БНХАУ-д 30 мянган хонийг ирэх сарын 6-нд хүлээлгэн өгнө

2020-09-08 Дэлхийд 0

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпинд коронавирусын халдвартай тэмцэхэд дэмжлэг болгож 30 мянган хонь хандивлах батламж гардуулсан билээ.

Энэ дагуу ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батмөнхөөр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагджээ. Тэд 14 мянгыг Дорноговиос, харин үлдсэнийг нь Хэнтий, Сүхбаатар аймгуудаас нийлүүлэхээр тогтсон байна.

Ажлын хэсгийнхний мэдээлснээр, хонь худалдан авах ажиллагаа зохион байгуулж, 15 хоног бэлчээрт хариулаад, ирэх аравдугаар сарын 6-нд Замын-Үүд дэх хорио цээрийн бүсэд хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ

Москвад 3000 гаруй хүн коронавирусний вакцин хийлгэжээ

ОХУ-ын нийслэл Москва хотын 3000 гаруй оршин суугч коронавирусний вакцин хийлгэжээ. “Коронави

2020-09-28

ДЭМБ: Коронавирусний халдвараар нас барсан хүний тоо хоёр саяд хүрэх магадлал өндөр байна

Дэлхий даяар коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 1 саяд дөхөж байгаа боловч энэ тоо 2 сая

2020-09-28

“Johnson & Johnson” компанийн вакцины гуравдугаар үе шатны туршилт эхэллээ

АНУ-ын “Johnson & Johnson” компани коронавирусний вакцины гуравдугаар үе шатны туршилтаа лхагва

2020-09-24

Санал асуулга

Есдүгээр сарын 15-наас хөл хорио цуцлах нь зөв үү, буруу юу?

Үр дүн

Loading ... Loading ...