. Тэд юмны наад цаадахыг ойлгохтойгоо хүмүүс учир асуудалд нухацтай, шүүлтүүртэй хандах нь гарцаагүй. Тэгэхээр У.Хүрэлсүх их санасан газартаа 9 шөнө хоосон хонож, С.Баяр намын дарга болох нь ээ.

Холбоотой мэдээ

7 сарын 1-ний дотор бүх иргэдийг вакцинд хамруулна

Улсын онцгой комиссын хурал дуусаж, Төрийн ордны А танхимд вакцины тухай мэдээлэл өглөө. Нэг ха

2021-03-08

УОК: “Бүх нийтийн хөл хорио тогтоохгүй”

Өнөөдөр вакцинжуулалт болоод коронавирусын талаар УОК-оос хийсэн мэдээллийн хүрээнд: "Бүх ний

2021-03-08

Т.Чимгээ: “Миний амьдралын таван жилийг эрүүл мэнд, сэтгэл санаа, үр хүүхдээр минь хохироосон”

Т.Чимэгээ нартай холбоотой С.Зоригийн амь насыг хөнөөсөн байж болзошгүй хэрэгтэй холбоотой шүүх хура

2021-03-08

Санал асуулга

Хичээл сургууль 4 сарын 1-ээс танхимаар орох нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...