Б.Сүхбаатар: Ц.Сандуйг огцруулах бичигт 16 төлөөлөгч гарын үсэг зурсан

2017-08-17 Нийгэм 0

НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах бичигт гарын үсэг зурж өнөөдөр өргөн барилаа.

Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар “Өргөх бичигт МАН-ын 16 төлөөлөгч гарын үсэг зурсан. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан.

Тус хурлаар ямар нэгэн албан тушаалтанд хариуцлага тооцох асуудал яригдаагүй. НИТХ-ын төлөөлөгч бид хурлын дарга ёс зүйтэй байж чадаагүй учраас ажлаа өгөх ёстой гэж үзэж байна. Нөхцөл байдлыг бүгд мэдэж байгаа.

Улс төрийн соёл гаргаж хурлын дарга Ц.Сандуй ажлаа өгөх хэрэгтэй. Бидний хувьд дотроо хөлөө жийлцсэн зүйл байхгүй.

Үнэт зүйлээ орхиж болохгүй гэж үзэж байгаа. Ойрын хугацаанд хоёр намын бүлгүүд хуралдах байх. Бүлгүүдийн хурлаас шийдвэр гарч чуулганы хугацааг зарлана гэж бодож байна.

Ц.Сандуйг огцруулах бичигт 16 төлөөлөгч гарын үсэг зурж байгаа боловч цаашдаа улс төрийн нөхцөл байдал яаж өрнөхийг мэдэхгүй.

Дүрмээрээ бол нийт гишүүдийн 50+1 саналаар огцруулах үндэслэлтэй” гэв.

МАН-Д АНХАН ШАТНААС ЭХЛЭЭД ШИНЭЧЛЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ШААРДЛАГАТАЙ

НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга “Бид гарын үсгээ зурсан. Гишүүдийн гарын үсэг нэмэгдэх байх.

Цааш нь ажлаа явуулах ёстой. Бид намынхаа аливаа нэг шийдвэрт өөрсдийнхөө дуу хоолойг хүргэх ёстой хүмүүс.

Харамсалтай нь Удирдах зөвлөлийн хуралд ямар нэг хариуцлагын асуудал яригдсангүй. Үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй.

МАН-д анхан шатнаас эхлээд шинэчлэлт өөрчлөлт шаардлагатай болжээ” гэлээ.

 

Холбоотой мэдээ

Шинийн нэгний өглөө мөрөө гаргахын учир

МҮ-ний ШУА-ийн академич, МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Тэрбиш: Цагаан сарын шинийн

2022-02-01

Нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсны гэр бүлд гурван өрөө байр бэлэглэхээр болжээ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсны ар гэрийнхэнд хотын захиргаанаа

2022-02-01

Хөгжлийн Банкнаас зээл авсан бүх ЗЭЭЛДЭГЧ

Монгол Улсын Хөгжлийн Банкны 25 найдваргүй зээлдэгчийн мэдээллийг өмнө танилцуулсан. Өнөөдөр тус бан

2022-02-01

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...