У.Хүрэлсүх сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

2017-08-21 Нийтлэл 0

-Төрийн албыг сайн дураараа хүлээлгэн өгч болох ч У.Хүрэлсүх өргөдлөө хэвлэл мэдээллийнхэнд өргөдлөө танилцуулах гэж байгаагаас дахин нэг бэсрэг улс төрийн шоу дэгдэх нь гэдгийг харж болно-

У.Хүрэлсүх Шадар сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн баасан (2017.08.18) гаригт гаргажээ. Тэр өнөөдөр (2017.08.21) үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх тухай өргөдлөө хэвлэлийнхэнд танилцуулна гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн талаар Өнөөдөр сонин мэдээлсэн байна.

Шадар сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ардчилсан намаас нэр дэвшигчийн талд ажиллаж, намынхаа нэр дэвшигчийг сонгуульд өвдөг шороодоход тусалсан хэрэгт буруутгагдаж байгаа. Үүнээс болж нэр хүнд нь уруудсан Шадар сайдыг ажлаа өгөх гэнэ гэсэн мэдээлэл хэвлэлээр тарж байсан нь үнэн байжээ.

Төрийн албыг зүгээр сайн дураараа хүлээлгээд өгч болно. Гэвч У.Хүрэлсүх хэвлэл мэдээллийнхэнд өргөдлөө танилцуулна гэсэн байгааг харвал тэр албан тушаалаа өгч байгаа хэргээр бэсрэг улс төрийн шоу хийх гэж буй нь тодорхой болж байх шиг.

Түүнийг хоёр сар дагаж мөрдсөн гэсэн бас нэгэн хэрэг хуулийн байгууллага дээр шалгагдаж байгаа. У.Хүрэлсүх хэдийгээр өөрийг нь тагнаж мөрдсөн хэмээн ярьж байгаа боловч энэ хэрэгт түүний хамаатны хүн оролцсон нь дуулианыг түүний ойрын эх сурвалжууд зориуд дэгдээсэн байх гэсэн таамаглалыг зарим эх сурвалж өгүүлж байгаа юм.

Холбоотой мэдээ

Амьдрал дундах хийсвэрлэл AR гэж юу вэ?

Анх 1922 онд Лос Анжелес хотод анхны 3д кино нээлтээ хийж байлаа. Монголд нэлээн сүүлд орж ирсэн сан

2021-05-14

Хэрхэн НЭГ вирусийг ХОЁР янзаар шийдэв?

Коронавирус дэлхийд дэгдсэнээс хойш улс орон бүр өөр, өөрийн зарчмаар ард иргэдээ хамгаалах гэж орол

2021-05-14

Сошиал хуудсыг “зэвсэг”-ээ болгож ашиглах нь – LinkedIn

Ерөнхий тойм Дэлхийн хамгийн аварга, мэргэжлийн сошиал сүлжээ болдгийн хувьд LinkedIn-ийн гишүүди

2021-05-13

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль