Чингис хааны хөшөөг нураах ёстой гэжээ

2017-08-19 Нийгэм 0

Нэгэн үе Цагаан ордонд орж, ерөнхийлөгч Дональд Трампын дэргэд ахлах стратегичаар томилогдож байсан Стив Бэннон өчигдөр Цагаан ордноос бүр мөсөн явж байгаагаа зарлажээ.

Хэт барууны үзэлтэй гэгддэг тэрээр өөрийн өмнө нь алба хашиж байсан Breitbart News сайтын гүйцэтгэх захирлаар ажиллахаар болсон байна.

Breitbart News бол Америкийн үндсэрхэг үзэл, цагаан арьстныг шүтэх үзлийн гол суваг гэгддэг.

Цагаан ордноос явахдаа Бэннон Дональд Трампыг хамгаалахын төлөө тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн байна. “Би Цагаан ордныг орхиж, Капитолын ордон, хэвлэл мэдээлэл, корпорациудын дотор байгаа Трампын дайснуудтай дайн хийх болно” гэж тэрээр мэдэгджээ.

Өнгөрсөн Бямба гарагт Шэрлотсвилл хотод гарсан неонацистууд, тэднийг эсэргүүцэгчдийн мөргөлдөөний дараа Америк даяар арьс өнгөний үзлийн асуудал ид яригдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Америкийн боолчлолын үеийн түүхэн хүмүүсийн хөшөөг буулгах тухай яригдаж эхэлсэн юм.

Гэтэл Стив Бэнноны удирддаг Breitbart News сайт өчигдөр хэрвээ Америкийн эдгээр түүхэн хүмүүсийг боолчлогчид гэж үзэж байгаа бол эхлээд дэлхий дээр байгаа тэднээс ч илүү гарах алуурчид, боолчлогчдын хөшөөг нураах хэрэгтэй гэж мэдээлжээ. Тус сайт зургаан хөшөө, байгууламжийг жагсааж, тэднийг хамгийн түрүүнд буулгах хэрэгтэй хэмээн барьцсан нийтлэл гаргасан юм.

Сонирхолтой нь тэдний дотор Монгол улсын нутагт оршдог Чингис хааны морьт хөшөө багтжээ.

Breitbart News уг хөшөөний тухай бичихдээ “13-14 дүгээр зууны үеийн Түрэг-Монголын түрэмгийллийн үеэр тухайн үеийн дэлхийн хүн амын 5 хувь алагдсан гэж түүхчид тооцоолдог. Монголчуудын түрэмгийлэлд нэрвэгдсэн улс орнууд дахин хэзээ ч сэргээгүй юм. Тэгвэл зүүнийхэн яагаад Монголчуудаас нөхөн төлбөр нэхэхгүй байгаа вэ?” хэмээн бичсэн байна.

Бусад нураах ёстой хөшөө дурсгалуудад АНУ дахь Жефферсоны дурсгал, Турк дэх Оттоманы үеийн Хөх сүм, Төв Америк дахь Майя нарын пирамид, Хятадын цагаан хэрэм, Египетийн Гизагийн пирамид багтжээ.

Тэдгээрийг олон сая хүний амь нас, боолын хөдөлмөр шингэсэн байгууламжууд гэж үзсэн байна.

Эх сурвалж: Time.com, Breitbart

Холбоотой мэдээ

Орон нутгийн сургуулиуд танхимаар хичээллэж эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс орон нутгийн цэцэрлэг, сургуулийн сурагчид танхимаа

2021-03-01

Өнгөрсөн 24 цагийн дотор нийт 1,338 гомдол цагдаагийн байгууллагад иржээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр нийт 1,338 гомдол мэдээлэл бүртгэгд

2021-03-01

Сүүлийн 24 цагт коронавирусын 45 шинэ тохиолдол бүртгэгдэж халдварын хэмжээ тогтмол нэмэгдэх хандлагатай байна /03.01/

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа: Өчигдөр улсын хэмжээнд 11,905 хүний сорьцод шинжилгээ хийхэд 45

2021-03-01

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...