Монголчууд бид энхийн цагт таван сайхан залуугаа буудаж алсан төртэй хүмүүс. 2008 оны улс төрийн хагарал, үймээн самууны цагт Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч нь Ч.Амарболд байсан. Олон аавын хүү шулуун шударга амьдралынхаа цагаан дардан зам дээр шоронгын хаалга татсан гэх хар тамгийг улс төрийн золиос болж даруулж байсан цаг саяхан.
Ард түмэн энэ хэргийг мартаагүй, алаг үрсээ алдсан ээжүүдийн нулимс хатаагүй байна. Гэхдээ энэ хэрэгт хэн ч хариуцлага үүрээгүй. Гэтэл тухайн үед Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч байсан Ч.Амарболд БНХАУ-ын Эрээн хотод консулаар наймдугаар сарын 1-ээс томилогдон очжээ гэх мэдээлэл “Medee.mn” сайтад нийтлэгдсэн.
Гадаад орнуудад суух консулыг Гадаад харилцааны яамнаас томилдог. Энэ дагуу дээрх шийдвэрийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил гаргасан гэх мэдээлэл байна.
Өнгөрсөн сард Ч.Амарболд генералыг консулаар томилогдон ажиллах болсон тухай яриа гарахад ерөнхийлөгч асан Б.Энхбаяр “2008 оны долдугаар сарын 1-ний үймээнийг зохицуулж чадалгүй таван залуугийн амь насыг хохироосон хүн Монголыг төлөөлөн консулаар томилогдон ажиллаж болохгүй” гэж хэвлэлийн хурал хийж байв.
0 cэтгэгдэлтэй