Гурван настай П.Төгс-Эрдэнэд туслацгаая

2017-08-21 Нийгэм 0

“Танайд хоноё”  нэвтрүүлгээрээ үзэгчдийг байлдан дагуулж, телевизийн нэвтрүүлэгт тэсрэлт хийж чадсан хөтлөгч Г. Алтантүрүүг танихгүй хүн Монголд үгүй билээ. Авьяаслаг залуугийн амьдралд нэгэн хэцүү явдал тохиолдсон нь түүний төрсөн дүүгийн гуравхан настай хүү нь ховор тохиолдох Мэдрэлийн эсийн тархины хавдар гэх хүнд өвчин тусч эмнэлгийн орон дээр шаналж байгаа аж. Тэрбээр энэ тухай  өөрийн фээсбүүк хуудаснаа нийтэлж бяцхан хүүд амьдрал бэлэглээч хэмээн хүмүүсийг уриалсан байна.

Ээж аавынхаа хайр энхрийлэл дунд өсөж бойжих ёстой 3 настай П.Төгс-Эрдэнэ хүү Солонгос улсад яаралтай хагалгаанд орвол эдгэрэх боломжтой байгаа юм. Монгол улсын ирээдүйн эрүүл саруул иргэний төлөө  уншигч та бүхэн маань ч гэсэн амьдрах итгэл бэлэглэж хандивын гараа сунгаарай.

Тархины хорт хавдар нь 40 гаруй төрөл байдаг боловч үндсэндээ хоёр хэлбэрт хуваагддаг аж.

хоргүй – зөөлөн – ургаж томордог ба үсэрхийлдэггүй. Тархины зөөлөн бүрхүүлийн хавдар, мэдрэлийн эсийн хавдар, өнчин тархины хавдар, гавал залгиурын хавдар ихэвчлэн ийм хэлбэрээр тохиолдоно.

хорт – өмөн – тархи, нугас руу үсэрхийлдэг. Астроцит эсийн хавдар, олигодендрогли эсийн хавдар, мэдрэлийн эсүүдийн хавдар үүнд хамаарна.

2015 онд хүүхдийн дунд зонхилон тохиолдох хорт хавдрын бүтцийг харахад 18.4 хувийг тархи, мэдрэлийн хавдар эзэлж байна. (Эх сурвалж: Эрүүл мэндийн хөгжлийн төв. Эрүүл мэндийн үзүүлэлт 2015). Насанд хүрэгчдийн хувьд зонхилох арван байрлалын хорт хавдарт ордоггүй байна.

Холбоотой мэдээ

Өнгөрсөн хоногт 815 шинэ тохиолдол бүртгэгдэж долоон хүн нас барлаа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцуу

2021-05-08

Тавдугаар сарын 9-нд монгол цэргүүд Улаан-Үдэд парад алхана

Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ой тохиох гэж байна. Түүхт ойг тохиолдуулан Монгол

2021-05-08

Гадаадад амьдардаг иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ шийдэхэд хоёр хоногийн хугацаа үлдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр зургаадугаар сарын 9-нд товло

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль