fbpx

Даваа гарагт Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгээ өргөн барихаар зэхжээ

2017-08-18 371

УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн “25-р суваг” телевизэд өчигдөр өгсөн ярилцлага олон хүний анхаарлыг татаад байна.

Тэрбээр улстөрийн дуулиант “60 тэрбум”-ийн бичлэгийг эвлүүлэг биш жинхэнэ бодит болсон яриа гэдгийг баталж, одоогийн МАН-ын Удирдах Зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой, Засгийн газрыг ч огцрох ёстой гэсэн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

МАН доторх хөдөлгөөн эхнээсээ тус намын залуучуудаар эхэлж байсан одоо ийнхүү ахмад лидерүүд нь өөрсдийн байр сууриа нээлттэй илэрхийлж эхэллээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрыг огцруулахад гарын үсэг цуглуулж байгаа мэдээлэл гараад удаагүй байгаа. Гэхдээ хэн хэн энэ бичигт гарын үсэг зурсан нь нууц хэвээр байгаа юм. Баттай эх сурвалжийн мэдээллээр, Засгийн газрыг огцруулах бичигт МАН-ын бүлгийн 31 гишүүн албан ёсоор гарын үсгээ зурсан аж. Харин үүн дээр нэмэх нь долоон гишүүн аман байдлаар Засгийн газрыг огцруулахыг дэмжээд буй нь 65 гишүүний 38 нь ЗГ-ыг огцруулахад санал нэгджээ. Энэ нь УИХ дахь МАН-ын бүлэг АН-ын гишүүдээс дэмжлэг авах шаардлагагүйгээр дангаараа Засгийн газраа огцруулах нөхцөл бүрдээд буйг илэрхийлж байгаа юм.

Эх сурвалж нэмж хэлэхдээ, ирэх Даваа гараг буюу энэ сарын 21-нд эдгээр гишүүн Засгийн газрыг огцруулах бичгээ УИХ-д өргөн барих төлөвлөгөөтэй байгаа аж. Гэхдээ тэр хүртэл энэ намын дотоод зөвшилцөл хэрхэн өөрчлөгдөхийг таашгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НИТХ-ын тэргүүлэгч Ш.Үнэнбатын уясан даага айрагджээ

  Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үн

2019-07-16

Баяр, амралтын өдрүүдэд гамшиг, ослын нийт 59 дуудлагаар ажиллав

  Үндэсний их баяр, наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр амралтын өдрийг тэмдэглэ

2019-07-16

Бөө мөргөлийн соёлын төв үүд хаалгаа нээлээ

  Монгол наадам бол үндэсний соёл уламжлалаа хүндэтгэх, түүнийг түгээн дэлгэрүүлэхэд чиг

2019-07-16