Начин Б.Серикт хоёр өрөө байр, 35 сая төгрөг гардуулжээ

2017-08-15 Нийгэм 0

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар тав давж Монгол Улсын начин цол хүртсэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Таван богдын бүргэдүүд” дэвжээний бөх Бердимуратын Серикийн цолыг мялаах наадмыг энэ сарын 12-ны өдөр тус аймгийн Өлгий хотод зохион байгуулсан байна.

Энэ үеэр Б.Серикийг Баян-Өлгий аймгийн удирдлагаас Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 14-р хорооллын “Сувдан сондор” хотхонд байрлалтай хоёр өрөө байраар шагнажээ.

Мялаалга наадмын үеэр байрны батламжийг аймгийн Засаг дарга А.Гылымхан гардуулж, УИХ-ын гишүүн Д.Мурат 15 сая төгрөг, бизнесмен Т.Сырымбек 20 сая төгрөгөөр тус тус шагнасан байна.

Улсын начин Б.Серикийн цолын мялаалга наадамд нийт 64 бөх хүч үзэн барилдсанаас Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын начин Д.Анар түрүүлж, Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн арслан Ц.Адьяа үзүүрлэжээ.

Холбоотой мэдээ

Шинээр 2,279 хүн халдвар авсан нь батлагдаж, гурван иргэн нас баржээ /2022.01.13/

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2,279 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр ба

2022-01-13

Сайн дурын нийгмийн даатгалын гэрээг цахимаар байгуулах, сунгах, төлбөр төлөх, хянах боломжтой болжээ

Сайн дурын нийгмийн даатгалын гэрээг "Нийгмийн даатгал" гар утасны аппликэшн болон daatguulagch.

2022-01-13

О.Батбаяр: Халдвар авсан хүн 4,000-тай Д витаминыг 14 хоног уухад илүүдэл болохгүй

КОВИД-19-ийн Омикрон хувилбарын халдвар авч, гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд зориулсан зөвлөмжид

2022-01-13

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...