Стандарт зөрчсөн барилгууд иргэдийг хохироосоор байна

2017-08-18 Нийгэм 0

Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нь Үндсэн хуулиар дархлагдсан эрх юм. Гэтэл иргэдийн энэ эрх өдрөөс өдөрт бүдгэрч, эрүүл аюулгүй орчинд амьдрах дархлаа эрх мэдэлтэн, эрхтэн дархтануудын уланд гишгэгдсээр байгийн нэг тод жишээ нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 52б байрны оршин суугчид болоод байгаа ажээ. Учир нь УИХ-ын гишүүн Д.Лүндаажанцангийн гэр бүлийн өмч болох Хууль зүйн сургууль гэгддэг Шихихутаг их сургууль нь цэцэрлэг, дунд сургуулийн цогцолбор барих нэрийдлээр хажуу байрандаа тулган барилгынхаа суурийг цутгаж эхэлсэн бөгөөд баригдаж буй барилга хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчих болсон байна. Тухайлбал, барилга барихаар оршин суугчдаас зөвшөөрөл аваагүй, анх хийгдсэн зураг төслөөсөө 2 дахин том талбайд барилга барьж, давхрын тоогоо ч нэмсэн байна. Түүнчлэн тус барилгын ажил эхэлснээр ногоон байгууламжуудыг сүйтгэж, барилгын их дуу чимээ, доргилт иргэдийн амар тайван амьдрах, аюулгүй байдалд шууд нөлөөлж эхлээд байгаа төдийгүй уг барилга баригдсанаар тухайн байрны оршин суугчид нар байтугай гэрэл үзэх боломжгүй болж буй аж.

Тиймээс тус байрны оршин суугчид барилгын ажлаа зогсоох, эсвэл барилгаа стандартын дагуу барихыг шаардсан боловч холбогдох байгууллагууд үл тоож, хууль журмыг уландаа гишгэж, хуулиар овоглосон эрх дархтнууд барилгын ажлаа үргэлжлүүлсээр байна.

Д.Лүндаажанцангийн барилга нэгд, орон сууцны барилга хоорондын зай талбайн норм хэмжээний талаархи хууль тогтоомжийг баримтлаагүйгээс иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчсөн, хоёрт, барилга барих талбайн 30% нь ногоон байгууламж , авто зогсоол байх норм хэмжээтэй атал хуучин байсан ногоон байгууламж бичил цэцэрлэг, олон настай саглагар моднуудыг устгаж улсад их хэмжээний хохирол учруулсан, авто машины зогсоолгүй, явган зам байхгүй, засмал замд тулгаж барьсанаас зам нь өмөрч нурж байгаа, гуравт, галын аюулгүй байдлын дүрэм зөрчсөн үүнээс болоод шинэ барилгад гал гарвал ойр хавийн бүх байрууд хамт шатах аюултай, дөрөвт, эрүүл ахуйн дэглэм, нөхцөл, шаардлага зөрчигдсөн үүнээс болоод халдварт өвчин гарвал яах билээ, тавд, хоёр талаасаа гараа бараг барилцахаар ойрхон, тиймээс уртан гартан уурга дэгээтэнд эд хөрөнгөө алдахгүй гэх баталгаа алга байна.

9 давхар барилга барихад орон сууцны барилгаас 30 метрийн зайтай байна гэсэн стандарт бий. Гэвч тухайн барилгын суурь 52б байрны хооронд ердөө 8 метрийн зайтай 4-р байрнаас 10 метр, 33 -р байрнаас 7 метр зайтай байгааг оршин суугчид ярьж байна. Харин барилгын чанар, норм дүрэм, стандартыг хангаж, хяналт тавьж ажиллах мэргэжлийн хяналтынн байгууллага нь өнөөдрийг хүртэл таг дүүгүй. Үүгээр ч үл барам тус барилгыг цагдаа хамгаалж, цутгалтын машин оруулахдаа хүртэл цагдаагийн машинаар хамгаалуулах болсон нь олон хүний гайхшрал төрүүлэх.

Нэг хэсэг дээд сургуулиудыг нүүлгэн шилжүүлж, хотын төвлөрлийг багасгах тухай эрчимтэй яригдаж байсан хэдий ч тэр нь хөөс болон замхарч, харин ч бүр эсэргээрээ хүн ам шигүү суурьшсан орон сууцнуудын дунд их, дээд сургууль барих зөвшөөрөл олгоод эхэлсэн байх жишээтэй. Нийслэлийн хот төлөвлөлтийн газар нь ингэж л ажлаа хийж байна.

Энэ мэтчилэн иргэд Үндсэн хуулиар олгогдсон амин чухал, үндсэн эрх их мөнгө, эрх мэдлээрээ далайлгасан дархтнуудын ямбанд үнэгүйдэж, стандарт зөрчсөн барилгууд иргэдийн эрүүл, аюулгүй орчинг булаасаар буйг хэдий хүртэл харж суух вэ?

 

Холбоотой мэдээ

Эрээний боомт хаагдаж, эдийн засаг элгээрээ хэвтлээ

Улсын хэмжээнд байнгын ажиллагаатай нийт 24 боомт байдгаас өнөөдрийн байдлаар 15 нь л ажиллаж байгаа

2021-10-19

Авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн хэмжээнд өдөр тутам 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд за

2021-10-19

Mining: “Оюутолгой”-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд т

2021-10-19

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...